Loading...
Нас ба амьдралын хэв маяг, нийгэм эдийн засгийн хүчин зүйлсийн нөлөө ба танин мэдэхүйн бууралт
Зохиогч
Он
2021 оны гуравдугаар сарын 21
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
17
Issue
4
Start Page
98
End Page
100
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Танин мэдэхүйн бууралт (ТМБ) үүсэхэд насжилт нөлөөлөх гол хүчин зүйлийн нэг боловч нийгэм эдийн засгийн болон амьдралын хэв маягийн олон хүчин зүйлсээс хамаарч ТМБ-ын эрсдэл ялгаатай байдаг. Зорилго: 40-80 насны хүмүүсийн ТМБ-ын эрсдлийг судлах. Материал, арга зүй: Энэхүү судалгаа нь АШУҮИС-ийн Эмнэлзүйн Кохорт судалгаа “Mon-timeline”-д хамрагдсан 40-с дээш насны 263 хүмүүсийн дунд хийгдсэн. Танин мэдэхүйн бууралтыг илрүүлэхдээ Мэдрэл-сэтгэцийн байдлыг үнэлэх хураангуй сорил (МСБҮХС)ыг ашигласан. Үр дүн: Судалгаанд хамрагдсан хүмүүсийн дундаж нас 53.8±7.7 ба 38.8% нь эрэгтэйчүүд байв. Шугаман регрессийн шинжилгээгээр МСБҮХС-ын оноо нь тухайн хүний нас [OR (95%CI)=0.12 (-0.18; -0.05)] ба боловсролын түвшин [OR (95%CI)=0.88 (0.48; 1.12)]-ээс статистик үнэн магадлал бүхий хамааралтай байна. Дүгнэлт: Танин мэдэхүйн бууралт үүсэхийг таамаглах гол хүчин зүйлст нас ба боловсролын түвшин орж байна.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/301
Эшлэл
Г.Урангоо, Б.Пунцагдулам, Ж.Цолмон, Д.Бямбасүрэн, Б.Оюунтөгс. Нас ба амьдралын хэв маяг, нийгэм эдийн засгийн хүчин зүйлсийн нөлөө ба танин мэдэхүйн бууралт. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2021;17(4):98-100.
