О.Зэсэмдорж
Loading...
Товч нэр
О.Зэсэмдорж
Бүтэн нэр
Отгон-Уул Зэсэмдорж
Латин нэр
Otgon-Uul Zesemdorj
Албан тушаал
Тэнхимийн эрхлэгч
Ахлах багш
Харьяалал
21 results
Now showing 1 - 10 of 21
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Control of Bone and Glucose Homeostasis by Neuropeptide Y System(Mongolian National University of Medical Sciences, 2019-06-25); - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Үр шилжүүлэн суулгах эмчилгээнд соронзон идэвхит эс ялгах технологи ашигласан үр дүн(2021-06-10) ;Э.Одхүү ;Ч.Оргилболд ;Г.Ариунаа ;Х.ДөлгөөнТ.ТэлмэнӨндгөн эсийн цитоплазмд сперматазоидыг тарих арга нь эрэгтэй шалтгаант үргүйдлийн эмчилгээний алтан стандарт хэмээн тооцогддог. Үрийн шингэнээс соронзон идэвхит эс ялгах технологи ашиглан, эр бэлгийн эс ялгаж, үр шилжүүлэн суулгах эмчилгээнд ашиглан, үр дүнг харьцуулан судлах зорилгоор энэхүү судалгааг хийлээ. “RMC” Үр шилжүүлэн суулгах төвд 2018-2020 онд үр шилжүүлэн суулгах эмчилгээнд хамрагдсан 106 үйлчлүүлэгчийг хамрууллаа. Судалгаанд ороцогчдыг хяналтын, эрэгтэй шалтгаант үргүйдэлтэй (олигоастенотератозоосперми OATS), эрэгтэй шалтгаант үргүйдэлтэй+MACS хийсэн (OATS+MACS) хэмээн 3 бүлэгт хувааж, үр дүнг тооцлоо. Өндгөвчийг “Зөөлөн сэдээх аргачлал”-аар сэдээж, 22G (Kitazato, Japan) зүү ашиглан, өндгөн эсийг соруулсан. Хяналтын болон OATS бүлгийн үрийн шингэнийг угааж цэвэрлэн үр тогтоолт хийсэн бол OAST+ACS бүлэгт үрийн шингэнээс соронзон идэвхит эс ялгах (Annexin V kit, Miltenyi Biotech, Germany) аргаар, ДНХ фрагментаци үүсээгүй эр бэлгийн эсийг ялгасан. Микроскопийн хяналтанд (Nikon Eclipse Ts2 ) өндгөн эсэд ICSI-Injection (TPC, Australia) ашиглан, эр бэлгийн эс тарьж үр тогтоон, үр хөврөлийн хөгжлийг үнэлж, үр дүнг харьцуулан судалсан. Судалгаанд хамрагдагсдыг 3 бүлэгт хувааж (OATS n=39, OATS_MASC n=29, хяналт n=38), нийт 404 өндгөн эсэд тарих аргаар үр тогтоолт хийж, үр дүнг харьцуулан тооцов. Үр тогтолтыг тооцоход OAST бүлэгт 72.3%, бластоцист үүсэлт 48.9% байсан. Харин OATS+MACS бүлэгт үр тогтолт 77.9%, бластоцист үүсэлт 58.5% байгаа нь MACS аргаар эс ялган, үр тогтоох нь үр дүнг 9.64%-иар нэмэгдүүлж, хяналтын бүлэгтэй (үр тогтолт 82.9%, бластоцист үүсэлт 64.7%) ойролцоо байна. Үрийн шингэн дэх эр бэлгийн эсийн ДНХ фрагментацийг MACS аргаар ялгаж, үр шилжүүлэн суулгах эмчилгээнд ашиглах нь эмчилгээний үр дүнг (9.64%, p<0.01) нэмэгдүүлж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Астмын халуун рашаан эмчилгээний богино хугацааны үр дүн(2025-01-01); ; ; ;О.АмарсанааЦ.