Loading...
Helicobacter pylori-ийг устгах өндөр тунт хоёрлосон эмчилгээний үр дүн
Зохиогч
Он
2024 оны нэгдүгээр сарын 28
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
20
Issue
2
Start Page
141
End Page
145
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Монгол улс ходоодны хорт хавдрын тохиолдол, нас баралтаар дэлхийд тэргүүлж байна. Ходоодны хорт хавдрын тэргүүлэх шалтгааны нэг нь H.pylori юм. H.pylori устгах стандарт гурвал, дөрвөл эмчилгээний үндсэн антибиотикуудын нэг кларитромицины тэсвэржилтийн тархалт ихсэн стандарт гурвал эмчилгээний үр дүн Европын орнуудад 70%иас багасч, Монгол оронд 72.7% болсон байна. “Маастрихтийн VI удирдамж”-д H.pylori устгах эмчилгээг сонгохдоо кларитромицины тэсвэржилтинд үндэслэн тэсвэржилт өндөр (>15%) орнуудад нэгдүгээр сонголтоор висмут-агуулсан дөрвөл эмчилгээ болон сонгомол бусад эмчилгээг хэрэглэхийг зөвлөсөн. Сонгомол эмчилгээний нэг хувилбар өндөр тунт хоёрлосон эмчилгээ нь “Маастрихтийн VI удирдамж”, Франц, Тайван, Хятад зэрэг олон оронд эмчилгээний үр дүн 90%-иас дээш, гаж нөлөө багатай байна. Манай оронд тус эмчилгээ нь судлагдаагүй, эмнэлзүйн салбарт шинэ эмчилгээ тул тус судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: H.pylori устгах өндөр тунт хоёрлосон эмчилгээний үр дүнг судлах. Арга, аргачлал: H.pylori-ийн халдвар оношлогдож, анх удаа эмчилгээ хийлгэж байгаа, судалгаанд хамрагдах шалгуур хангасан 96 хүнийг судалгаанд хамруулсан. Судалгаанд хамрагдаж буй бүх хүнд хоол боловсруулах дээд замын дуран, амьсгалын уреазын сорил, өтгөнд H.pylori антиген илрүүлэх шинжилгээгээр H.pylori-ийн халдварыг баталсан. Судалгаанд хамрагдагсадад 14 хоногийн өндөр тунт хоёрлосон эмчилгээг (эзомепразол 40 мг өдөрт 3 удаа, амоксациллин 1000 мг өдөрт 3 удаа 14 хоног), L. reuteri DSM 17938 and L. reuteri ATCC PTA 6475 (BioGaia, Sweden) өдөрт 1 удаа уулгасан. Эмчилгээний үр дүнг эмчилгээ дууссанаас хойш 28 хоногийн дараа амьсгалын уреазын сорилд устсан эсэхийг үнэлсэн. Үр дүн: H.pylori устгах өндөр тунт хоёрлосон эмчилгээний үр дүн 93.3% (n=84, 95%CI, 90.2-96.4) байна. Судалгаанд хамрагдагсадын 6 нь эмээ дутуу уусан тул судалгаанаас хассан. Эмчилгээний үед хөнгөн зэргийн гаж нөлөө илэрсэн 2.1% (n=2) байсан ба амоксациллин ууж эхэлснээс эмчилгээний 7 дох хоногт суулгах гаж нөлөө илэрсэн байна. H.pylori - ийг устгах өндөр тунт хоёрлосон эмчилгээг хийсний дараа аюулхайд өвдөх шинж тэмдэг 29.4%-иар (p=0.002), цээж хорсох шинж тэмдэг 46.6%-иар (p=0.01) буурсан байна. Дүгнэлт: Өндөр тунт хоёрлосон эмчилгээг H.pylori устгах эмчилгээнд эхний сонголтоор хэрэглэхэд үр дүнтэй байна.
Background: Mongolia has the world’s highest gastric cancer mortality rate and Helicobacter pylori are known as the carcinogen of gastric cancer. Successful eradication therapy plays a major role in reducing the mortality rate. H.pylori is the main carcinogen of gastric cancer. The clarithromycin-based triple treatment rate declined to 72.7% in Mongolia. The Maastricht VI guidelines recommended bismuth-containing quadruple therapy and other selective therapies as a first choice in cases of high resistance (>15%) based on the prevalence of clarithromycin resistance in the region if H. pylori culture is impossible. High-dose dual therapy, an alternative to selective treatment, is relatively new and less studied in our country, so it is necessary to study the results and side effects of treatment. Aim: We aimed to study the efÏcacy of high-dose dual therapy with fewer side effects, and compare it with bismuth-based quadruple treatment. Materials and Methods: We included 96 patients with documented H. pylori infections. Before enrollment, the status of H. pylori infection was confirmed by urease breath test, H. pylori stool antigen test and histology. All participants underwent upper GI endoscopy. Patients with positive results in at least two tests were eligible for enrollment. Eligible H. pylori-infected patients were randomly assigned to the high-dose dual therapy (n=96): 40 mg esomeprazole (KRKA.dd. Novo Mesto, Slovenia) three times a day, 1 g amoxicillin (Sandoz, Novartis, Switzerland) three times a day for 14 days, L. reuteri DSM 17938 and L. reuteri ATCC PTA 6475(BioGaia, Sweden) once daily for 1 month. Cure rates were assessed using a urease breath test for H. pylori 28 days after the termination of treatment. Results: All subjects treated were included in the ITT analysis for H. pylori eradication. A total of 90 patients completed the study. According to ITT analysis cure rates for high-dose dual therapy were 87.5%, and Per-protocol analysis results for therapy were 93.3% (n=84, 95%CI, 90.2-96.4, р<0.001). Overall, 2 patients (2.1%)complained of side effects. The side effects were diarrhea. After H.pylori eradication treatment, abdominal pain decreased by 29.4%( p=0.002) and heartburn decreased by 46.6% (p=0.01). Conclusion: The 14-day esomeprazole and amoxicillin-containing high-dose dual therapy is effective in the first-line treatment of H.pylori.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/1012
Эшлэл
Б.Сайнзаяа, Б.Цолмон, Ц.Бямбажав, Н.Бира. Helicobacter pylori-ийг устгах өндөр тунт хоёрлосон эмчилгээний үр дүн. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2024;20(2):141-145.
