Loading...
Элэгний эст өмөнгийн эдэд TP53 генийн зарим мутацыг тодорхойлж p53 уургийн илрэлтэй харьцуулан судалсан үр дүн
Зохиогч
Э.Есүхэй
Д.Юндэндаш
Н.Ням-Эрдэнэ
Б.Батчимэг
Б.Мөнхцэцэг
Ө.Уранбилэг
Б.Нямжаргал
Э.Баярмаа
Б.Батболд
С.Мөнхбаяр
Он
2024 оны арван хоёрдугаар сарын 21
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
20
Issue
8
Start Page
149
End Page
157
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Монгол улс элэгний эст өмөнгийн тархалт болон нас баралтын тохиолдлоор олон улсын дунджаас 8 дахин өндөр ба ХСҮТийн 2023 оны мэдээгээр нийт 7244 элэгний эст өмөнгийн тохиолдол бүртгэгдэж, 4556 хүн нас барсан байна. Элэгний эст өмөн үүсэхэд голлон нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлсэд хепатитын В, С вирусийн халдвар, архи, тамхины хэрэглээ, хорт бодисын хордлого зэрэг хүчин зүйлсүүд багтах бөгөөд ялангуяа Азийн орнуудад хепатитын В вирусийн халдвар, афлатоксины хордлого нь элэгний эст өмөн үүсэхэд нөлөөлж буй түгээмэл шалтгаануудын нэг болж байна. TP53 (p53) ген нь 53 кД жинтэй p53 уургийг кодлох бөгөөд 17 дугаар хромосомын богино мөрөнд (17p13) байрладаг ба эсийн хуваагдлын циклийг зохицуулдаг транскрипцын хүчин зүйл тул хавдар дарангуйлах үйлдэлтэй ген гэж үздэг. Зорилго: Элэгний эст өмөнгийн эдэд TP53 генийн зарим мутац болон p53 уургийг илрүүлж эмнэлзүй, лаборатори, эмгэг судлалын зарим үзүүлэлтүүдтэй харьцуулан судлах. Арга, аргачлал: Элэгний хавдрын өөр өөр үе шатанд оношлогдож, мэс засал эмчилгээ хийлгэсэн нийт 50 оролцогчийн парафинд бэхжүүлсэн эдийн зүслэгээс геномын ДНХ-ийг ялгаж, аллель өвөрмөц ПГУ явуулж, TP53 генийн экзон 7-ын 249 болон 258 дугаар кодон дээрх мутацыг тодорхойлов. Улмаар p53 уургийн илрэлийг иммуногистохимийн аргаар үнэлж, эмнэлзүй, лаборатори, эмгэг судлалын зарим үзүүлэлтүүдтэй харьцуулан судаллаа. Үр дүн: Судалгаанд элэгний эст өмөн оношлогдож, мэс засал эмчилгээ хийлгэсэн 33-79 (дундаж нас 64.06±9.1 жил) насны 21 (42%) эрэгтэй, 29 (58%) эмэгтэй нийт 50 оролцогчийн эдээс геномын ДНХ ялган TP53 генийн 249 болон 258-р кодоны мутацыг тодорхойлоход уг генийн 249р кодонд мутант аллель илэрсэнгүй (0%). Харин 258-р кодоны мутант аллель 15 (30%) сорьцод илрэв. TP53 генийн 7-р экзоны 258-р кодоны мутацыг эмнэлзүй, лаборатори, эмгэг судлалын зарим үзүүлэлтүүдтэй харьцуулан үнэлэхэд нас (p=0.558), хүйс (p=0.851), хепатитын В вирусийн халдвар (p=0.288), хепатитын С вирусийн халдвар (p=0.902), элэгний хатуурал (p=0.736), сорвижилт (p=0.985), өөхжилт (p=0.368), ийлдсийн AFP-ий хэмжээ (p=0.662) хавдрын тоо (p=0.665), хавдрын хэмжээ (p=0.439), судасны нэвчилттэй (p=0.849) статистик ач холбогдол бүхий хамаарал ажиглагдаагүй. Түүнчлэн элэгний эст өмөнгийн өөр өөр үе шатанд оношлогдож, мэс засал эмчилгээ хийлгэсэн нийт 46 оролцогчийн парафинд бэхжүүлсэн элэгний эдийн зүслэгт p53 уургийн илрэлийг иммуногистохимийн аргаар тодорхойлоход 26 (57%) сорьцод p53 уургийн будагдалт эерэг байсан ба p53 уургийн илрэлийг эмнэлзүй, лаборатори, эмгэг судлалын зарим үзүүлэлтүүдтэй харьцуулан судлахад p53 уургийн эерэг будагдалт TP53 генийн 258-р кодоны мутац (p=0.004) болон хепатитын B вирусийн халдвартай (p=0.002) оролцогчдод өндөр байсан нь статистикийн хувьд ач холбогдол бүхий ялгаатай байлаа. Дүгнэлт: Бидний судалгаагаар элэгний эст өмөнгийн эдэд TP53 генийн 258-р кодоны мутац зонхилон тодорхойлогдсон нь хепатитын вирусийн халдварын нөлөөгөөр өдөөгдсөн байж болох юм. Түүнчлэн 249-р кодоны мутац илрээгүй нь монголчуудын хувьд элэгний эст өмөнгийн үүсэлд афлатоксины нөлөө одоогоор бага байгааг илтгэх боломжтой гэж үзэж байна. Мөн TP53 генийн мутацтай үед элэгний эдэд p53 уургийн илрэл их байгаа төдийгүй хепатитын B вирусийн халдвартай хамааралтай байна.