БатцэнгэлҮндэслэл: Астмын эмчилгээ нь тухайн хувь хүнд чиглэсэн, нотолгоонд суурилсан байх ба эмнэл зүйн шинж тэмдгийг хянаж, хүнд сэдрэлээс сэргийлж, амьдралын чанарыг сайжруулах зорилготой. Иод-бромидын давстай рашаан утлага эмчилгээ уушгины архаг бөглөрөлт өвчний үед уушгины үйл ажиллагааг сайжруулж байсан бол радоны агууламжгай рашаан утлага эмчилгээ астмын үеийн үрэвслийг намжааж, хэт исэлдэлтийг бууруулж байжээ. Шаргалжуут рашааны найрлагын талаар хийгдэж байсан судалгаа нилээдгүй байдаг бөгөөд Оюунцэцэг нарын судалгаанд халуун рашааны № +-Н С 03" ба № +-8 0 4 агууламж өндөр байсан. Бусад найрлагатай рашаануудын үр нөлөөг судалсан судалгаанд гуурсан хоолой шүүрлийг шингэрүүлж, цэр ялгаралтыг сайжруулах төдийгүй үрэвслийн процессийг сааруулж, хүчилшилийг бууруулах, хэт исэлдэлтийн процессыг сааруулж, амьдралын чанарыг сайжруулж байна гэсэн үр дүн гарчээ. Зорилго: Астмын эмийн болон халуун рашаан утлага хавсарсан эмчилгээний үр дүнг судлах. Арга, аргачлал: Судалгаанд астма оношлогдсон, судалгаанд оролцохыг зөвшөөрсөн, Шаргалжуут рашаан сувилалд 10 хоногийн турш астмын суурь ингаляцийн кортикостероид эмчилгээг халуун рашаан утлага эмчилгээтэй хавсран хийлгэсэн 67 оролцогчийг хамруулсан. Оролцогчдын 57 нь эмчилгээний өмнө болон дараа үзлэг, шинжилгээнд бүрэн хамрагдсан. Астмын онош батлагдсан оролцогчоос астмын шинж тэмдгийн хяналтын түвшинг 5 асуулт бүхий АСТ сорилоор, эмчилгээний үр дүнг АС^-7 асуумжаар, ачаалал даах чадварыг 6 минутанд алхах зайгаар үнэлсэн. Мөн цээжний эгц, хажуу рентген зураг авч хатгаа, хавдар, уушгины фиброз зэргийг үгүйсгэсэн. Эмчилгээний үр дүнг үнэлэхдээ АСТ сорил, захын цусан дах эозинофилын тоо, сийвэн дэх нийт 1д Е, спирометрийн Р Е ^ р Р^С , Р Е ^ 4/Р ^С үзүүлэлт, 6 минут алхах зайгаар үнэллээ. Үр дүн: Судалгаанд оролцогчдын дундаж нас 52±12 жил, эмэгтэйчүүд давамгайлж байв. Астмын хяналтын дундаж оноо 14.2±4.80 байсан нь астмын хяналтын түвшин доогуур байгааг харуулсан. Ингаляцийн кортикостероид эм болон халуун рашаан хавсарсан 10 хоногийн эмчилгээний үр дүнд эмчилгээний дараа амьдралын чанар 0.5 оноогоор, ХАГЭ^ 7.5%, УХАБ 4.2%-иар дээшилж, захын цусанд эозинофилын тоо 0.3%, нийт 1дЕ түвшин 73.3 (22.5; 216) байснаа 73.2 (21.3; 223) и/т1 болж (р=0.000) болж буурсан. Дүгнэлт: Шинж тэмдэг бүрэн хянагдахгүй байгаа астмын намжилтын үед ингаляцийн кортикостероид эмчилгээг Шаргалжуутын халуун рашаанаар утах эмчилгээтэй хавсран хэрэглэхэд эмнэлзүйн шинж тэмдэг, амьдралын чанар, уушгины үйл ажиллагаа болон ачаалал даах чадвар сайжирч, үрэвслийн үзүүлэлтүүд буурч байна (р<0.001). - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хий үзэгдлийг хянах сүүдэрлэх систем хэрхэн ажилладаг вэ?(2022-06-12) ;Ч.Чинзориг; ;Н.АлтанзулЭ.Одхүү. Бодол нь гадаад орчны сэтгэхүйн тусгал юм. Сэтгэхүйн болон бодит төсөөллийг ялгах нь сүүдэрлэх системийн хяналтаар бий болдог. Энэхүү ялгааг хянах чадварын алдагдлаас хий үзэгдэл үүсдэг. Хий үзэгдэл гэдэг нь бодит бус зүйлийг мэдрэхүйн эрхтний оролцоогүй мэдэрч, тухайн хүн орчинтойгоо харьцах байдал алдагддаг сэтгэцийн өвчний шинж тэмдэг юм. Хий үзэгдлийн шинж тэмдгийг хянахад хөдөлгөх мэдрэлийн тогтолцоо чухал үүрэгтэй оролцдог. Иймээс хөдөлгөх мэдрэлийн сүүдэрлэн хянах тогтолцоо нь төв мэдрэлийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлдөг талаар энэхүү тойм өгүүлэлдээ тусгалаа. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Астмын оношилгоонд амьсгалаар ялгарах азотын ислийн ач холбогдлыг судалсан дүн(2025-01-01); ;Б.Солонго; ;О.АмарсанааЦ.БатцэнгэлҮндэслэл: Астма нь харшлын болон харшлын бус шалтгааны улмаас гуурсан хоолой агшиж, бачуурах шинж давамгай илэрдэг архаг үрэвсэлт өвчин юм. Харшлын шалтгаант астмын үед хэт мэдрэгшлийн урвал явагдах ба амьсгалаар гадагшлах азотын исэл (Ре^О)-ийн хэмжээ нэмэгддэг учир харшлын болон харшлын бус астмын ялган оношилгоонд хэрэглэдэг. Сүүлийн үед Ре^О -г эмчилгээний үр дүн болон шинж тэмдгийн хяналтын түвшинг тодорхойлох судалгаанууд хийгдэх болсон. Бид Монгол улсад Ре^О -г анх нэвтрүүлж, астмын оношилгоо, эмчилгээний үр дүнг үнэлэхийг зорьсон юм. Зорилго: Астмын оношилгоонд Ре^О-ийн түвшинг лаборатори болон уушгины үйл ажиллагаатай уялдуулан судлах. Арга, аргачлал: Судалгаанд Монгол-Япон эмнэлгийн Амбулатори, Шаргалжуут рашаан сувилалын үүдэн эмнэлгээр 2024 оны 05-12 сард үйлчлүүлсэн 18-аас дээш настай, астматай нийт 70 насанд хүрэгчдийг хамруулав. Судалгаанд хамрагсдыг харшлын анамнез, нийт 1дЕ болон захын цусан дах эозинофилийн хэмжээгээр харшлын (>5%), харшлын бус (<5%) хоёр хэлбэрт ангилж, Ре^О-ийн оношилгооны өвөрмөц болон мэдрэг чанарыг тодорхойлов. Хяналтын түвшинг АСТ оноогоор, уушгины агааржилтын үйл ажиллагааг спирометрийн шинжилгээгээр, ачаалал даах чадварыг 6 минутын алхах сорилоор үнэллээ. Үр дүн: Харшлын болон харшлын бус хоёр бүлэгт нэг удаагийн хэмжилтээр нийт 1дЕ болон захын цусан дах эозинофилийн тоо болон Ре^О түвшингээс бусад үзүүлэлтүүд ялгаагүй байв. Астмын харшлын хэлбэрийг оношлоход Ре^О-гийн 25 ррЪ түвшинд мэдрэг чанар (8е) 0.68, өвөрмөц чанар (8р) 0.30 (р=0.008), 40 ррЪ түвшинд 8е 0.77, 8р 31, (р=0.001), 50 ррЪ түвшинд 8е 0.74, 8р 33 (р=0.001) тус тус тодорхойлогдлоо. Астмын хоёр бүлэгт уушгины агааржилтын үйл ажиллагаа болон ачаалал даах чадвар ойролцоо байв. Дүгнэлт: Астмын харшлын болон харшлын бус хэлбэрийг ялган оношлоход Ре^О-гийн мэдрэг чанар 68-74% ба үзүүлэлтийн түвшин нэмэгдэх тусам мэдрэг чанар өсөх хандлагатай байна. Ингаляцийн кортикостероид эмчилгээ илүү үр дүнтэй байх харшлын хэлбэрийг ялгаснаар Ре^О-ийн түвшингээр астмын эмчилгээний үр дүнг урьдчилан таамаглах боломжтой. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Эхийн бамбайн дутмагшил ба In vitro орчин дахь үр хөврөлийн хөгжлийг холбон судалсан нь(2023-11-03) ;Д.Дөлгөөн1. ;Ч.Оргилболд ;Э.Будзаяа ;Э.АригбөхБ.