Loading...
Зүрхний титэм судасны эмгэг болон дерматоглификийн үзүүлэлтүүдийн хоорондын хамаарлыг судалсан дүн
Зохиогч
Он
2020 оны нэгдүгээр сарын 1
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
17
Issue
1
Start Page
180
End Page
181
ISSN
2959-6947
Хураангуй
Дэлхийн улс оронуудад зүрхний титэм судасны эмгэгийг дерматоглификийн аргаар эрт илрүүлэх, өвдөх эрсдлийг үнэлэх боломжийг эрэлхийлэх болжээ. Энэхүү судалгаагаар бид зүрхний титэм судасны эмгэгтэй хүмүүст дерматоглификийн үзүүлэлтүүдийн онцлогыг илрүүлэхээр зорилоо. Судалгааг 2019 оны 1-р сараас 3-р сар хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 9-р хорооны “Нандин хүсэл” өрхийн эрүүл мэндийн төвийг түшиглэн гүйцэтгэсэн. Судалгаанд эрүүл 25 хүн, зүрх судасны эмгэгтэй 25 хүнийг хамруулсан ба судалгаанд оролцогчдын гарын алга болон хурууны хээг хэвлэлийн будаг ашиглан мэдээ материалыг цуглууллаа. Судалгаанд 21-79 насны нийт 50 хүн хамрагдсанаас 15(30%) нь эрэгтэй, 35(70%) эмэгтэй нь байлаа. Эрүүл болон эмгэг бүлгийн оролцогчдын 10 хуруун дээр илрэх чигчий гогцоо хээ, нуман хээ нь статистик ач холбогдол бүхий ялгаатай байв (p<0.05). Мөн нийт эмэгтэй оролцогчдын хурууны судлын тоонд статистик ач холбогдол бүхий ялгаа ажиглагдлаа (p<0.05). Эдгээрээс харахад зүрхний титэм судасны эмгэгтэй хүмүүсийн дунд чигчий гогцоо болон нуман хээний давтамж өндөр байна.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/1488
Эшлэл
Л.Анужин, Ж.Сарантуяа, Ц.Алтансүх. Зүрхний титэм судасны эмгэг болон дерматоглификийн үзүүлэлтүүдийн хоорондын хамаарлыг судалсан дүн. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2020;17(1):180-181.
