Х.Оюунхишиг
Loading...
Товч нэр
Х.Оюунхишиг
Бүтэн нэр
Хишигдорж Оюунхишиг
Латин нэр
Khishigdorj Oyunkhishig
Албан тушаал
Багш
10 results
Now showing 1 - 10 of 10
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Кроны өвчин ба бүдүүн гэдэсний шархлаат үрэвслийн эмнэл зүйн үзүүлэлтийг шүдний тулгуур эдийн үрэвсэлтэй холбон судалсан нь(2025-01-01); ; ; Б.БаярчимэгҮндэслэл: Амны хөндий болон бүдүүн гэдэс нь бичил амь, дархлаа судлалын үүднээс холбоотой гэдгийг тогтоосноос хойш сүүлийн жилүүдэд гэдэсний үрэвсэлт өвчин (ГҮӨ) ба шүдний тулгуур эдийн үрэвсэл (ШТЭҮ) хоорондын хамаарлыг судалсан судалгааны ажлууд цөөнгүй хийгдэж байна. Эдгээр судалгааны үр дүнгээс харахад ГҮӨ-д хамаарах Кроны өвчин ба бүдүүн гэдэсний шархлаат үрэвсэл (БГШҮ)-тэй хүмүүст эрүүл хүмүүстэй харьцуулахад ШТЭҮийн тархалт өндөр бөгөөд илүү хүнд хэлбэрийн ШТЭҮ давамгайлж байна. Зорилго: Кроны өвчин, БГШҮ-ийн эмнэл зүйн үзүүлэлт ба ШТЭҮ хоорондын хамаарлыг судлах. Арга, аргачлал: Судалгааг аналитик судалгааны тохиолдол-хяналтын загвар ашиглан 2024 оны 05-р сараас 2025 оны 01-р сарын хооронд УБ Сонгдо эмнэлгийн Хоол боловсруулах эрхтэн судлал-дурангийн тасгаар үйлчлүүлсэн Кроны өвчин эсвэл БГШҮ-тэй, шалгуур хангасан 22 оролцогчийг тохиолдлын бүлэгт; нас болон хүйсээр ижилсүүлсэн харьцангуй эрүүл 44 хүнийг хяналтыг бүлэгт хамруулав. Буйлшүдний эмгэг хөндийн гүн (ЭХГ), эмнэл зүйн холбоосын түвшин (ЭХТ), сэтгүүрдэхэд буйлнаас цус гарах оноо (СБЦГО), амны өнгөрийн оноо (АӨО)-г тодорхойлсон. ШТЭҮ-ийг ЭХТ-ий утга дээр үндэслэн 1-М үе шат болгон ангилсан. Үр дүн: Судалгаанд хамрагдагсдын дундаж нас 42.6±11.6 жил, 40.9% (п=27) нь эрэгтэй, ГҮӨ оношлогдсоноос хойших дундаж хугацаа 1.7 жил байв. ШТЭҮийн тархалт ГҮӨ-тэй бүлэгт 95.5%, хяналтын бүлэгт 75.0% буюу статистик ач холбогдол бүхий ялгаатай байв (р=0.042). III, IV шатны буюу хүнд хэлбэрийн ШТЭҮ нь ГҮӨ-тэй бүлгийн 57.1%-д, хяналтын бүлгийн 30.3%-д нь илэрсэн (р=0.044). Бинар логистик шинжилгээгээр III, IV зэргийн ШТЭҮ үүсэхэд нас (ОР=1.14, р<0.001), АӨИ (ОР=1.09, р<0.001), ГҮӨ (ОР=4.08, р=0.012) тус бүр нөлөөлж байна. Тус хамаарлыг батлах зорилгоор нас, АӨО-г тохируулан шалгахад ГҮӨ-ий хамаарал статистик ач холбогдол бүхий байв (ОР=6.05, р=0.034). Дүгнэлт: Кроны өвчин, БГШҮ нь ШТЭҮ-тэй хамааралтай ба эдгээр хүмүүст нас болон өнгөрийн индексээс үл хамааран III, IV зэргийн ШТЭҮ үүсэх магадлал эрүүл хүмүүстэй харьцуулахад 4-6 дахин өндөр байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хархны шүдэнд утас ороож үүсгэсэн шүдний тулгуур эдийн үрэвслийн загварыг судалсан байдал(2022-04-28); ;Б.Галиндэв ;П.Баатаржаргал ;А.АлтанчимэгЭ.Баярмаа - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Д аминдэмийн шүдний тулгуур эдийн эмчилгээнд нөлөөлөх байдлыг тодорхойлсон нь(2023-11-03) ;Б.