Loading...
ALDH18A1-ийн жижиг эсийн бус уушгины хавдарт илэрхийлэгдэх байдал, эсийн өсөлтөд үзүүлэх нөлөөг судалсан дүн
Зохиогч
Он
2026 оны хоёрдугаар сарын 3
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
22
Issue
1
Start Page
211
End Page
216
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Жижиг эсийн бус уушгины хавдар (ЖЭБУХ) нь уушгины хорт хавдрын хамгийн түгээмэл хэлбэр бөгөөд дэлхий дахинд өвчлөл болон нас баралтын түвшнээр тэргүүлэх байр эзэлдэг. Биоинформатикийн шинжилгээгээр ЖЭБУХ-ын үүсэлттэй нягт холбоотой ALDH18A1 хэмээх хорт хавдрын генийг илрүүлсэн. Сүүлийн жилүүдийн судалгаагаар ALDH18A1 нь олон төрлийн хорт хавдарт өвөрмөц өндөр илэрхийлэгдэж, эсийн өсөлт, шилжилт ба үсэрхийлэл зэрэг биологийн үйл явцыг зохицуулахад оролцдог болохыг харуулсан. Гэвч ЖЭБУХ дэх ALDH18A1-ийн тодорхой үүрэг болон молекулын механизм бүрэн тодорхойлогдоогүй байна. Зорилго: ЖЭБУХ-ын эсүүд дэх ALDH18A1ийн илэрхийллийн онцлог болон түүний эсийн амьдрах чадвар ба эсийн өсөлтөд үзүүлэх нөлөөг судлах. Арга, аргачлал: ALDH18A1-ийн илэрхийллийн түвшинд ЖЭБУХ-ын янз бүрийн шугаман эсийн болон хэвийн уушгины эсүүдэд qPCR болон Western blot аргаар тодорхойлов. ALDH18A1 siRNA-г ашиглан генийг дарангуйлж, эсийн трансфекцаар хамгийн сайн нэг эсийг сонгож. ССК-8 шинжилгээ болон колони үүсгэх туршилтыг ашиглан хавдрын эсийн амьдрах чадвар ба эсийн өсөлтийг үнэлж тэдгээрийн зөрүүг статистикийн аргаар шинжлэв. Үр дүн: ALDH18A1-ийн илэрхийллийн түвшин ЖЭБУХ-ын шугаман эсүүдийг хэвийн уушгины эсүүдтэй харьцуулахад мэдэгдэхүйц өндөр байсан бөгөөд уг илэрхийлэл H1975 эсүүдэд ялангуяа тод илэрсэн. ALDH18A1-г дарангуйлснаар ЖЭБУХ эсийн өсөлт ALDH18A1-ийн илэрхийллийг хийсний дараа ЖЭБУХ-ын эсийн амьдрах чадвар болон эсийн өсөлт мэдэгдэхүйц буурч, уг ялгаа нь статистикийн ач холбогдолтой байв (P<0.05). Дүгнэлт: ALDH18A1 нь ЖЭБУХ-ын эсүүдэд өндөр илэрхийлэлтэй байдалтай илэрч, түүний илэрхийллийг бууруулах нь хавдрын эсүүдийн амьдрах чадвар болон өсөлт-ийг мэдэгдэхүйц дарангуйлдаг бөгөөд энэ нь ALDH18A1 нь ЖЭБУХ-ын үүсэл ба хөгжилд хавдар дэмжих үүрэг гүйцэтгэдэг, улмаар боломжит онкоген болон эмчилгээний бай болох судалгааны ач холбогдолтойг харуулж байна.
Background: Non-small cell lung cancer (NSCLC) is the most common pathological type of lung cancer, and its incidence and mortality rates have long ranked among the highest of malignant tumors worldwide. Through bioinformatics analysis, this study identified the oncogene ALDH18A1, which is closely related to the development of NSCLC. Recent studies have shown that ALDH18A1 is highly expressed in various malignant tumors and participates in regulating biological processes such as cell viability and proliferation. However, its specific role and molecular mechanism in NSCLC remain unclear. Aim: To investigate the expression characteristics of ALDH18A1 in NSCLC cells and its effects on cell viability and proliferation. Materials and Methods: The expression levels of ALDH18A1 in various NSCLC cell lines and normal lung cells were detected by real-time quantitative PCR (qPCR) and Western blot. NSCLC cell lines with high ALDH18A1 expression were selected, and ALDH18A1 was knocked down using siRNA technology. The effects of ALDH18A1 downregulation on cell viability and proliferation were evaluated using CCK-8 assays and colony formation assays, and the experimental results were analyzed using statistical methods. Results: The expression level of ALDH18A1 in NSCLC cell lines was significantly higher than that in normal lung cells, and the expression was particularly significant in H1975 cells. Knockdown of ALDH18A1 expression significantly reduced the viability and proliferation capacity of NSCLC cells, and the difference was statistically significant (P<0.05). Conclusion: ALDH18A1 is highly expressed in NSCLC cells, and its downregulation can significantly inhibit the viability and proliferation of tumor cells, suggesting that ALDH18A1 plays a pro-tumor role in the occurrence and development of NSCLC and has research value as a potential oncogene and therapeutic target.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/1601
Эшлэл
Г. Урьхан(Wurihan), А.Шийрэвнямба, Д.Нямдорж, П.Ханжун (Hanjun Pei), Ш.Үүртуяа. ALDH18A1-ийн жижиг эсийн бус уушгины хавдарт илэрхийлэгдэх байдал, эсийн өсөлтөд үзүүлэх нөлөөг судалсан дүн. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2026;22(1):211-216.
