Loading...
Монголчуудын дунд тохиолдож буй шүдний эгнээний согогийн төлөв байдлыг судалсан дүн
Зохиогч
Он
2024 оны тавдугаар сарын 13
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
20
Issue
6
Start Page
98
End Page
104
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: 2022 онд ДЭМБ-аас амны хөндийн зарим өвчнөөс (шүдний Хэсгийн шүдгүйдэл цоорол, шүдгүйдэл, эрүү нүүрний хавдар, ШТЭҮӨвчин, эрүү нүүрний Кеннеди гэмтэл, уруул тагнайн сэтэрхий, нома буюу нүүр амны үхжилтэт өвчин)Авагддаг шүдэлбэр өөс урьдчилан сэргийлэх бодлогыг 2030 он хүртэл хэрэгжүүлэхээр Тархалт болсон байна. 1981, 1997, 2013 онуудад амны өвчлөлийг бууруулах зорилт бүхий зөвлөмжийг боловсруулсан байдаг. Шүдгүйдэл, шүдний тоо, хуучирсан хэрэгцээгүй шүдэлбэр, шүдний цоорол, гэмтэл хөдөлгөөн зэрэг нь шүдний зажлах чадварт нөлөөлж зажлах үйлийг бууруулдаг. Монгол улсад 2013 оноос хойш хот болон хөдөө орон нутгийн иргэдийг хамарсан шүдгүйдлийн цогц судалгаа хийгдээгүй байгаа бөгөөд энэхүү асуудлыг судалснаар асуудал дэвшүүлсэн нотолгоонд суурилан шүдгүйдлийн тархалтыг бууруулах, шүдгүйдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг боловсронгуй болгох нь энэхүү судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Монголчуудын дунд тохиолдож бу шүдни эгнээни согоги н төлөв байдал, тархалтыг газар зүйн бүсчлэлээр тогтоох. Арга, аргачлал: Монгол улсын Баруун, Хангай, Зүүн, Төв болон Улаанбаатар хотоос нийт 18-аас дээш насны 1638 хүнийг таниулсан зөвшөөрлийн дагуу судалгаанд хамруулж хэсгийн шүдний эгнээний согогийн төлөв байдлыг судлав. Хүн амд суурилсан, аналитик судалгааны агшингийн загвараар хийж гүйцэтгэв. Үр дүнгийн боловсруултыг SPSS-25 программ дээр хийв. Үр дүн: Судалгаанд хамрагдсан нийт хүмүүсийн 90.2% нь шүдний эгнээний согогтой. Төвийн бүсэд 85.9%, Зүүн бүсэд 87.7%, Улаанбаатар бүсэд 91.6%, Баруун бүсэд 92.1%, Хангайн бүсэд 92.4% тус тус шүдний эгнээний согогийн тархалттай байлаа. Судалгаанд хамрагдагсдын шүдний эгнээний согог хоншоор эрүүнд нийт тохиолдож буй байдлаар 1-3 шүд авхуулсан 54.9%, 4-6 шүд авхуулсан 27.8%, 7-13 шүд авхуулсан 17.4% байлаа. Согогийн байрлалаар нь 35.5% хоёр талын төгсгөлийн согог, 28.0% нэг талын төгсгөлийн согог, 34.9% хажуугийн завсрын согог, 1.8% үүдэн бүлэг шүдний согог тус тус байв. KIII согог 18-34 насны бүлэгт 50.1%, KI согог 65-аас дээш насанд 70.5% тус тус өндөр тохиолдож байв. Бүсчлэлээр авч үзвэл Улаанбаатар хотод KIII согог 43.5%, 1-3 шүд авхуулсан тохиолдол 71.2%, Төвийн бүсэд хосолмол согог 34.6% тус тус хамгийн өндөр байв. Дүгнэлт: 1. Монголчуудын дунд шүдний эгнээний согогийн тархалт 90.2% байсан бөгөөд нас ахихын хэрээр ихсэж байлаа. Бүс нутгаар шүдний эгнээний согогийн тархалтыг тодорхойлоход бүс нутаг хамаарахгүй өндөр тархалттай байна. 2. Судалгаанд хамрагдагсдын шүдний эгнээний согогийг хэмжээгээр нь тодорхойлоход 1-3 шүд авхуулсан тохиолдол өндөр байлаа. Залуу насныханд завсрын согог илүү тохиолдож байсан бол нас ахихын хэрээр хоёр талын төгсгөлийн согогууд илүү тохиолдож байв. Бүсчлэлээр авч үзвэл Улаанбаатар хотод 1-3 шүд авхуулсан тохиолдол 71.2% харьцангуй өндөр байгаа нь бусад бүс нутгийн хүмүүстэй харьцуулахад нүүр амны эмчилгээ үйлчилгээ илүү авч олон шүдээ алдахаас урьдчилан сэргийлж байна гэж үзэж байна.
Background: In 2022, the World Health Assembly adopted a global strategy on oral health with a vision of universal health coverage for oral health for all individuals and communities by 2030. The World Health Organization has defined in 1981, 1997, 2013, created recommendations to reduce oral diseases. Tooth loss, the number of remaining teeth, useless old dentures, tooth decay, trauma, etc. affect masticatory ability. The aim of the study is to investigate the prevalence and status of tooth loss among the population of Mongolia’s five regions. Since 2013, the prevalence of tooth loss among adults in rural areas have not been studied in Mongolia. Therefore, our goal of the survey was to determine the level of tooth loss among population of Mongolia. Aim: To determine prevalence and pattern of edentulous status among Mongolians. Materials and Methods: A total of 1638 people aged over 18 were examined for edentulous and denture status according to their informed consents from the Western, Khangai, Eastern, Central and Ulaanbaatar regions of Mongolia. A cross-sectional study was conducted using SPSS-25 software. Results: The prevalence of tooth loss was 90.2% of the total number of subjects. The prevalence of tooth loss in Central region was 85.9%, in Eastern region was 87.7%, in Ulaanbaatar was 91.6%, in Weastern region was 92.1% and in Khangai region 92.4% respectively. 1-3 tooth loss in both dental arches was 54.9%, 4-6 tooth loss was 27.8% and 7-13 tooth loss was 17.4, respectively. The bilaterally located edentulous spaces was 35.5%, a unilateral posterior edentulous pattern was 28.0%, a unilateral space with natural teeth both anterior and posterior was 34.9% and edentulous space in anterior area was 1.8% respectively. The incidence of KIII class in 18-34 year olds were 50.1%, KI in over than 65 year olds were 70.5%. The KIII pattern of edentulous space was 43.5% and -3 tooth loss in both dental arches was 71.2% high in Ulaanbaatar, a combined pattern space was high 34.6% in Central regions respectively. Conclusions: 1. The prevalence of partial edentulism among Mongolians was 90.2% and increased with age. When determining the prevalence of partial edentulism by region, there was a high prevalence regardless of region. 2. When determining the size of the partial edentulism of the respondents, the number of cases of 1-3 tooth loss was high. Intermediate defects were more common at younger ages, while bilateral end defects were more common with age. Considering the zoning, 71.2% of cases of 1-3 tooth loss was relatively high in Ulaanbaatar city, which is believed to prevent many teeth loss by receiving more oral treatment services compared to people in other regions.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/1096
Эшлэл
П.Маралгоо, Б.Батбаяр, Г.Ганжаргал, Ч.Гантөмөр, П.Жавхлан, Н.Пүрэвжав. Монголчуудын дунд тохиолдож буй шүдний эгнээний согогийн төлөв байдлыг судалсан дүн. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2024;20(6):98-104.
Түлхүүр үг