Дэлгэрмаа ;Г.Саруулбуян ;Э.Насантогтох ;Б.БалжиннямҮндэслэл: Шүдний тулгуур эд (ШТЭ) гэдэг нь шүдийг тулан тогтоож байдаг нэгдмэл үйл ажиллагаатай цогц эд юм. Тулгуур эдийн хүнд хэлбэрийн эмгэг нь шүд хөдөлгөөнд орж сулран, унахад хүргэдэг. ШТЭийн эмгэг үүсэхэд олон хүчин зүйлс нөлөөлдөг ба Д аминдэм болон ШТЭ хоорондоо хамааралтай байгааг судлаачид мэдээлсэн. Гэвч ШТЭийн байдалд Д аминдэмийн нөлөөллийг үнэлсэн Мета-анализ судалгаа цөөн байна. Зорилго: ШТЭ-ийн байдалд Д аминдэмийн нөлөөллийг Мета-анализ судалгааны загвараар тодорхойлох. Арга, аргачлал: Судалгааны аргачлалыг Кохране номын сан (Cochrane library)-ийн удирдамж, олон улсын судлаачдын хамтран хөгжүүлсэн “Preferred Reporting Items for Systematic Reviews and Meta-analysis” PRISMA-2020 загварын дагуу боловсруулан Мета-анализ судалгааны загвараар хийж гүйцэтгэсэн. Судалгааны мэдээлэл боловсруулалтад Endnote 20.2.1, Stata 16.0, RevMan 5.4 программыг ашигласан. Үр дүн: Нийт 32 судалгаанаас Д аминдэмтэй эмнэл зүйн холбоосын түвшинг (ЭХТ) холбосон (n=5), буйлнаас цус гарах байдлыг (БЦГБ) хамааруулсан (n=2) буюу нийт 7 судалгааг Мета-анализын арга ашиглан үнэлэв. Хяналтын бүлэгтэй харьцуулахад Д аминдэм хэрэглэсэн бүлэгт ЭХТ болон БЦГБ үзүүлэлтүүд тус бүр буурсан байв. ЭХТ үзүүлэлт нь (Z=3.38, p<0.00001), стандартчилагдсан дундаж ялгаа -2.86 (95%CI) байлаа. Харин БЦГБ үзүүлэлтийн стандартчилагдсан дундаж ялгаа -7.70 (95%CI) байсан бол ерөнхий нөлөө нь (Z=1.89, р<0.00001) буюу статистикийн өндөр ач холбогдолтой үр дүнтэй байв. Дүгнэлт: Д аминдэм нь түүшин яс болон буйлны эмгэг үзүүлэлтүүдийг бууруулж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Шүдний гаралтай уйланхайг сувгийн дуран ашиглан сувгийн ретроград арга ба мэс заслын эмчилгээ хавсран эмчилсэн эмнэл зүйн тохиолдолууд(2024-05-13) ;Г.Саранчимэг ;П.Мөнх-Эрдэнэ ;Ө.Нансалмаа ;З.ХишигдарьЭ.ОршихбаярСурвалжийн оройн үрэвслүүдийн дотор сурвалжийн оройн уйланхай нь түгээмэл тохиолддог шүдний гаралтай уйланхайн нэг хэлбэр бөгөөд оношлогдсон тохиолдлын 6-55%-ийг эзэлдэг.1,2 Сурвалжийн оройн уйланхайн эмчилгээ нь уйланхайн дотоод даралтыг бууруулах, сурвалжийн оройг тайрч уйланхайг бүрэн авах (цистоэктоми) хоёр үе шаттай хийгддэг. Уйланхайн дотоод даралтыг бууруулснаар уйланхай жижгэрч, зэргэлдээ анатомийн бүтэц гэмтэх нөхцөл төдий хэмжээгээр багасаж, уйланхайн хальс зузаарч хоёрдох мэс заслын үр дүн сайжирдаг.3 Эмнэл зүйн тохиолдол: Үйлчлүүлэгч А, 17 настай, эмэгтэй эмнэлэгт дээд үүдэн шүдний буйл нь хавддаг, үйлчлүүлэгч Б, 33 настай, эмэгтэй тагнай талд хавддаг гэсэн гэсэн зовуурьтай тус тус ирсэн. Оношилгоо болон эмчилгээний зорилгоор хоёр тохиолдолд хэсгийн конус цацрагт компьютер