НомундарьҮндэслэл: Бамбайн дутмагшил нь фолликул, өндгөн эсийн хөгжил, эндометрийн зузаан, трофобластын тархалт ба ялгаран хөгжил алдагдахад хүргэж, улмаар өндгөвч, умай, умайн хүзүү болон ихсийн физиологийн үйл ажиллагааг доройтуулан, жирэмслэлт болоод төрөлтөд сөргөөр нөлөөлдөг. Иймээс үргүйдэлтэй эмэгтэйчүүдэд тохиолдох бамбай булчирхайн дутмагшил нь үр шилжүүлэн суулгах эмчилгээний үеийн in vitro үр тогтолтод хэрхэн нөлөөлж буйг судлах нь эмчилгээний тактик болон үр дүнд эерэгээр нөлөөлнө хэмээн энэхүү судалгааг гүйцэтгэв. Зорилго: Үргүйдэлтэй эмэгтэйчүүдэд ийлдсийн тиреотропин (ТТД) дааврыг тодорхойлж, In vitro орчин дахь үр хөврөлийн чанарт хэрхэн нөлөөлж буйг судлах. Арга, аргачлал: Судалгаанд үргүйдэлтэй 208 эмэгтэйг хамруулан, ийлдсийн ТТД дааврыг тодорхойлж, бамбайн олон улсын нийгэмлэгүүдийн (Хүний нөхөн үржихүйн Америкийн нийгэмлэг, Хүний нөхөн үржихүй, Үр хөврөл судлалын Европын нийгэмлэг) зөвлөмжийн дагуу ангилан, тохиолдол (ТТД өндөр буюу >2.5 mIU/L) хяналтын (ТТД хэвийн буюу <2.5 mIU/L) судалгааны загвараар гүйцэтгэв. Ийлдсэнд ТТД-ын хэмжээг ФХУ-Флюресценцийн аргаар (TOSOH AIA360) тодорхойлсон. Өндгөн эсийн хөгжил ба бластоцистыг Kato ladies клиникийн ангиллаар ангилав. Чанарын үзүүлэлтүүдийн хамаарлыг хи квадрат тест, тоон утгуудын ялгаатай байдлыг үл хамааралт т-тест, эрсдлийг бинари логистик регрессийн шинжилгээгээр үнэлж, статистик үнэн магадлалыг P<0.05 гэж тооцлоо. Үр дүн: Бид судалгаандаа 21-48 насны 208 эмэгтэйн ийлдсэн дэх тиреотропин дааврын хэмжээг тодорхойлж, биений юмны 333 мөчлөгийн 1171 өндгөн эсийн үзүүлэлттэй холбон судалсан. Судалгаанд хамруулсан шалгуурын дагуу хяналтын бүлэгт (ТТД хэвийн буюу <2.5 mIU/L) 865, тохиолдлын бүлэгт (ТТД өндөр буюу >2.5 mIU/L) 306 эмэгтэй хамрагдсан. Дээрх 2 бүлэгт өндгөн эсийн хөгжлийг харьцуулахад статистик ач холбогдол бүхий ялгаатай байв (p<0.05). Ийлдсийн тиреотропин даавар их байх нь өндгөн эсийн хөгжил удаашрах эрсдлийг 1.5 дахин ихэсгэж байсан (OR=1.578 p<0.05). Бластоцистийн суулгалтын хувийг харгалзан, үр тогтох чадавх өндөр ба сул гэж ангилан, ийлдсийн TТД зөвлөмж хэмжээнээс их байх нь эрсдэл болж буй эсэхийг тооцоход уг эрсдэл 2.5 дахин нэмэгдэж байлаа (OR=2.579 p<0.05). Дүгнэлт: 1. Бүлгүүдийн хооронд өндгөн эсийн хөгжлийн чанарын үзүүлэлтүүд статистик ач холбогдол бүхий хамааралтай байсан ч өндгөн эсийн боловсролт удаан байх эсэхд тиреотропин дааврын хэмжээ зөвлөмж утгаас өндөр байх нь эрсдэл болохгүй байна. 2. Бластоцистийн хөгжлийн хувьд бүлэг хооронд статистик ач холбогдол бүхий ялгаа ажиглагдаж тиреотропин дааврын хэмжээ зөвлөмж утгаас өндөр байх нь тааруу зэрэглэлийн бластоцист үүсэх эрсдэлийг 2.5 дахин ихэсгэж байгаа нь транстиретин (TTR) уураг, бамбайн альфа (TRα), бетта (TRβ) рецептор болон бамбайн пероксидазын нөлөөтэй өндгөвч, умайн хүзүү болон ихэст явагддаг физиологийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж, фоликулогенез, овуляци, эндометрийн зузаан ба ялгаран хөгжилд сөргөөр нөлөөлсөнтэй холбоотой гэж үзэж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Мэдээгүйжүүлгийн дараах танин мэдэхүйн бууралтын оношилгоонд цусны сийвэнгийн Aβ1-42 болон Tau биомаркеруудыг ашиглах нь(2024-03-20) ;П.