Loading...
Зүрх судасны системийн хялбаршуулсан загвар
Зохиогч
С.Баттулга
Он
2020 оны дөрөвдүгээр сарын 13
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
16
Issue
3
Start Page
18
End Page
22
ISSN
2959-6947
Хураангуй
Зүрхний судас, цусны эргэлтийн тогтолцоонд тохирсон математикийн энгийн загварт тулгуурлан зүрх судасны үйл ажиллагааны янз бүрийн өөрчлөлтүүдийг (зүрхний агшилтын тоо, даралт, судасны уян харимхай чанар гэх мэт) судлах, хооронд нь харьцуулах боломжтой сургалтанд ашиглах хэрэглээний программ зохиоход судалгааны зорилго оршино. Эрүүл болон эмгэг эрхтэн системүүдийн үйл ажиллагаа нь тодорхой хуулиар явагддаг. Энэ нь янз бүрийн хялбаршуулалтын үр дүнд энгийн ойлгомжтой математик загвар болдог, мөн илүү нарийвчлан загварчлах боломжтой. Эмнэлзүйн хичээлүүдэд тодорхой тооны тохиолдлууд (case) ашиглагдсаар байна. Виртуаль программ сургалтанд нэвтэрснээр ЗСС-ийн ихэнх боломжит тохиолдлууд дахь үзүүлэлтүүдийн өөрчлөлт, урьдчилсан дүгнэлтийг хийсвэрээр төсөөлөх, эмчилгээ, оношлогооны төлөвлөгөөг хийсвэр боловч оновчтой гаргах чадвар, дадлыг эдийн засгийн хэмнэлттэй, ёс зүйн зөрчилгүйгээр суралцагч эзэмших боломжийг бүрдүүлж байна. Шинээр тогтоогдох лавламж хэмжээ, био тооцоололыг их дээд сургуулиудын сургалт, Монгол улсын бүх шатны эмнэлгүүдэд хэрэглэгдэх лавламж болгон ашиглах боломжтой юм.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/1433
Эшлэл
С.Баттулга, Т.Ахыт. Зүрх судасны системийн хялбаршуулсан загвар. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2020;16(3):18-22.