томографийн шинжилгээ хийсэн. Эмчилгээ: Хоёр эмнэл зүйн тохиолдолд сувгийн эмчилгээнд гидроксид кальцийг 6 сарын турш хэрэглэж эмчилгээний төлөвлөгөөний дагуу хэсгийн мэдээ алдуулалтын дор шүдний сурвалжийн оройг мэс заслаар тайрч, сувгийн микроскоп болон ультрасоникийн хошууг ашиглан шүдний сурвалжийн оройг гидроксид кальцийн алюминосиликат суурьтай цементэн биоматериалаар ломбодсон. Үр дүн: Сувгийн эмчилгээнд гидроксид кальцийг хэрэглэхэд хоёр эмнэл зүйн тохиолдолд эерэг үр дүн гарч уйланхайн хэмжээ 20-23% багасаж, ойролцоох түүшин ясны нөхөн төлжилт ажиглагдсан. Дүгнэлт: Кальцийн гидроксидийг эмчилгээний эхний шатанд хэрэглэн уйланхайн хэмжээг бууруулж, дотоод даралтыг багасгаснаар мэс заслын бус болон мэс заслын эмчилгээний үр дүнг дээшлүүлж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Өнгөрийн гаралтай буйлны үрэвслийн эмчилгээнд пробиотик агуулсан ам зайлах уусмал хэрэглэсэн үр дүн(2025-05-05) ;С.Хонгорзул ;Г.Намуундарь ;Ч.Нарантуул ;А.СаранчимэгН.БолорҮндэслэл: Өнгөрийн гаралтай буйлны үрэвслийн эмчилгээнд механик өнгөрийн хяналтаас гадна химийн аргаар өнгөрийг хянах буюу тодорхой хугацаанд ам зайлах уусмал хэрэглүүлэх нь эмчилгээний үр дүн, тавиланд эерэг нөлөө үзүүлж байна. Өнөө үеийн судалгаануудад пробиотик нь амны хөндийн бичил орчны тэнцвэрийг хадгалж, эмгэг төрөгч нянгийн өсөлт, өнгөр үүсэлтийг бууруулж, буйлны үрэвслээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл болов. Зорилго: Өнгөрийн гаралтай буйлны үрэвслийн эмчилгээнд пробиотик агуулсан ам зайлах уусмалын нөлөөг судлах. Арга, аргачлал: Судалгааг давхар нууцлалтай, санамсаргүй түүвэрлэлт, хяналтат, эмнэл зүйн туршилт судалгааны загвар ашиглан 2025 оны 1 сараас 3 сарын хооронд АШУҮИС-ын Нүүр Ам Судлалын Төв Эмнэлгийн Шүдний Тулгуур Эд, Сувгийн Эмчилгээний Тасагт түшиглэн хийж гүйцэтгэсэн. Судалгаанд шалгуур хангасан 45 хүнийг хамруулсан бөгөөд санамсаргүй түүврийн аргаар 1:1:1 харьцаатай 3 бүлэгт хуваасан. Судалгааны эхний өдөр болон 14 хоногийн дараа сэтгүүрдэхэд буйлнаас цус гарах байдал, өнгөрийн үзүүлэлтийг хэмжсэн. Судалгаанд хамрагсдад чулуу болон өнгөрийн цэвэрлэгээ, амны эрүүл ахуйн зөвлөгөө өгсөн. 1-р бүлэгт пробиотик агуулсан (Бионекс Про, Пробакарт ХХК), 2-р бүлэгт хлоргексидины 0.12% (Хлоргексидин 0.1%, Тавин Ус Фарм), хяналтын бүлэгт ам зайлах уусмал хэрэглүүлээгүй. Үр дүн: Судалгаанд нийт 20-25 насны 45 хүн хамрагдсан (31.1% эрэгтэй). Эхний ирэлтээр өнгөрийн үзүүлэлт, сэтгүүрдэхэд буйлнаас цус гарах байдлын дундаж утга бүлэг хооронд статистик ач холбогдолгүй (p=0.174, p=0.887) байв. 14 хоногийн дараа өнгөрийн үзүүлэлт болон сэтгүүрдэхэд буйлнаас цус гарах байдлын дундаж утга бүлэг хооронд статистик ач холбогдол бүхий ялгаатай байв (p<0.001, p<0.001). 