Нарангэрэл ;Н.Батгомбо ;Д.Сумъяа ;А.ДэлгэрмөрөнЦ.БаярмааҮндэслэл: Мэс заслын дараах танин мэдэхүйн алдагдал (postoperative cognitive dysfunction, POCD) нь зүрхний мэс засал, зүрхний бус бусад мэс засал, тайвшруулалт болон өвчин намдаах эмчилгээний дараа үүсэх боломжтой. Мэс заслын дараах танин мэдэхүйн бууралт нь мэс заслын төрлөөс хамааран харилцан адилгүй тохиолдох бөгөөд тархалт харилцан адилгүй (8.9% - 46.1%) байдаг. Цусны сийвэнд Aβ1-42, Tau уургийн хэмжээг тодорхойлох шинжилгээг POCD, тэнэгрэл, хөнгөн зэргийн танин мэдэхүйн алдагдал зэрэг эмгэгийн оношилгоонд хэрэглэж байна. Цусны ийлдсэд биомаркеруудыг тодорхойлох нь энэ эмгэгийг эрт илрүүлэх, эмгэг жамын талаархи ойлголтыг тодруулах, урьдчилан таамаглах, оношлох, эмчилгээний менежментийг сайжруулахад тусална. Манай улсад мэс заслын дараах танин мэдэхүйн алдагдалыг илрүүлэх, оношилгоо, эмчилгээний талаар хийгдсэн судалгаа, мэдээ хомс байгаа нь бидний судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Мэдээгүйжүүлгийн дараах танин мэдэхүйн бууралтын оношилгоонд цусны ийлдсийн шинэ биомаркеруудыг судлах. Арга, аргачлал: Судалгаанд ерөнхий болон бүсчилсэн мэдээгүйжүүлэгтэй мэс засалд орсон 65 болон түүнээс дээш насны нийт 34 хүн хамрагдсан. Судалгаанд хамрагдагчдаас мэдээгүйжүүлэг болон мэс заслын өмнө 24 цагийн дотор “Танин мэдэхүйг үнэлэх Монтреалын сорил (МоСА)”-р суурь танин мэдэхүйн байдлыг үнэлэн цусны шинжилгээгээр мэс засал, мэдээгүйжүүлгийн өмнөх цусны сийвэнгийн Aβ1-42, Tau уургийнг тодорхойлсон. Үр дүн: Мэс засал, мэдээгүйжүүлгийн өмнө 24 цагийн дотор үнэлсэн “Танин мэдэхүйн суурь үзүүлэлтүүдийг үнэлэх Монтреалын сорил (МоСА)” оноо ухамсарт ухаан балартал илрээгүй эмчлүүлэгчдэд (19.88±4.017) пг/мл, ухамсарт ухаан балартал илэрсэн эмчлүүлэгчдэд (13.38±9.07) пг/ мл буюу танин мэдэхүйн дунд зэргийн бууралт бүхий эмчлүүлэгчдэд ухамсарт ухаан балартал илэрч байлаа. Мэс заслын өмнөх Tau уургийн хэмжээ ухамсарт ухаан балартал илрээгүй эмчлүүлэгчдэд 10.52 (3.2215.78) пг/мл, мэс заслын дараа10.31 (3.37-14.28) пг/мл буюу статистик ялгаа бүхий өөрчлөлт ажиглагдсангүй (P=0.9751). Ухамсарт ухаан балартал илэрсэн бүлэгт мэс заслын өмнө 17.75 (3.59-25.69) пг/мл, мэс заслын дараа 7.57 (3.07-15.95) пг/мл буюу статистик ач холбогдол бүхий буурсан байна (P=0.0391). Ухамсарт ухаан балартал илэрсэн бүлэгт мэс заслын өмнөх Aβ1-42 уургийн хэмжээ 11.73 (9.73613.73) пг/мл, мэс заслын дараа 12.39 (9.89-14.87) пг/мл буюу статистик ялгаа