Loading...
Жижиг эсийн бус уушгины хавдрын эдийн микроматрицад ALDH18A1 уургийн илэрхийлэгдэх байдал, клиникийн ач холбогдлыг судалсан дүн
Зохиогч
Он
2026 оны хоёрдугаар сарын 3
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
22
Issue
1
Start Page
58
End Page
64
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Жижиг эсийн бус уушгины хавдар (ЖЭБУХ) нь дэлхий даяар хорт хавдрын шалтгаант нас баралтын тэргүүлэх шалтгаан бөгөөд уушгины хорт хавдрын нийт тохиолдлын ойролцоогоор 85%-ийг эзэлдэг. Өнөө үед оношилгоо, эмчилгээний түвшин тасралтгүй сайжирч байгаа хэдий ч дахилт болон үсэрхийллийн өндөр давтамжийн улмаас өвчтөний тавилангийн үнэлгээ одоо хүртэл хангалтгүй хэвээр байна. Болзошгүй молекулын маркеруудыг илрүүлэх нь эрт үеийн оношилгоо, тавилангийн үнэлгээ болон бай эмчилгээний хувьд онцгой ач холбогдолтой юм. ALDH18A1 нь янз бүрийн хорт хавдрын үед хавдрын тархалт болон тавилантай холбоотой болох нь тогтоогдсон боловч ЖЭБУХ-д түүний илэрхийлэл болон клиник ач холбогдол нь тодорхойгүй байдаг. Зорилго: ЖЭБУХ-ын уургийн илрэлтийн онцлогийг эдийн микрочип дээрх иммуногистохимийн туршилтаар баталгаажуулж, ЖЭБУХ-ын молекулын оношилгоо болон бай эмчилгээний онолын үндэслэлийг бүрдүүлэх. Арга, аргачлал: Судалгаанд TMA ба IHC аргыг ашиглан уушгины хавтгай эсийн хорт хавдар LUSC-ын 80, булчирхайлаг хорт хавдар LUAD-ын 52 тохиолдол болон хосолсон хавдрын орчмын хэвийн эдүүдэд ALDH18A1 уургийн илрэлийг тодорхойлов. 4 мкм зузаантай зүсмэлүүдэд шууд бус IHC будалт хийж, будалтын эрчим болон эерэг эсийн хувь дээр үндэслэн хагас тоон үнэлгээ гүйцэтгэв. ALDH18A1 илрэлийг клиник-патологийн үзүүлэлтүүд (нас, хүйс, TNM үе шат, эмнэл зүйн зэрэглэл) болон тухайн өвчтөний амьд үлдэх хугацаатай эсэхийг шинжилсэн. Үр дүн: ALDH18A1 нь 132 тохиолдол ЖЭБУХ-ийн хавдрын эдэд харьцангуй их илэрч, харин хавдрын орчмын хэвийн эдэд бага буюу бараг илрээгүй байв. LUSC-д ALDH18A1-ийн өндөр илрэл нь муу эдийн ялгаралтай (P<0.001), ахисан TNM шатлалтай (P<0.001), холын метастазтай (P=0.0327) ба хавдрын хэмжээтэй (P=0.0166) статистикийн хувьд мэдэгдэхүйц холбоотой байсан. LUAD-д ALDH18A1-ийн өндөр илрэл нь муу эдийн ялгаралтай (P<0.001), ахисан TNM шатлалтай (P<0.001) ба хавдрын хэмжээтэй (P=0.00302) статистикийн хувьд ач холбогдолтой байв. Kaplan–Meier шинжилгээгээр ALDH18A1 өндөр илрэлтэй өвчтөнүүдийн OS нь бага илрэлтэйгээс мэдэгдэхүйц бага байсан (LUSC: P=0.0014, LUAD: P<0.0001). Үр дүн нь ALDH18A1 өндөр илрэл нь ЖЭБУХ-ийн халдварлах чадвар болон муу урьдчилсан урьдчилсан таамагтай нягт холбоотой болохыг харуулж байв. Дүгнэлт: ALDH18A1 нь ЖЭБУХ-ын эдэд өндөр түвшинд илэрхийлэгдэж, хавдрын явцтай нягт холбоотой байгааг харуулж байна. Иймээс ALDH18A1 нь ЖЭБУХ-ын оношилгоо болон урьдчилан таамаглалд ашиглаж болох боломжит молекулын маркер бөгөөд эмчилгээний боломжит бай болох юм.
Background: Non-small cell lung cancer (NSCLC) is the leading cause of cancer-related deaths globally, accounting for approximately 85% of lung cancers. Although the level of diagnosis and treatment continues to improve, the patient’s prognosis is still unsatisfactory due to the high recurrence and metastasis rates. Searching for potential molecular markers is of great significance for early diagnosis, prognostic assessment and targeted treatment. Human aldehyde dehydrogenase 18 family member A1 (ALDH18A1) has been found to be associated with tumor proliferation and prognosis in a variety of cancers, but its expression and clinical significance in NSCLC are unclear. Aim: To verify the protein expression characteristics of NSCLC through immunohistochemical experiments on tissue chip, and provide theoretical basis for molecular diagnosis and targeted treatment of NSCLC. Materials and Methods: In this study, ALDH18A1 protein expression was determined in 80 cases of lung squamous cell carcinoma (LUSC), 52 cases of adenocarcinoma (LUAD), and adjacent tissues of combined tumors using TMA and IHC methods. Indirect IHC staining was performed on 4-мкм-thick sections, and semiquantitative evaluation was performed based on the staining intensity and percentage of positive cells. ALDH18A1 expression was analyzed in relation to clinicopathological parameters (age, sex, TNM stage, clinical grade) and patient survival. Results: ALDH18A1 was highly expressed in the tumor tissues of 132 cases of LBCL, but was low or absent in the surrounding normal tissues. In LUSC, high ALDH18A1 expression was significantly associated with poor tissue differentiation (P<0.001), advanced TNM stage (P<0.001), distant metastasis (P=0.0327) and tumor size (P=0.0166). In LUAD, it was associated with poor tissue differentiation (P<0.001), advanced TNM stage (P<0.001) and tumor size (P=0.00302). According to Kaplan–Meier analysis, OS of patients with high ALDH18A1 expression was significantly shorter than that of those with low expression (LUSC: P=0.0014, LUAD: P<0.0001). The results showed that high ALDH18A1 expression was strongly associated with the infectivity of HLH and poor prognosis. Conclusion: ALDH18A1 is highly expressed in NSCLC tissue and is related to tumor progression. It may serve as a potential molecular marker and treatment target, providing reference for the diagnosis and prognosis of NSCLC.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/1575
Эшлэл
Г.Урьхан (Wurihan), А.Шийрэвнямба, Д.Нямдорж, П.Ханжун (Hanjun Pei), Ш.Үүртуяа. Жижиг эсийн бус уушгины хавдрын эдийн микроматрицад ALDH18A1 уургийн илэрхийлэгдэх байдал, клиникийн ач холбогдлыг судалсан дүн. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2026;22(1):58-64.
