Loading...
Эмийн мэргэжилтэнд тохиолдож буй ёс зүйн асуудлыг судалсан дүн
Зохиогч
Он
2025 оны нэгдүгээр сарын 1
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
21
Issue
3
Start Page
166
End Page
173
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Нийтийн үйлчилгээтэй эмийн сан нь үйлчлүүлэгчид урьдчилан цаг товлох. төлбөр төлөх шаардлагагүйгээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах боломжийг олгодог байгууллага юм. Сүүлийн жилүүдэд үйлчлүүлэгч төвтэй эм зүйн тусламж үйлчилгээ хөгжиж жор баригчийн үүрэг зөвхөн эм. эмнэлгийн хэрэгслийг хангах. олгохоос гадна эм зүйн тусламж үйлчилгээ үзүүлэх. эрүүл мэндийг дэмжих. хамгаалах чиглэл рүү өргөжиж байгаа нь тэднийг өдөр тутам ёс зүйн асуудалтай тулгарах нөхцөлийг бүрдүүлж байна. Зорилго: Улаанбаатар хотын нийтийн үйлчилгээтэй эмийн сангийн жор баригч нарт тохиолдож буй ёс зүйн асуудлыг илрүүлэх. Арга, аргачлал: Энэхүү судалгааг 2024 оны 03-р сараас 09-р сар хүртэлх хугацаанд Улаанбаатар хотын нийтийн үйлчилгээтэй эмийн санд 3 сараас дээш хугацаанд ажиллаж байгаа. мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл нь хүчинтэй. судалгаанд оролцохыг зөвшөөрсөн 374 жор баригчийг санамсаргүй түүврийн аргаар сонгон хамруулж асуумжийн хуудсаар мэдээллийг цуглуулав. Статистик боловсруулалтад ЗРЗЗ-25.0 программ ашиглав. Үр дүн: Судалгаанд оролцогчдын 339 (90.4%) нь эмэгтэй. 301 (80.48%) нь эм зүйч. 230 (61.5%) нь 30-аас доош насны. 214 (57.2%) нь нийтийн үйлчилгээтэй эмийн санд 5 хүртэлх жил ажилласан байв. Тулгамдаж буй асуудлыг илрүүлэх нээлттэй асуултын хариултуудыг агуулгаар нь эмийн сангийн удирдлага. зохион байгуулалттай холбоотой. мөрдөж ажиллах хууль. дүрэм журамтай холбоотой болон үйлчлүүлэгчтэй харилцах мэргэжлийн харилцаатай холбоотой асуудал гэсэн үндсэн 3 бүлэг. 15 дэд бүлэгт ангилан кодолж давтамжийг тооцоход жороор олгох эмийг жоргүйгээр авахыг шаардах (56.6%). үйлчлүүлэгчийн харилцаа хандлага (27.5%). хүчингүй жороор эм авах (14%) зэрэг нь хамгийн түгээмэл тохиолдож байгааг тогтоов. Дүгнэлт: 1. Жор баригч нарын мэргэжлийн үйл ажиллагаандаа зайлшгүй мөрдөж ажиллах ёстой эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрмийн мэдлэг 56.1%-д нь хангалтгүй байв. 2. Жор баригчдын зарим ёс зүйн тохиолдлуудад хандах хандлага 54.5%-д нь сөрөг. дадал 48.9%-д нь зохисгүй байна. 3. Жор баригчдын хувьд хамгийн түгээмэл тулгарч буй ёс зүйн асуудал нь иргэд жороор олгох эмийг жоргүйгээр олгохыг шаардах (56.6%). үйлчлүүлэгчийн ёс зүйгүй харилцаа (27.5%). хүчингүй жороор эм авахыг хүсэх (14%) зэрэг асуудлууд байна.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/153
Эшлэл
Б.Удвал, Б.Мягмарсүрэн, С.Мөнхбат. Эмийн мэргэжилтэнд тохиолдож буй ёс зүйн асуудлыг судалсан дүн. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2025;21(3):166-173.