бүхий өөрчлөлт ажиглагдсангүй (P=0.6406). Tau уургийн оношилгооны мэдрэг чанар болон өвөрмөц чанарыг ROC муруйгаар үнэлэхэд сийвэнгийн Tau уургийн мэс заслын өмнө мэдрэг чанар 75%, өвөрмөц чанар 73.08% тодорхойлогдлоо. Дүгнэлт: 1. Ерөнхий болон бүсчилсэн мэдээгүйжүүлэгтэйгээр мэс засалд орсон 65 болон түүнээс дээш насны эмчлүүлэгчдийн мэдээгүйжүүлгийн өмнөх цусны сийвэнгийн Tau уургийн хэмжээ өндөр байх тусам мэс заслын дараа ухамсарт ухаан балартал илэрч байгаа нь ажиглагдлаа. 2. Мэс заслын дараах ухамсарт ухаан балартлыг илрүүлэхэд мэс заслын өмнө цусны сийвэнгийн Tau биомаркерийг тодорохойлох оношлогооны мэдрэг, өвөрмөц чанар сайн байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Төв мэдрэлийн тогтолцооны орон зайн төсөөллийн механизм(2021-04-06) ;Ч.Чинзориг; ; ;Г.ОтгонГ.СүхбатТөсөөлөл бол оюун санаа доторхи орон зайн зураглал юм. Ухамсарт болон үл ухамсарт ухаанд гадаад орчны хийсвэр төсөөлөл үүсдэг. Тэгвэл, орон зайн төсөөлөл хэрхэн буй болдог вэ?, бие махбодыг орон зайд хэрхэн удирдан залдаг вэ? Энэхүү өгүүлэлдээ тархины эс (нейрон) хэрхэн орон зайн хийсвэр төсөөлөл бүрдүүлдэг; орон зайн төсөөлөлд мэдрэхүйн сэрлийн оролцоо; сурах, санах процессийн механизмыг. Мөн өөрийн орны судлаачдын нейросайнсын чиглэлээр хийсэн бүтээлүүд, дэлхийн нийтийн судалгааны чиглэлтэй уялдуулан сайжруулах боломжийг тоймлолоо. Бихейверийн судалгаануудаас харахад нейроны бүлгүүд нь орон зайн динамик хөдлөлзүйгээр, орон зайн төсөөлөл үүсгэдэг байна. Манай орны хувьд нейросайсыг хөгжүүлэх замаар нийгмийн олон салбарт дэвшил авчрах боломжтой байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Улаанбаатар хотын Өрхийн эрүүл мэндийн төвийн лабораторийн шинжилгээний тусламж үйлчилгээний өнөөгийн байдлыг судалсан дүн(2025-05-05) ;Г.Наранцацрал ;Б.Балжинням; Үндэслэл: Монгол Улс урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”-д “Иргэн бүрийг эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээнд бүрэн хамруулж, хүн амын дундаж наслалт уртассан байна” гэх үр дүнд хүрэх зорилтыг баталсан. “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний чанар хүртээмжийн судалгаа”-гаар манай улсын өрхийн эрүүл мэндийн төвийн оношилгооны чадавх 42.1%-тай байсан. Үүнд нөлөөлж байгаа лабораторийн хүний нөөц, хангамж, чанарын баталгаажилт ба хяналтыг тодорхойлох шаардлагатай байгаа нь энэхүү судалгааны үндэслэл болно. Зорилго: Улаанбаатар хотын өрхийн эрүүл мэндийн төвийн лабораторийн шинжилгээний тусламж үйлчилгээний өнөөгийн байдлыг судлах. Арга, аргачлал: Судалгааны мэдээ материалыг цуглуулахдаа ДЭМБ болон АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн боловсруулсан “Үйлчилгээний хүртээмж, бэлэн байдлын үнэлгээ”, “Лабораторийн тусламж үйлчилгээг үнэлэх хэрэглэгдэхүүн”, “ЭМС-н 2023 оны Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд