Loading...
Монгол хүний бүсэлхийн нугалмын морфометрийн зарим үзүүлэлтүүдийг Соронзон Резонанст Томографийн шинжилгээгээр тодорхойлcон дүн
Зохиогч
Он
2019 оны арван нэгдүгээр сарын 18
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
16
Issue
2
Start Page
97
End Page
99
ISSN
2959-6947
Хураангуй
Манай оронд хүн амын биеийн хэсгүүдийн болон эрхтний морфометрийн үзүүлэлтүүдийг антропометрийн арга болох соматометр, остеометр, краниаметрийн аргуудаар судлан тогтоосон олон ажлууд хийгдсэн боловч монгол хүний багана нурууны болон нугалам тус бүрийн хэмжээг амьд хүн дээр судлан тогтоох чиглэлээр хийсэн судалгааны материал харьцангуй ховор байгаа тул Монгол хүний бүсэлхийн нугаламын их биеийн морфометрийн зарим үзүүлэлтүүдийг тодорхойлох мөн бүсэлхийн нугалмын нүхний хэмжээг тодорхойлох зорилтуудыг тавин 2015-2018 оны хооронд багана нурууны бүтэн Соронзон Резонанст Томографи хийлгэсэн харьцангуй эрүүл нийт 97 хүнийг судалгаанд хамруулсан. Бүсэлхийн 1-5 нугалам хүртэл морфометрийн хэмжилтүүдийг 11 шинжүүд дээр тулгуурлан см нэгжээр, хүйсээр ангилан хэмжилтүүдийг хийж гүйцэтгэв. Судалгааны дүнгээс үзэхэд Монгол хүний багана нурууны бүсэлхийн нугалмын их биеийн морфометрийн үзүүлэлтүүд нь бүсэлхийн 1-р нугалмаас эхлэн бүсэлхийн 5-р нугалам хүртэл /L1-L5/ аажим жигд бус нэмэгдэж байна. Монгол хүний багана нурууны бүсэлхийн нугалмын нүхний хэмжээ нугалам доошлох тусам аажим багасч байна.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/1346
Эшлэл
Т.Хонгорзул, Д.Гончигсүрэн, Д.Нямдорж. Монгол хүний бүсэлхийн нугалмын морфометрийн зарим үзүүлэлтүүдийг Соронзон Резонанст Томографийн шинжилгээгээр тодорхойлcон дүн. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2019;16(2):97-99.
Түлхүүр үг
