Ш.Шатар
Loading...
Товч нэр
Ш.Шатар
Бүтэн нэр
Шаарий Шатар
Латин нэр
Shaarii Shatar
Эрдмийн цол
Дэд профессор
Харьяалал
2 results
Now showing 1 - 2 of 2
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн хүүхдийн хепатитийн С вирүсийн халдварыг илрүүлсэн судалгаа(2022-06-12) ;Н.Солонго; ; ; Н.ГүнчмааҮндэслэл: Монгол улс хепатитийн С вирүсийн халдварын өндөр тархалттай оронд хамаардаг бөгөөд ХСВ нь манай улсын нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болсон хэвээр байна. Бага насны хүүхдэд тохиолдож буй ХСВ-ийн халдвар, эрсдэлт зан үйлийн талаар хийгдсэн судалгаа хангалтгүй байгаа нь уг судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн хүүхдүүдийн дундах хепатитийн С вирүсийн халдварыг тодорхойлох. Арга, аргачлал: Судалгааг хүн амд суурилсан агшингийн судалгааны загвараар хийсэн. Судалгаанд санамсаргүй түүвэрлэлтийн аргаар 0-9 насны 520 хүүхдийг хамруулсан. Статистик боловсруулалтыг SPSS 25.0 программаар хийлээ. Үр дүн: Судалгаанд оролцогчдын 51.9% (270) нь эрэгтэй, 250 (48.1%) нь эмэгтэй байв. Хүүхдүүдийн 0.4% (2), 95% ИИ (0.1-1.2) нь хепатитийн С вирүсийн халдвартай байсан ба насны бүлгээр харьцуулан үзэхэд 0-4 насанд 0.5%, 5-9 насанд 0.3% байна. Эрэгтэй хүүхдийн 0.8% хепатитийн С вирүс илэрсэн бөгөөд эрэгтэй хүйсэнд илүү байна. Дүгнэлт: 1. Бага насны хүүхдийн хепатитийн С вирүсийн халдварын тархалт 0.4% байна. 2. Ээж нь ХСВ-ийн халдвартай байх, гэр бүлийн гишүүдтэйгээ хумсны хутга сольж хэрэглэх, тариа тариулах, шүд авахуулах, ломбодуулах зэрэг нь тухайн халдварт өртөх эрсдэл болж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Монгол улсын 0-9 насны хүүхдийн хепатитийн B вирүсийн эсрэг дархлаажуулалтын хамралтыг үнэлсэн дүнгээс(2023-11-03); ; ;Н.Солонго; О.ДашпагамҮндэслэл: Монгол улс нь хепатитийн В вирүсийн эсрэг вакцин нэвтрээд гучаад жил болж байгаа ч хепатитийн В вирүсийн халдварын өндөр тархалттай орон байсаар байна. Нярайн вакцинжуулалт, ялангуяа төрсний дараа 24 цагийн дотор хепатитийн В вирүсийн эсрэг вакциныг хийснээр ХВВ-ийн халдвараас 90.0%-95.0% урьдчилан сэргийлж, мөн дараалсан 2 тунг хийсний дараа ХВВ-ийн халдвар дамжилтыг бууруулдаг байна. Иймд Монгол улсын 0-9 насны хүүхдийн хепатитийн В вирүсийн эсрэг дархлаажуулалтын хамралтыг үнэлэх зорилт тавьж судалгааг хийсэн. Зорилго: Монгол улсын 0-9 насны хүүхдийн хепатитийн В вирүст хепатитийн эсрэг дархлаажуулалтын хамралтыг үнэлэх. Арга, аргачлал: Судалгааг аналитик судалгааны хүн амд суурилсан агшингийн загвараар Монгол орны газарзүйн бүсчлэлийн дагуу 0-9 насны 5300 хүүхдийг санамсаргүйгээр сонгон, хепатитийн В вирүсийн эсрэг дархлаажуулалтын мэдээллийг хүүхэд бүрийн эх, хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр (ягаан дэвтэр) болон асран хамгаалагчаас цуглуулж, вакцины төрөл, тун, хамрагдсан хугацааг бүртгэсэн. SPSS 26.0 программ ашиглан боловсруулалтыг хийлээ. Үр дүн: Хүүхдүүдийн хепатитийн В вирүсийн эсрэг вакцинд хотод оршин суудаг хүүхдийн 94.9% нь, хөдөөд амьдардаг хүүхдийн 90.3% нь тухайн вакциныг хийлгэсэн байна. ХВВийн эсрэг вакцины төрсний дараа 24 цагийн дотор хийдэг тунг хот (98.6%) болон хөдөө (97.5%)–д харьцангуй өндөр хувьтайгаар хугацаандаа хамрагдсан байна. Судалгаанд хамрагдсан эрэгтэй хүүхдийн 75.5%, эмэгтэй хүүхдийн 76.9% нь хепатитийн В вирүсийн эсрэг вакцины бүрэн тунд хамрагдсан байна. Мөн тавт вакцины бүрэн тунд хамрагдсан хувь нь тухайн хүүхдийн нас нэмэгдэх тусам вакцинд хамралтын хувь буурч байгаа нь ажиглагдсан. Тавт вакцины бүрэн тунгийн хамралт нь улсын мэдээ тайлантай харьцуулахад зөрүү их байгаа нь ажиглагдлаа. Дүгнэлт: ХВВ-ийн эсрэг вакцины 24 цагийн тунгийн хамралт өндөр (хотод 98.6%, хөдөөд 97.5%) байгаа хэдий ч тавт вакцины бүрэн тунгийн хамралт хангалтгүй, улсын мэдээлэгдсэн түвшингээс доогуур байна.