Background: Mongolia’s incidence and mortality rates for hepatocellular carcinoma (HCC) are eight times higher than the global average. According to 2023 statistics from the National Cancer Center of Mongolia, 7,244 cases of HCC were recorded, with 4,556 deaths. Risk factors for HCC include hepatitis B and C infections, alcohol and tobacco use, and exposure to toxins such as aflatoxin. In Asian countries, hepatitis B virus (HBV) infection and aflatoxin exposure are particularly common causes. The TP53 (p53) gene encodes the p53 protein with a weight of 53 kD, is located on the short line of chromosome 17 (17p13), and is a transcription factor that regulates the cell division cycle, so it is considered a tumor suppressor gene. Mutations of the TP53 gene occur in 50% of all tumors, and mutations of this gene are also found in hepatocellular carcinoma. Hepatitis B and C infections and aflatoxin exposure are known to induce TP53 gene mutations, particularly at codons 249 and 258 in exon 7, which are frequently identified in HCC. Studies also suggest that TP53 mutations and p53 protein accumulation in cancer tissues influence tumor progression and patient prognosis. In Mongolia, there is a lack of research on this topic, providing the basis for our study. Aim: To investigate TP53 gene mutations and p53 protein expression in HCC tissues and compare these findings with selected clinical, laboratory, and pathological parameters. Materials and Methods: The study included 50 participants diagnosed with HCC and treated with surgery at different stages of the disease. Genomic DNA was extracted from parafÏn-embedded tissue samples, and allele-specific PCR was conducted to identify TP53 gene mutations at codons 249 and 258 in exon 7. Immunohistochemistry was used to evaluate p53 protein expression, which was then correlated with clinical, laboratory, and pathological indicators. Results: Participants ranged in age from 33 to 79 years (mean: 64.06±9.1), comprising 21 males (42%) and 29 females (58%). TP53 gene mutations at codon 249 were not observed in any samples (0%), but mutant alleles at codon 258 were identified in 15 (30%) cases. Statistical analysis found no significant association between the TP53 gene codon 258 mutation and age (p=0.558), sex (p=0.851), HBV infection (p=0.288), HCV infection (p=0.902), cirrhosis (p=0.736), fibrosis (p=0.985), steatosis (p=0.368), serum AFP levels (p=0.662), tumor number (p=0.665), tumor size (p=0.439), or vascular invasion (p=0.849). In 46 tissue samples, p53 protein expression was assessed, revealing positive staining in 26 (57%) cases. Positive p53 expression was significantly associated with TP53 gene codon 258 mutations (p=0.004) and HBV infection (p=0.002). Conclusions: 1. The predominance of mutations at codon 258 of the TP53 gene in hepatocellular carcinoma (HCC) tissues suggests that this is primarily driven by the effects of hepatitis virus infection. Additionally, the absence of mutations at codon 249 indicates that aflatoxin exposure currently plays a minor role in the development of HCC among Mongolians. 2. In the presence of TP53 gene mutations, the expression of p53 protein is elevated in liver tissues, which is associated with hepatitis B virus (HBV) infection.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/1200
Эшлэл
Ш.Цогзолмаа, Э.Есүхэй, Д.Юндэндаш, Н.Ням-Эрдэнэ, Б.Батчимэг, Б.Мөнхцэцэг нар. Элэгний эст өмөнгийн эдэд TP53 генийн зарим мутацыг тодорхойлж p53 уургийн илрэлтэй харьцуулан судалсан үр дүн. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2024;20(8):149-157.
