Loading...
Хоол зүйч Монгол түшмэл нарын хятад хэлээр туурвисан бүтээл дэх арьсны өвчин судлалтай холбоотой баримтуудыг тодруулан судалсан нь
Он
2024 оны арван хоёрдугаар сарын 21
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
20
Issue
8
Start Page
174
End Page
178
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Монголчуудын бүтээн бий болгосон арьсны өвчин судлалтай холбоотой өв, уламжлалыг судлахдаа юуны өмнө түүх, эх сурвалжийн судалгаагаар дамжуулан арьс судлалын онолын ойлголт, арьсны өвчнийг эмчлэх, түүнээс сэргийлэх аргыг орчин цагийн анагаах ухааны арьс судлалын салбарын хөгжилтэй хослуулан шинэчлэх нь нэн чухал шаардлагатай байна. Тиймээс 1330 онд Хятад хэлээр бичсэн Хүсэхүйн “Идээ, ундааны жинхэнэ товч” номонд буй арьс судлалтай холбоотой мэдээ, баримтуудыг судлах нь бидний судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Хүсэхүйн “Идээ, ундааны жинхэнэ товч” номонд буй арьсны өвчин судлалын хөгжилтэй холбоотой мэдээ, баримтууд, арьсны өвчний нэршил, ангиллыг тодруулан судлах. Арга, аргачлал: Уламжлалт анагаах ухааны судрууд нь уг гарал, бүтцийн хувьд олон шинжлэх ухааныг хамардаг учраас шинжлэх ухаанд түгээмэл хэрэглэдэг системийн нийтлэг аргуудыг ашиглах нь нэн зохимжтой байдаг. Бид уг номонд буй шинжлэх ухааны ойлголтуудыг стандартчилах, цэгцлэх, ялангуяа анагаахын шинжлэх ухааны онол, өвчний ангилал, нэр томьёо, төсөөллийг системчлэх, нэг мөр болгох, арьсны өвчин судлалын хөгжилтэй холбоотой мэдээ, баримтуудыг тогтооход системийн түгээмэл, нийтлэг аргыг нэгтгэн дүгнэх, судлан гаргахад ашиглав. Үр дүн: Монгол эрдэмтдийн Хятад хэлээр бичсэн ном судрын дотроос одоогоор хамгийн их судлагдсан ном нь 14 дүгээр зууны Монголын анагаах ухааны эртний бүрэн зохиол болох Хүсэхүйн 1330 онд бичсэн “Идээ ундааны жинхэнэ товч” зохиол юм. Өнөөгийн байдлаар Монгол Улсын арьс судлалын түүх сүүлийн 100 жилээр хязгаарлагдаж байгаа ба “Идээ ундааны жинхэнэ товч” бүтээлд байгаа арьс судлал, арьсны өвчтэй холбоотой баримтуудыг нэг бүрчлэн судалснаар уг салбарын түүхийг 14 дүгээр зуунаас эхлүүлэх баримт буй нь тодорхойлогдлоо. Дүгнэлт: Юань улсын Монгол хаадын идээ ундааг хариуцсан эмч түшмэл, Монгол үндэстэн Хүсэхүйн 1330 онд хятад хэлээр бичсэн “Идээ, ундааны жинхэнэ товч” зохиолд буй арьсны өвчин судлалын хөгжилтэй холбоотой мэдээлэл, арьсны өвчний нэршил, ангилал нь Монголын анагаах ухааны хамгийн эрт үеийн сурвалж бичгийн баримтууд юм. Бидний олж тогтоосон анагаах ухааны олон салбарын эмчилгээ, засалд идээ ундаагаар эмчлэх аргын хүрээнд арьсны өвчтэй холбоотой нийт 12 баримт байв. Эдгээр баримтуудад арьс хөрс хатангиртах, арьс хөрсөнд халуун яр шарх гарах, арьс мах татвалзах гэсэн арьсны өвчтэй холбоотой 3 нэршил байгааг тодруулав. Бусад нь баримт нь эрүүл арьсны шим тамир, арьс махыг шимжүүлэх, арьс хөрсийг цэвэршүүлэх, арьс махыг төлжүүлэх, арьс хөрсийг өнгөжүүлэх, арьсны өнгийг сэргээх тус эрдэмтэй идээ ундаа, эмийн талаар өгүүлсэн байнгаа нь тогтоогдлоо.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/1204
Эшлэл
Хөгжилт (Hugejiletu), С.Доржбат, Я.Энхтөр, Ш.Болд. Хоол зүйч Монгол түшмэл нарын хятад хэлээр туурвисан бүтээл дэх арьсны өвчин судлалтай холбоотой баримтуудыг тодруулан судалсан нь. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2024;20(8):174-178.
