Loading...
Гемодиализийн эмчлүүлэгчдэд булчингийн массбууралтыг үрэвслийн эрчимтэй холбон судалсан нь
Зохиогч
Он
2026 оны тавдугаар сарын 22
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
22
Issue
5
Start Page
61
End Page
65
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Бөөрний архаг өвчин (БАӨ) нь дэлхий дахинаа хүн амын 10-аас дээш хувь буюу 850 сая гаруй хүнд тохиолддог, эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг юм. Гемодиализийн өвчтөнүүдийн 28-54%-д үүсэх уураг энергийн алдагдал нь булчингийн масс багассантай холбоотой ба энэ нь 5 жил дотор нас барах эрсдлийг 2 дахин нэмэгдүүлдэг байна. БАӨ-ний үед булчингийн масс буурахад архаг үрэвсэл болон гемодиализ эмчилгээний явцад үүсэх гемодинамикийн тогтворгүй байдал нөлөөлдөг хэмээн үздэг. Зорилго: Гемодиализийн эмчлүүлэгчдэд булчингийн масс ба үрэвслийн урвалын эрчмийг тодорхойлж, хоорондын хамаарлыг үнэлэх. Арга, аргачлал: Бид араг ясны булчингийн массыг (SMM) био цахилгаан эсэргүүцэлт төхөөрөмж (InBody 770, USA) ашиглан, гемодиализ эмчилгээний дараа тодорхойлсон. Араг ясны булчингийн массын индексийг (SMMI) тооцохдоо булчингийн массыг (кг) биеийн өндрийн квадратад (м²) хувааж үнэлэв. Судалгаанд оролцогчдоос гемодиализ эмчилгээнд орохын өмнө цусны шинжилгээ авч, үрэвслийн эрчмийг C-урвалжит уургийн (CRP) түвшин болон CRP ба альбумины харьцаагаар (CRP/Alb) үнэлэв. Мөн цусны дэлгэрэнгүй шинжилгээнд үндэслэн, нейтрофил-лимфоцитийн (NLR), моноцит-лимфоцитийн (MLR) ба ялтас-лимфоцитийн харьцаа (PLR) болон системийн дархлаа үрэвслийн (SII), системийн үрэвслийн хариу урвалын (SIRI) ба системийн үрэвслийн нийлмэл индекс (AISI) тус тус тооцож, үнэлсэн. Үр дүн: Судалгаанд гемодиализийн 128 эмчлүүлэгч хамрагдсанаас эрэгтэй 50.8%, эмэгтэй 49.2%, дундаж нас 55.37±14.87 жил байв. Эмчлүүлэгчдэд булчингийн масс SMM (F=2.22, p=0.113), SMMI (F=0.75, p=0.48) нь насны бүлгээс хамаарсан статистикийн ач холбогдол бүхий ялгаа илрээгүй. Харин гемодиализ эмчилгээнд хамрагдсан хугацаанаас (≤3 жил хүртэл, >3 жилээс дээш) хамаарч, SMM (26.2±5.2 ба 22.8±4.4; p=0.009) ба SMMI (9.76±1.15 кг/м² ба 8.83±1.69 кг/м²; p=0.003) бодит ялгаатай болох нь ажиглагдсан. Судалгаанд хамрагдагсдад булчингийн масс ба үрэвслийн индекс хоорондын хамаарлыг судлахад SMMI нь CRP (r=−0.368, p<0.0001), MLR (r=−0.321, p<0.0001), SIRI (r=−0.210, p=0.02), AISI (r=−0.252, p=0.004) болон CRP/Alb харьцаатай (r=−0.260, p=0.003) статистик ач холбогдол бүхий урвуу хамааралтай байв. Дүгнэлт: Гемодиализийн эмчлуулэгчдэд үрэвслийн урвалын эрчим нэмэгдэх нь араг ясны булчингийн масс буурахад (SMMI ба CRP, r=−0.368, p<0.0001; SMMI ба MLR, r=−0.321, p<0.0001; SMMI ба SIRI; r=−0.210, p=0.02; SMMI ба AISI, r=−0.252, p=0.004; SMMI ба CRP/Alb, r=−0.260, p=0.003) хүргэдэг эмгэг жамын нэг хүчин зүйл болох нь тодорхойлогдлоо. Үндэслэл: Бөөрний архаг өвчин (БАӨ) нь дэлхий дахинаа хүн
Background: Chronic kidney disease (CKD) is a major global public health problem, affecting more than 10% of the world’s population, over 850 million people worldwide. Protein-energy wasting (PEW), which is observed in 28–54% of patients undergoing hemodialysis, is closely associated with reduced muscle mass and has been shown to double the risk of mortality within 5 years. Chronic inflammation and hemodynamic instability during hemodialysis are considered key mechanisms contributing to muscle mass loss in CKD. Aim: To determine muscle mass and the intensity of inflammatory response in hemodialysis patients, and evaluate their association Materials and Methods: Skeletal muscle mass (SMM) was assessed after hemodialysis using bioelectrical impedance analysis (InBody 770, USA). The skeletal muscle mass index (SMMI) was calculated as muscle mass (kg) divided by height squared (m²). Blood samples were obtained from the participants prior to hemodialysis, and the intensity of the inflammatory response was assessed using the level of C-reactive protein (CRP) and the CRP-to-albumin ratio (CRP/Alb). In addition, based on complete blood count parameters, the neutrophil-to-lymphocyte ratio (NLR), monocyte-to-lymphocyte ratio (MLR), platelet-to-lymphocyte ratio (PLR), as well as the systemic immune–inflammation index (SII), systemic inflammation response index (SIRI), and aggregate index of systemic inflammation (AISI) were calculated and evaluated. Results: A total of 128 hemodialysis patients were enrolled, including 50.8% males and 49.2% females, with a mean age of 55.37±14.87 years. No statistically significant differences in SMM (F=2.22, p=0.113) or SMMI (F=7.47, p=0.48) were observed across age groups. However, when stratified by duration of hemodialysis (≤3 years vs >3 years), independent samples t-test demonstrated significant differences in both SMM (26.2±5.2 vs 22.8±4.4; t=2.645, p=0.009) and SMMI (24.9±10.2 vs 22.9±9.7; t=3.020, p=0.003). Pearson correlation analysis showed that SMMI was significantly inversely correlated with CRP (r=−0.368, p<0.0001), MLR (r=−0.321, p<0.0001), SIRI (r=−0.210, p=0.02), AISI (r=−0.252, p=0.004), and CRP/Alb (r=−0.260, p=0.003). Conclusion: In hemodialysis patients, increased inflammatory response intensity was associated with reduced skeletal muscle mass and may represent one of the underlying pathophysiological mechanisms (SMMI vs. CRP, r=−0.368, p<0.0001; SMMI vs. MLR, r=−0.321, p<0.0001; SMMI vs. SIRI, r =−0.210, p=0.02; SMMI vs. AISI, r=−0.252, p=0.004; SMMI vs. CRP/Alb, r=−0.260, p=0.003).
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/1686
Эшлэл
Э.Энхтамир, Ж.Энхтуяа, О.Зэсэмдорж, А.Саруултөвшин, М.Мөнхзол. Гемодиализийн эмчлүүлэгчдэд булчингийн массбууралтыг үрэвслийн эрчимтэй холбон судалсан нь. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2026;22(5):61-65.