1 болон 2 бүлгийг харьцуулахад 14 хоногийн дараа өнгөрийн үзүүлэлтийн дундаж утгын ялгавар 8.04 буюу статистик ач холбогдолгүй (p=0.39); сэтгүүрдэхэд буйлнаас цус гарах байдлын дундаж утгын ялгавар 2.11 буюу статистик ач холбогдолгүй байна (p=0.89). 1-р бүлгийг хяналтын бүлэгтэй харьцуулахад өнгөрийн үзүүлэлтийн дундаж утгын ялгавар -22.52 буюу статистик ач холбогдолтой (p<0.004), сэтгүүрдэхэд буйлнаас цус гарах байдлын дундаж утгын ялгавар -25.14 буюу статистик ач холбогдолтой (p<0.001) байна. Дүгнэлт: Пробиотик агуулсан ам зайлах уусмал нь FMBS болон FMPS үзүүлэлтүүдийг бууруулж, өнгөрийн гаралтай буйлны үрэвслийн эмчилгээнд хэрэглэхэд үр дүнтэй байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Бодисын солилцооны хам шинжийн зарим үзүүлэлтийг шүдний тулгуур эдийн үрэвсэлтэй холбон судалсан нь(2024-04-13); ;О.Ганбаяр ;Н.Болор ;Г.ХуланЗ.ХишигдарьҮндэслэл: Бодисын солилцооны хам шинж (БСХШ)-ийн үед сийвэн болон буйлны шингэн дэх үрэвслийн медиатор болох адипокин ба глюкозийн түвшин нэмэгдэх, исэлдлийн стрессийн нөлөөгөөр шүдний тулгуур эдийн үрэвсэл (ШТЭҮ)-ийг хүндрүүлдэг нь олон улсын судалгаануудын үр дүнгээр батлагдсаар байна. Зорилго: Бодисын солилцооны хамшинжийн зарим үзүүлэлтийг шүдний тулгуур эдийн үрэвсэлтэй холбон судлах. Арга, аргачлал: Тус агшингийн судалгааг 2023.12 сараас 2024.02 сарын хооронд АШУҮИС-ийн Нүүр Ам Судлалын Төв Эмнэлгийн Шүдний тулгуур эд, сувгийн эмчилгээний тасагт үйлчлүүлсэн 30-55 насны нийт 53 хүнийг хамруулав. Шүдний тулгуур эдийн байдлыг үнэлэхдээ хэмжүүрт сэтгүүр ашиглан шүд тус бүрийн 6 талын эмнэл зүйн холбоосын түвшинд (ЭХТ, мм) үндэслэн 3 бүлэг (эрүүл, I-II зэргийн ШТЭҮ, III-IV зэргийн ШТЭҮ) болгон хуваав. БСХШ-ийг үнэлэхдээ бүсэлхийн тойрог (см), биеийн жингийн индекс (БЖИ, кг/м2), систол болон диастолын даралт (мм м.у.б.), захын цусан дах триглицерид (ТГ, ммоль/л), их нягттай липопротейд (ИНЛП, ммоль/л), өлөн үеийн глюкоз (ӨҮГ, ммоль/л), С-урвалжит уургийн (мг/л) түвшинг тодорхойлсон. Үр дүн: Судалгаанд хамрагдсадын дундаж нас 39.2±5.21; 18.87% (n=10) нь эрэгтэй байв. БСХШ судалгаанд хамрагдсадын 20.75%-д (n=11) илрэв. Эрүүл бүлэг (n=21), I-II зэргийн ШТЭҮ-тэй бүлэг (n=17), III-IV зэргийн ШТЭҮ-тэй бүлэг (n=15) хооронд систол болон диастолын даралт (p<0.01), БЖИ (p<0.001), бүсэлхийн тойрог (p<0.001), ТГ (p=0.006), ӨҮГ (p=0.012)-ийн дундаж үзүүлэлт статистик үнэн магадлал бүхий ялгаатай байв. Корреляцийн шинжилгээгээр систол болон диастолын даралт (r=0.51, p<0.001), БЖИ (r=0.62, p<0.001), бүсэлхийн тойрог (r=0.72, p<0.001), ТГ (r=0.31, p=0.024), өлөн үеийн глюкоз (r=0.38, p=0.005) нь ШТЭҮ-ийн зэрэгтэй шууд хамааралтай байв. Регрессийн шинжилгээгээр бүсэлхийн тойрог (OR=0.09, p=0.025), ӨҮГ (OR=0.06, p=0.002), ТГ (OR=0.13, p=0.004) лавламж хэмжээнээс ихсэх нь ШТЭҮ хүндрэхэд нөлөөлж байгаа нь ажиглагдлаа. Дүгнэлт: Бодисын солилцооны хамшинжийн - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Шүдний сувгийн дахин эмчилгээний үед гуттаперч гуттасиалер ломбыг авах аргуудыг харьцуулан судалсан дүн(2019-11-18) ;Г.