үзүүлэх тусламж, үйлчилгээний журам, жагсаалт, гүйцэтгэлийг үнэлэх шалгуур үзүүлэлтийг шинэчлэн батлах тухай А/283 тоот тушаал”, “Өрхийн эрүүл мэндийн төвийн бүтэц үйл ажиллагаа MNS 5292:2017” стандарт зэргээс боловсруулсан асуумжийг ашигласан. Улаанбаатар хотын өрхийн эмнэлгүүдээс санамсаргүй түүвэрлэн 46 өрхийн эрүүл мэндийн төвийг хамруулсан. Үр дүн: Судалгаанд хамрагдсан ӨЭМТ-ийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж буй хүн амын тоо дунджаар 10228±4043 байсан ба ӨЭМТ-ийн 73.9% (n=34) нь 8000-аас дээш хүн амд үйлчилж байна. Хүний нөөцийн хувьд ӨЭМТ-д дунджаар 5±2 эмч, сувилагч ажиллаж байгаа бол нийт ӨЭМТ-д 50.0% (n=23) нь эмнэлзүйн эмгэг судлаач эмч ажиллаж байна. Эдгээр эмчийн 26.1% (n=6) нь үндсэн, 73.9% (n=17) нь гэрээт ажилтан байв. ӨЭМТ-д буй цусны дэлгэрэнгүй шинжилгээ, биохими, шээсний ерөнхий шинжилгээ хийх тоног төхөөрөмжийн хангамж тус бүр 60.9% (n=28), 50.0% (n=23), 97.8% (n=45) байна. Лабораторийн тоног төхөөрөмжийн хангамж нь үйлчилгээ үзүүлж байгаа хүн амын тоо 8000-аас их, бага байхад хамааралгүй ялгаагүй байв(p=0.54; p=0.63; p=0.74). Тоног төхөөрөмжтэй ӨЭМТ-ийн эмнэлзүйн лабораторийн шинжилгээг судлахад нийт ӨЭМТ-ийн 82.1% (n=23) нь ЦДШ, 87.0% (n=20) нь биохимийн шинжилгээ, 97.8% (n=44) нь ШЕШ тус тус шинжилж байна. Шинжилгээний дотоод болон гадаад хяналтад хамрагдалт мэргэшсэн хүний нөөцтэй төв хүний нөөцгүй төвүүдээс статистикийн хувьд ялгаатай байгаа нь тодорхойлогдсон.(p=0.008; p=0.08) ӨЭМТ-д хийгдэж буй нийт шинжилгээний жагсаалт, биохимийн шинжилгээний үзүүлэлтийн тоо нь лабораторийн мэргэшсэн хүний нөөцтэй, нөөцгүй бүлэгт ялгаатай байв (p=0.001, p=0.001). Харин түргэвчилсэн оношлуурын хувьд үйлчилж буй хүн амын хүрээ болон лабораторийн мэргэшсэн хүний нөөцийн бүлгүүдэд ялгаагүй байсан. (p=0.8; p=0.6) Дүгнэлт: 1. Улаанбаатар хотын өрхийн эрүүл мэндийн 2 төв тутмын 1 нь лабораторийн мэргэшсэн хүний нөөцтэй байна. 2. Тус байгууллагуудын лабораторийн тоног төхөөрөмжийн хангамж 50.0-60.9% байв. Мөн цусны дэлгэрэнгүй шинжилгээ, биохими, шээсний ерөнхий шинжилгээнд хийсэн дотоод болон гадаад хяналтын хувь мэргэшсэн хүний нөөцтэй болон нөөцгүй бүлгүүдэд ялгаатай байна. 3. Улаанбаатар хотын өрхийн эрүүл мэндийн төвийн лабораторийн оношилгоо, шинжилгээний байдал хүн амын хүрээ, лабораторийн мэргэшсэн хүний нөөцөөс хамааран ялгаатай байгаа тул анхан шатны эрүүл мэндийн хүртээмжийг нэмэгдүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Үр шилжүүлэн суулгах эмчилгээний өндгөвч сэдээх аргын эмийн хэрэглээний судалгаа(2022-12-26) ;Т.