Loading...
Хүүхдийн цусан дэх кальци болон д амин дэмийн хэмжээг судалсан дүн
Зохиогч
Он
2024 оны дөрөвдүгээр сарын 13
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
20
Issue
5
Start Page
65
End Page
68
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Амин дэм болон эрдэс бодис нь хүний биеийн эрүүл мэндэд зайлшгүй шаардлагатай бүрэлдэхүүн хэсэг юм. Д амин дэм нь шүд болон ясны бэхжилтийг дэмжин, кальцийн шимэгдэлтэд голлон оролцдог бол кальцийн агууламж өндөр байх нь шүдний бат бэх байдлыг хадгалах үр дүнтэй арга болдог. Зорилго: Судалгааны зорилго нь хүүхдийн цусны ийлдэс дэх кальци болон Д амин дэмийн хэмжээг судлахад оршино. Арга, аргачлал: Судалгаанд Улаанбаатар хотын Баянгол дүүргийн “Гурван гал” нэгдсэн эмнэлэгийн лабораторийн тасгаар 2023.01.31-2023.12.31-ний хооронд үйлчлүүлсэн 0-18 насны нийт 1133 хүүхдийн шинжилгээний хуудсыг ашиглан аналитик судалгааны нэг агшингийн загвараар хийж гүйцэтгэлээ. Үр дүн: Нийт 1133 хүүхдийн 48.2% (547) эмэгтэй, 51.7% (585) эрэгтэй, 57% (649) 0-5 насны, 31% (35) 6-11 насны, 11.7% (133) 12-18 насны хүүхэд эзэлж байсан. Цусны ийлдэс дэх кальцийн дундаж утга хэмжээ 0.1% хангалтгүй 99.9% хэвийн, Д амин дэм 61.1% хангалтгүй, 38.9 хэвийн хэмжээнд байв. Судалгаанд хамрагдагсдын кальцийн дундаж үзүүлэлт 2.39±0.106 ммоль/л, Д амин дэмийн дундаж үзүүлэлт 27.50±14.23 нг/мл байв. Судалгаанд хамрагдагсдыг насны бүлгээр 0-5 нас, 6-11 нас, 1218 нас гэж ангилан кальцийн дундаж үзүүлэлтийг харьцуулан судлахад харгалзан 2.41±0.108 ммоль/л, 2.37±0.093 ммоль/л, 2.33±0.101 ммоль/л тус тус (p<0.01) байв. Харин хүйсийн хувьд ач холбогдол бүхий ялгаа ажиглагдсангүй (p>0.05). Д амин дэмийн дундаж үзүүлэлтийг дээрх насны бүлгүүдэд тодорхойлоход 33.28±14.3 нг/л, 21.1±9.85 нг/л, 15.97±7.53 нг/л тус тус (p<0.01) байсан ба хүйсийн хувьд ач холбогдол бүхий ялгаагүй (p>0.05) байлаа. Дүгнэлт: Хүүхдийн цусны ийлдэс дэх кальци болон Д амин дэмийн дундаж утга нь хүүхдийн нас нэмэгдэх тусам буурч байна.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/1058
Эшлэл
Б.Нямдэлгэр, Ж.Дэлгэрцэцэг, Б.Жавзан, Б.Шүрэнцэцэг, С.Оюунгэрэл, Ч.Баяржавхлан. Хүүхдийн цусан дэх кальци болон д амин дэмийн хэмжээг судалсан дүн. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2024;20(5):65-68.