Болортуяа; ; ;Б.БаярчимэгШүдний сурвалжийн сувгийн эмчилгээг стандартын дагуу гүйцэд хийгээгүйгээс сурвалжийн оройн тойрон эдийн үрэвсэл болж хүндэрдэг. Энэ хүндрэлийг эмчлэхийн тулд шүдний сурвалжийн сувгийг ломбодсон байнгын ломбоны материалыг авах шаардлага тулгардаг. Эмнэлзүйн практикт сувгийн байнгын ломбыг авах химийн уусмал, механик багаж, техник хосолсон олон төрлийн аргууд хөгжиж нэвтэрсээр байна. Дахин эмчилгээг үр дүнтэй явуулах энгийн, зардал багатай, эмчийн ажилбар, цаг хугацааг хэмнэхэд зохих хувь нэмэр оруулах аргыг харьцуулан судлах шаардлагатай байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Бид судалгаандаа сувгийн байнгын ломбыг авах аргуудыг хугацаа болон сувагт үлдсэн үлдэгдэл материалын хэмжээгээр харьцуулан судлах зорилго тавьж, эмчилгээний шаардлагаар авагдсан 75 бүтэн бага араа шүдийг түүвэрлэж судлав. Шүд тус бүрийг босоо тэнхлэгийн дагуу 2 хэсэгт хувааж, дижитал микроскоп, AutoCad 2019 программ хангамжаар үлдэгдэл ломбоны материалын талбайн хэмжээг сурвалжийн цөгцний, дунд, оройн 1/3-т мм2-аар тооцон гаргалаа. Бидний судалгаанаас харахад сувагт үлдсэн ломбоны хэмжээ протейпер+гар багаж 9.42%, ультрасоник+гар багаж 9.00%, эндосолв+гар багаж 12.99%ийг эзэлж байна. Мөн эндосолв+гар багаж ашигласан арга хугацааны хувьд бусад аргуудтай харьцуулахад бага буюу 5.37 минут байгаа нь бүлгүүдийн хооронд үнэн магадлал бүхий ялгаатай (p<0.05) үр дүн ажиглагдлаа. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Монгол орны хойд бүсийн хүн амын шүдний тулгуур эдийн байдал(2023-11-03) ;Г.Дэлгэрцэцэг ;Б. Батбаяр ;Э.Сумъяа ;М.ХүслэнШ.ДаваахүүҮндэслэл: Шүдний тулгуур эдийн өвчин (ШТЭӨ) нь шүд цоорох өвчний дараа орох өндөр тархалттай, олон шалтгаант өвчин бөгөөд шүдний тойрон эдийн эвдрэлийг үүсгэн улмаар шүдгүйдэлд хүргэдэг өвчин юм. Манай орны хувьд ШТЭӨ-ний тархалт төдийлөн буурахгүй нас ахих тусам нэмэгдэж, буйлны үрэвслээс шүдний тулгуур эдийн үрэвсэл болж хүндэрснээр эмчилгээний шаардлага ч гэсэн ихсэх хандлагатай байна. ШТЭӨ-ний хүндрэлээс сэргийлж, эрт илрүүлэхийн тулд тархалтыг 5 жил тутамд судлах шаардлагатай байдаг нь бидний судалгааны үндэслэл болж байна. Зорилго: Монгол орны Хойд бүсийн хүн амын шүдний тулгуур эдийн байдлыг үнэлэн, тархалтыг судлах. Арга, аргачлал: Бид судалгаагаа 2022.06.22–2022.07.10-ны хооронд Хойд бүсийн 5 аймгийн 13 сумын 1134 иргэнийг санамсаргүй түүврийн аргаар хамруулан, таниулсан