Болортунгалаг; ; Үндэслэл: ДЭМБ-ын 2010 оны тайланд 150 сая хүн эрүүл мэндийн Эмээр эмчлэгдэх хувь тусламж авах үедээ хувиасаа шууд төлбөр төлснөөс үүдэн тэдний 100 Эмийн дундаж сая нь санхүүгийн дарамтанд орж байгааг онцлон бүх нийтийг эрүүл хэрэглээ мэндийн тусламжид хамруулах эрүүл мэндтэй холбоотой санхүүгийн Зардал эрсдлээс хамгаалахыг зөвлөсөн байдаг.1 ДЭМБ-ын Ази Номхон Далайн Бүсийн ʺЭрүүл мэндийн санхүүжилтийн стратегиʺ бодлогын баримт бичигт хувь хүний зүгээс гарах зардлын хэмжээ эрүүл мэндийн зардлын 30 хувиас дээш байгаа тохиолдолд бүх нийтийг хамарсан тусламж, үйлчилгээг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байгааг дурджээ.2 Монгол Улсад нийт 360 орчим мянган гэр бүл байгаагийн 36 мянган нь үргүйдэлтэй, үргүйдлийн тархалт 7.5 хувьтай байна гэсэн дүгнэлт гарсан байна. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төсөв хязгаарлагдмал байгаа өнөө үед үр шилжүүлэн суулгах эмчилгээний эмийн хэрэглээ, хүртээмж, эмийн үнийг судалснаар эмээр хангах ажлыг маркетингийн ухааны үүднээс оновчтой зохион байгуулах боломжийг бүрдүүлнэ. Зорилго: Үргүйдлийн улмаас үр шилжүүлэн суулгах эмчилгээний өндгөвч сэдээх аргын эмийн хэрэглээ, хүртээмжийг судлан тодорхойлсноор эрүүл мэндийн байгууллагын эмийн хангалт нийлүүлэлтийг оновчтой зохион байгуулах Арга, аргачлал: Энэхүү судалгаанд бид Х1, Х2 эмнэлгийг тус тус түшиглэн гүйцэтгэсэн ба үр шилжүүлэн суулгах эмчилгээнд хамрагдсан 2019-2021 онд нийт 4164 үйлчлүүлэгчдээс 95 хувийн итгэх магадлал (1.96), алдааны магадлал (5%) тооцон түүвэрлэлтийн хэмжээг бодож 400 үйлчлүүлэгчийг хамруулсан. Судалгаанд оролцогчдоос хэт сэдээлтийн аргаар үр шилжүүлэн суулгасан 125 үйлчлүүлэгч, зөөлөн сэдээлтийн аргаар үр шилжүүлэн суулгах эмчилгээнд хамрагдсан 275 үйлчлүүлэгчдийг хамруулан, ретроспектив (retrospective) судалгааны аргаар хийж гүйцэтгэлээ. Үр дүн: Судалгаанд нийт 400 хүн хамрагдсанаас дараах насны бүлгээр хуваасан. I бүлэг буюу 20-29 насны үйлчлүүлэгч 9.4% (38), II бүлэг буюу 30-34 насны үйлчлүүлэгч 39.3% (157), III бүлэг буюу 35-39 насны үйлчлүүлэгч 29.9% (120), IV бүлэг буюу 40-45 насны үйлчлүүлэгч 17.7% (71), V бүлэг буюу 45-с дээш үйлчлүүлэгч 3.7% (15) байв. Харин судалгаанд хамрагдагсадыг харьяаллаар авч үзвэл Улаанбаатар хотын үйлчлүүлэгч 70% (280), бусад оронд амьдарч буй үйлчлүүлэгч 0.6% (2), орон нутгийн үйлчлүүлэгч 29.4% (118) тус тус хамрагдсан байлаа. Дүгнэлт: Судалгааны үр дүнд үр шилжүүлэн суулгах эмчилгээнд Трипторелин (цацлага 0.1 мг/1 мл), Перговерис (Фоллитропин альфа + Лутропин альфа), Гонал Ф (Фоллитропин альфа 150 мг, 225 мг), Кломид (Кломифен), Наклофен (диклофенак натри 75 мг), Л тироксин (50 мг), Цетротид (Цетрореликсын ацетат 0.25 мг), Овитрель (Хориогонадотропин альфа 6500 мг), Фоллифактор (Урофоллитропин 300 мг) эмүүдийг хамгийн олон үйлчлүүлэгч хэрэглэсэн байна. Мөн үр шилжүүлэн суулгах эмчилгээний зөөлөн сэдээлтийн аргын эмийн нийт зардал дунджаар 2116327.92₮, хэт сэдээлтийн аргын эмийн эмчилгээний нийт зардал дунджаар 4230117.6₮-ийг зарцуулсан байна.
