Loading...
Хорих ангид ял эдэлж буй эрэгтэйчүүдийн дундах ХДХВ, тэмбүүгийн халдварын тархалтын судалгаа
Зохиогч
Он
2021 оны гуравдугаар сарын 21
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
17
Issue
4
Start Page
188
End Page
191
ISSN
2959-6947
Хураангуй
2014 онд Монгол улсад хийгдсэн судалгаагаар хорих ангид ял эдэлж буй эрэгтэйчүүдийн дунд ХДХВ-ийн халдвар илрээгүй боловч тэмбүүгийн халдварын тархалт өндөр, 8.2 хувийг эзэлж байв. Энэхүү судалгааны зорилго нь хорих ангид ял эдэлж буй буй эрэгтэйчүүдийн дунд ХДХВ, тэмбүүгийн тархалтыг тодорхойлох, халдвар авах эрсдэлт хүчин зүйлийг судлах явдал юм. Материал арга зүй: Бид Монгол Улсын 11 хорих ангид ял эдэлж буй 1105 эрэгтэйчүүдийг хамруулсан. Мэдээ материал цуглуулах тоон аргаар мэдээллийг цуглуулж, SPSS25 программ ашиглан хи-квадрат тест арга ашиглан р утгаар харьцуулж, р утгаар илэрхийлэн хорих ангид ял эдлэгчдийн дунд ХДХВ, тэмбүүгийн халдварын тархалтыг судалсан. Мөн ХДХВ, тэмбүүгийн халдварт өртөх эрсдэлт хүчин зүйлийг тодорхойлохдоо нэг болон олон хүчин зүйлийн анализ хийж р утга 0.05-аас бага тохиолдолд статистикийн үнэн магадлалтай гэж тооцов. 2019 оны судалгаагаар хорих ангид ял эдэлж буй эрэгтэйчүүдийн дунд ХДХВ-ийн халдвар илрээгүй бөгөөд тэмбүүгийн тархалт 15.7% байна. Тэмбүүгийн халдварын тархалт нь эрсдэлтэй бэлгийн зан үйлтэй хамааралтай байна (тохиолдлын бэлгийн харьцаанд орох, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бэлгийн хавьталд орох). Боловсрол бага байх, огт бэлгэвч хэрэглэхгүй байх, ТББ, ХӨСҮТ-ээс үйлчилгээнд хамрагдахгүй байх нь тэмбүү өвчний эрсдэлийг нэмэгдүүлж байна.
According to a 2014 survey in Mongolia, the prevalence of syphilis among male prisoners in Mongolia was 8.2% while no HIV has been detected. The objective of this study is to identify the prevalence of HIV and syphilis among men in prison and to study the risk factors for infection. Sample and methodology: We involved 1105 inmates from 11 prisons in Mongolia. As analyzed of the survey data, the survey data were compared using the SPSS25 software using the` chi-square test and the t-test, and the 95% confidence interval (95% CI) was used to measure HIV and syphilis among inmates. In addition, the risk factors for HIV and syphilis were determined by analyzing single and multiple factors, and the statistical probability was true if the p value was less than 0.05. The result shows that no HIV infection was detected among prisoners, and the prevalence of syphilis was 15.7%. The prevalence of syphilis is higher in men who have casual sex as well as who have sex while under the influence of alcohol. In conclusion, lack of sexual education, no use of condoms, and no access to services from NGOs and NCCDs increase the risk of syphilis.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/324
Эшлэл
Д.Дүүрэнжаргал, Ц.Энх-Оюун, Б.Оюунбэлэг, В.Наранцэцэг, Д.Шинэбилэг, Ж.Даваалхам. Хорих ангид ял эдэлж буй эрэгтэйчүүдийн дундах ХДХВ, тэмбүүгийн халдварын тархалтын судалгаа. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2021;17(4):188-191.
