Loading...
Нэмэрт ямаан сэрдэг-3 найрлагын цөсний эмгэг загварт үзүүлэх зарим үр дүн
Зохиогч
Он
2025 оны нэгдүгээр сарын 1
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
21
Issue
1
Start Page
91
End Page
95
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Уламжлалт анагаах ухаанд элэг, цөсний өвчлөлийн үед Элэг хэрэглэдэг жор найрлагын нэг болох Ямаан сэрдэг-3 найрлага нь Цөс элгэнд цус дэлгэрсэн, арьс шарлах, шарын орны өвчин, хорын болон Гашуун банздоо борын өвчин, цөсний урсгалыг сайжруулах, цөсний хүүдийн үрэвсэлт Ямаан сэрдэг эмгэгүүдийг анагаах үйлдэлтэйг уламжлалт анагаах ухааны эртний судар АМ Т бичгүүдэд тэмдэглэсэн байдаг бөгөөд судлаач С.Хишигжаргал (2010) Ямаан сэрдэгийн хуурай экстракт нь цөс нийлэгжүүлэн ялгаруулах ба цөсний детергент үйлдлээс хамгаалах ивэдхтэй болохыг баталсан байдаг.12 Мөн судлаач С.Чинсанаа (2015), судлаач Х.Даариймаа (2006) нар тус тус Гашуун банздоо (8аи§8игеа атага ^ .) ^С ) ургамал нь цөсний ялгаралтын үйл ажиллагаанд эергээр нөлөөлж, цөс зогсонгишлыг бууруулж байгааг судлан тогтоосон нь тус ургамлыг нэмэр тавьж элэг, цөсний эмгэг загвар үүсгэн энэхүү судалгааны ажлыг хийхэд чиглэв.3-5 Зорилго: Нэмэрт Ямаан сэрдэг-3 найрлагын цөсний эмгэг загварт үзүүлэх нөлөөг тодорхойлох. Арга, аргачлал: Бид судалгаандаа 40%ийн СагЪоп 1е1гасЫопйе [СС14] 4мл/кг тунгаар үүсгэсэн элэгний эмгэг загвар Нэмэрт Ямаан сэрдэг-3 (НЯС-3) найрлагыг 2.025гр/кг их тунгаар өгч, харьцуулах бүлэгт элэг хамгаалах үйлдэлтэй хятад эм Хү Ган пиан эмийг 0.093гр/кг тунгаар өглөө бүр өдөрт нэг удаа өгч үр дүнг тооцсон. 0.5% а-пар!Ъу1 ^8о1Ыосуапа1е [СПН7^ ] АЭТ1 60 мг/кг тунгаар үүсгэсэн цөсний урсгал саатуулах эмгэг загвар үүсгэж, харьцуулах бүлэгт Урсофальк эмийг 0.085гр/кг тунгаар мөн НЯС-3 найрлагын 0.675гр/ кг бага тун, нэмэрт НЯС танг 1.35гр/кг дунд тун, НЯС-3 танг 2.025гр/ кг их тунгаар тус бүр 21 хоног уулгаж эрүүл бүлэгтэй харьцуулан үр дүнг тооцсон. Үр дүнд бүлэг тус бүрийн элэгний эдийн шинжилгээний үр дүнд дүн шинжилгээ хийв. Үр дүн: НЯС-3 найрлагын их тунгийн бүлгийн элэгний эдийн эсийн бүтэц хадгалагдсан, судаснууд жигд бус цустай, үүдэн гурвал тойрч архаг үрэвслийн их нэвчдэстэй байгаа ч хяналтын бүлэгтэй харьцуулахад үрэвслийн эсийн нэвчдэс багассан, харьцуулах эмийн бүлэгтэй харьцуулахад элэгний үрэвслийн эсийн нэвчдэс их байгаа нь бидний судлагдахуун болох НЯС-3 найрлагын цөс ялгаруулах үйлдэл нь илүү байдагтай холбон тайлбарлаж болохоор байна. Түүнчлэн НЯС-3 тангийн тус эмгэг загварын элэгний эдийн шинжилгээнд бага тун болон дунд тунгийн бүлэгт үүдэн гурвал болон эс завсраар цөөн архаг үрэвслийн эстэй байсан бол НЯС-3 тангийн их тунгийн бүлэгт үүдэн гурвал болон эс завсраар сийрэг, маш цөөн архаг үрэвслийн эстэй байгаа нь цөсний урсгалыг нэмэгдүүлэх үйлдэлтэй байгаа нь ажиглагдаж байна.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/57
Эшлэл
Р.Мөнхжаргал, Ч.Чимэдрагчаа, Д.Долгормаа, Х.Туул, С.Доржбат. Нэмэрт ямаан сэрдэг-3 найрлагын цөсний эмгэг загварт үзүүлэх зарим үр дүн. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2025;21(1):91-95.