зөвшөөрлийг авч амны хөндийн үзлэг оношилгоо хийсэн. Судалгааг Нэг-агшингийн загвараар ДЭМБ-ын аргачлалын дагуу (2013, 5th edition ) хийж гүйцэтгэсэн. Амны эрүүл ахуйн төлөв, шүдний тулгуур эдийн индекс (CPI), эмнэл зүйн холбоосын түвшин зэргийг тодорхойлон үр дүнг STATA программ ашиглан боловсруулав. Үр дүн: Судалгаанд хамрагдсан 15-65 насны хүмүүсийн 77.3% (877) нь эмэгтэй, 22.7% (257) нь эрэгтэй байсан бөгөөд дундаж наслалт нь 33.56±6.58 жил байв. Судалгаанд нийт хамрагдсан 1134 хүний 5.3% нь CPI-0, 10.1% нь CPI-1, 47.0% нь CPI-2, 28.2% нь CPI-3, 9.4% нь CPI-4 үзүүлэлттэй байсан бол 88.4% нь өнгөртэй, 80.4% нь чулуутай байв. Дүгнэлт: Монгол орны Хойд бүсийн хүн амын дунд ШТЭӨ-ний тархалт 94.7% байсан бөгөөд 35-44 насны бүлэгт зонхилон тохиолдож байв. Үүнээс буйлны үрэвслийн тархалт 42.7%, ШТЭҮ-ийн тархалт нь 52.0% байснаас ШТЭ-ийн хөнгөн зэргийн үрэвсэл нь 6.3%, дунд зэргийн үрэвсэл нь 23.1%, хүнд зэргийн үрэвсэл нь 22.6% байлаа. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Prevalence and Severity of Periodontitis in Patients with Ulcerative Colitis: A Case-Control Study(MDPI AG, 2025-08); ; ; (1) Background: Current evidence suggests a possible association between ulcerative colitis (UC) and an increased risk of periodontitis. However, there is limited evidence regarding the severity of periodontitis in patients with UC. This study aimed to evaluate the prevalence and severity of periodontitis in patients with UC compared with healthy controls. (2) Methods: In this case-control study, 20 patients with UC and 40 age- and sex-matched controls from Ulaanbaatar Songdo Hospital underwent a full-mouth periodontal examination. Periodontitis was classified according to the 2017 classification system. Logistic regression was used to assess the relationship between UC and stage III/IV periodontitis. (3) Results: Patients with UC exhibited a significantly higher prevalence of periodontitis (95% vs. 72.5%) and stage III/IV periodontitis (55% vs. 20%, p = 0.011) than the controls. UC was associated with increased odds of stage III/IV periodontitis (OR = 4.0, 95% CI: 1.24-12.88, p = 0.02), and this association remained significant after adjusting for age and smoking status. However, after further adjustment for age and plaque levels, the association was attenuated and lost statistical significance. (4) Conclusions: Patients with UC demonstrated a higher prevalence and severity of periodontitis than healthy controls, including a significantly increased proportion of stage III/IV cases. These findings highlight the need for periodontal screening and oral hygiene education as part of the management of patients with UC in Mongolia.Scopus© Citations 2
