Loading...
Тулай өвчний эмнэлзүй ба хавсарсан өвчний судалгаа
Зохиогч
Он
2023 оны арван нэгдүгээр сарын 3
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
19
Issue
5
Start Page
92
End Page
96
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Тулай нь дэлхийд хамгийн өргөн тархалттай олон үеийг гэмтээдэг үе мөчний архаг үрэвсэлт өвчин юм. Удаан хугацаанд эмчилгээ хийгээгүйн улмаас үе мөч, зөөлөн эдэд моносодиум уратын тунадас хуримтлагдаж, үйл ажиллагааны алдагдалд хүргэж, улмаар амьдралын чанарыг бууруулдаг эмгэг юм. Тулай өвчний эрсдэлт хүчин зүйлд сийвэнгийн шээсний хүчил ихсэх (гиперурикеми), таргалалт, амьдралын буруу хэв маяг (хоол хүнсний хэрэглээ), зарим эмийн хэрэглээ зэрэг ордог бол тулай өвчин болон сийвэнгийн шээсний хүчил ихсэх нь артерийн гипертензи, таргалалт, бодисын солилцооны хамшинж, чихрийн шижин хэвшинж хоёр, бөөрний архаг өвчин, бөөрний чулуу, бамбай булчирхайн үйл ажиллагааны алдагдал, хайрст үлд зэрэг өвчний эрсдэл болж байгаа нь судалгаагаар батлагдсан байна. Энэ өвчин нь хүн амын дунд эзлэх хувиар нь авч үзвэл Америкийн Нэгдсэн Улсад 3.9%, Франц улсад 0.9%, Нэгдсэн Вант улсад 1.4-2.5%, Германд 1.4% Европт 6.1% тус тус тохиолддог байна.3,4 Тулай өвчин архаг хэлбэрт шилжин цаг хугацаа өнгөрөх тусам өвдөлт нэмэгдэж амьдралын чанарыг бууруулдаг. Сүүлийн жилүүдэд тулай өвчний тохиолдол нэмэгдэхийн хэрээр өвчтөний хяналт сул байгаа бөгөөд шээсний хүчил бууруулах эмийн тунг буруу сонгох, эмчилгээнд үр дүнгүй байх, өвчтөний зүгээс уг өвчний талаарх эрүүл мэндийн боловсролын түвшин харилцан адилгүй, хоолны дэглэм баримтлахгүй, эмийн эмчилгээг таслах сөрөг байдал ажиглагдаж байна. Зорилго: Судалгаагаанд хамрагдагсдаас тулай өвчнийг илрүүлж, эмнэл зүйн илрэл ба хавсарсан өвчнийг судлах. Арга, аргачлал: Судалгааг аналитик судалгааны агшингийн загвараар гүйцэтгэсэн бөгөөд үр дүнг “SPSS-21.0” программ ашиглан өгөгдлийг кодолж, алдааг шалгасны дараа боловсруулалтыг хийсэн. Үр дүн: Судалгаанд нийт 18-82 насны 161 хүн хамрагдсан бөгөөд дундаж нас 56±13.6 жил байв. Хүйсээр хувьд авч үзвэл эрэгтэй 125 (77.6%), эмэгтэй 36 (22.4%) тус тус хамрагдав. Судалгаанд хамрагдагчдаас тулай өвчний шалгуурын дагуу үнэлэхэд нийт 43 (26.7%) хүнд тулай өвчин оношлогдсон бөгөөд үүнээс эрэгтэй 40 (93.02%), эмэгтэй 3 (6.97%) байна. Тулай өвчний эмнэлзүйн хувьд өвчний эхний өдрөө өвдөлт дээд хэмжээндээ хүрэх, үрэвссэн үений арьс улайх, хавдах, тэмтрэлтээр халуун байх зэрэг үрэвслийн шинж бүх оролцогчдод илэрсэн байна. Хөлийн шагай болон хөлийн нэгдүгээр шивнүүрийн нэгдүгээр үеийг хамран үрэвсүүлсэн байдал бүх оролцогчид тохиолдсон байна. Оролцогчдын хувьд тулайн дайрлагад нэгээс олон удаа өртсөн байгаа нь дахилттай тулайн тохиолдол 100% бүх оролцогчдод илэрснийг илтгэж байгаа бол архаг тофустай тулай 6.9%-д илэрсэн байна. Дүгнэлт: Эмнэл зүйд үрэвслийн шинжүүд тод илэрч байгаа бөгөөд завсарлагатай тулай болон тофустай тулай илүүтэй тохиолдож байна. Тулай өвчин оношлогдсон бүлэгт зүрх судасны болон бодисын солилцооны эмгэг илүүтэй хавсран тохиолдож байгаа боловч тулай өвчин нь өөрөө эдгээр эмгэг үүсэхэд нөлөөлдөггүй байна.
Background: Gout is a chronic inflammatory joint disease that damages many joints. Monosodium urate-deposition accumulates in the joints and soft tissues due to long-term untreated condition and leading to loss of function, further reducing the quality of life. It is the most common inflammatory joint disease in the world. Hyperuricemia, sedentary lifestyle including diet, obesity, and the use of certain medications are risk factors for gout, and gout is a risk factor for many diseases such as arterial hypertension, chronic kidney disease, and diabetes. Gout is the most common inflammatory arthritis in the world, with a prevalence of 3.9% in the United States, 0.9% in France, 1.4-2.5% in the United Kingdom, and 1.4-2.5% in Germany. 1.4%% occurs in Europe 6.1%.3,4 Gout becomes chronic and pain increases over time, reducing quality of life. In recent years, as the incidence of gout has increased, the patient’s control is poor, and wrong choose of the dose of uric acid reducing medicine, ineffective treatment, varying levels of health education on the part of the patient, non-adherence to diet, and discontinuing drug treatment have been observed. Aim: In this study, we aimed to detect gout in the participants and investigate its clinical manifestations and comorbidities. Materials and Methods: The research was conducted using cross-sectional study, data was collected through a questionnaire, and the results were processed using SPSS. A total of 161 people aged 18-82 participated in the study, and the average age was 56-13.6 years. By gender, 125 men and 36 women participated. Results: According to the criteria of gout, a total of 43 (26.7%) participants were diagnosed with gout, of which 40 (93.02%) were male and 3 (6.97%) were female. In terms of clinical symptoms of gout, all the participants showed symptoms of inflammation, such as pain reaching its maximum level on the first day of the disease, redness and swelling of the skin of the inflamed joint, and warmth to palpation. Inflammation involving the ankle and the first metatarsal joint occurred in all participants. For participants with more than one gout attack, recurrent gout was present in 100% of all participants, while chronic tophus gout was present in 6.9%. Conclusions: Clinical signs of inflammation are prominent, and intermittent gout and tophus gout are more common. Cardiovascular and metabolic disorders are more common in the group diagnosed with gout, but gout itself does not contribute to the development of these disorders.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/934
Эшлэл
Н.Дэмчигмаа, Д.Зулгэрэл, Д.Цолмон, З.Дэвшил, Б.Алтанзул, Б.Оюунтөгс. Тулай өвчний эмнэлзүй ба хавсарсан өвчний судалгаа. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2023;19(5):92-96.
