Khurelbaatar, Eelin
Loading...
Товч нэр
Khurelbaatar, Eelin
Бүтэн нэр
Khurelbaatar Eelin
Латин нэр
Khurelbaatar Eelin
Албан тушаал
Судлаач
Now showing 1 - 2 of 2
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Улаанбаатар хотын агаарын бохирдлын тойм судалгаа(2025-01-01) ;Б.Өлзийхутаг ;Г.Энхжаргал; ;Г.ЖаргалсайханҮндэслэл: ДЭМБ-ын тоо, баримтаар агаарын бохирдлын улмаас 2021 онд дэлхийн хэмжээнд 8.1 сая хүн нас барж байгаа бөгөөд 5 хүртэлх насны хүүхдүүдийг оролцуулан дэлхий нийтийн хүн амын нийт нас баралтын хоёр дох шалтгаан болж байна. Мөн агаарын бохирдол нь цус харвалт, уушгины архаг бөглөрөлт өвчин, уушигны хорт хавдар, астма, зэрэг олон өвчинд нөлөөлж улмаар нас баралтад хүргэж байна. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын агаар дахь РМ2.5 тоосонцрын хоногийн дундаж агууламж өвлийн улиралд 750 мкг/м3 хүртэл нэмэгдэж байгаа нь ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс даруй 50 дахин ихсэж дэлхийн хамгийн их бохирдолтой хотын тоонд орж байна. Агаарын бохирдол нь Монгол улс төдийгүй дэлхийн олон улс оронд нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал хэвээр байсаар байна. Агаарын ______________________ бохирдлын чиглэлээр хийгдсэн судалгаа, бүтээлүүдийг нэгтгэн дүгнэж, тоймлосон судалгаа хомс байгаа нь тус судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Монгол улсын төрийн өмчит их дээд сургуулиудын агаарын бохирдлын чиглэлээр хийгдсэн нэг сэдэвт бүтээлүүдийг тоймлон судалж, үр дүнг нэгтгэн дүгнэх. Арга, аргачлал: Агаарын бохирдлын чиглэлээр 2011-2024 онуудад магистр, докторын зэрэг хамгаалсан нэг сэдэвт бүтээлд системт тойм анализ хийв. Үр дүн: Магистр, доктор хамгаалсан бүтээлүүдийг тоймлон дүгнэвэл магистрын судалгааны нэг сэдэвт бүтээл 76.0% (п=19), докторын судалгааны нэг сэдэвт бүтээл 24.0% (п=6)-ийг эзэлж байна. Судлагдсан нийт бүтээлийн 36.0% (п=9) нь агаарын бохирдлын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг, харин 64.0% (п=16) нь бусад чиглэлээр судалсан байна. Агаар дах РМ2.5 тоосонцрын 2011-2024 оны хоорондох хоногийн дундаж агууламж Монгол улсын агаарын чанарын стандарт хэмжээнээс 16 дахин их, 11-р сараас 2-р саруудад бохирдол хамгийн өндөр, харин 7-р сард хамгийн бага агууламжтай байгааг зарим судалгааны дүнд дурдсан байна. Мөн зарим судалгааны үр дүнгээр нийслэлд сайжруулсан түлш хэрэглэж эхэлсэн үеэс агаар дах РМ2.5 тоосонцрын хэмжээ буурсан байна. Агаарын бохирдол амьсгал, зүрх судасны өвчлөлд нөлөөлөхөөс гадна хавдрын эрсдэлийг нэмэгдүүлж, ургийн жинг бууруулсан үр дүнгүүд тодорхойлогдсон байна. Дүгнэлт: Монгол улсын төрийн өмчийн их дээд сургуулиудын агаарын бохирдлын нэг сэдэвт бүтээлүүдийг авч үзэхэд ихэвчлэн агаарын бохирдлын агууламж, концентраци болон эрүүл мэндийн нөлөөллийг судалсан бөгөөд цаашид агаарын бохирдлыг бууруулах чиглэлийн судалгааг их дээд сургуулиудын хамтын ажиллагаа, манлайллын оролцоотойгоор хийж, шийдвэр гаргагчдад хүргэх шаардлагатай байна. Агаарын бохирдол РМ2.5 тоосонцор Магистр Докторын бүтээл - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Interactive effects of air pollutants and viral exposure on daily influenza hospital visits in MongoliaBACKGROUND: Air pollution is a well-documented public health hazard linked to various adverse health outcomes. While studies have shown associations between elevated levels of air pollutants and increased influenza incidence, there is a notable knowledge gap concerning the interactive effects of air pollution and viral exposure on respiratory viral infections. OBJECTIVES: This study sought to examine the interactive effects of air pollution and viral exposure on influenza hospital visits in Ulaanbaatar, Mongolia. METHODS: We conducted a time-series analysis linking daily hospital visits for influenza disease (defined as ICD10 diagnosis codes J11) with ambient concentrations of air pollutants (PM1, PM2.5, PM10, NO2, SO2, and O3) over a period of 7 years. Viral exposure for a specific geographical region was estimated based on influenza hospital visits within acute (previous day) and sub-acute (preceding 7 days) exposure windows. Covariates included long-term time trend, temperature, temperature variation, relative humidity, holiday, and raw coal ban policy. An over-dispersed generalized linear model (GLM) with a quasi-Poisson distribution was used to assess associations, exploring interactions and lag effects up to 3 days. Season-specific models and stratified analyses by sex and age were performed, with sensitivity analyses using multi-pollutant models. RESULTS: A total of 16,364 influenza hospital visits were recorded, with significantly higher rates of visits during the winter season. All six pollutants amplified the effects of viral exposure on hospital visits in cold months, while only PM1, PM2.5, and O3 showed synergistic effects in warm months. Stronger synergistic effects were observed among children under 5 years old, particularly for O3. CONCLUSIONS: Air pollution significantly amplified the adverse effects of viral exposure on influenza-hospital visits, particularly among young children and during high viral exposure periods. These findings underscore the need for employing protective measures against both air pollution and viral infections.Scopus© Citations 4
