Loading...
Ийлдсийн IgA, IgM, IgG ба хавсаргын С3, С4 бүрдлийн агууламжийг цусны доноруудад тодорхойлсон дүн
Зохиогч
Он
2021 оны зургаадугаар сарын 10
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
17
Issue
5
Start Page
34
End Page
38
ISSN
2959-6947
Хураангуй
Ийлдсийн иммуноглобулин А, М, G ба хавсаргын C3, C4 бүрдлийн агууламжийн үзүүлэлт нь эрүүл хүнд ихээхэн хэлбэлзэлтэй байх ба хэлбэлзэлийн шинжээр нь хүмүүсийг бүлэглэн кластеруудад хуваах шаардлагатай гэж үздэг. Насанд хүрсэн, эрүүл цусны доноруудад ийлдсийн иммуноглобулин А, М, G ба хавсаргын C3, C4 бүрдлийн агууламжийн ба хувь хүний зарим шинж төрхийн шүтэлцээг судлах зорилгоор судалгааг хийв. Судалгаанд 242 цусны донорыг хамруулан тэдний цусны бүлэг, хүн амзүйн ба биометрийн зарим үзүүлэлтийг асуумж ярилцлага, бодит үзлэг, донорын эрүүл мэндийн карт дахь мэдээллээс цуглуулав. Ийлдсийн иммуноглобулин А, М, G ба хавсаргын C3, C4 бүрдлийн агууламжийн иммунотурбидрметрийн аргаар тодорхойлов. Хүний галбир төрхийг биеийн жингийн индексийг (БЖИ)-ийг ашиглан АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төвийн гаргасан томьёо ба ангилалыг ашиглан тодорхойлов. Хүний зан төрхийг “Four temperament” интерактив онооны сорилийг (O4TS v 1.0) ашиглан тодорхойлов. Хүний өвөрчлөлийг хүний хэв шинжийг тодорхойлох зорилгоор сорилыг ашиглаж МУАУ-ны мэргэжлийн эмч тодорхойлов. Эрэгтэй ба эмэгтэй доноруудад тодорхойлсон тоон үзүүлэлтийн дундаж утгыг харьцуулахад ийлдсийн IgM-ийн агууламж эмэгтэйчүүдэд статистикийн ач холбогдол бүхий их байв. Ийлдсийн A, M, G ангийн иммуноглобулин ба хавсаргын С3, С4 бүрдлийн насны бүлгүүд дэхь дундаж агууламжийг харьцуулахад статистикийн ач холбогдол бүхий ялгаа илэрсэнгүй. Ялгаатай галбир төрхтэй буюу биеийн жингийн индексийн үзүүлэлт нь ялгаатай доноруудын Ийлдсийн A, M, G ангийн иммуноглобулин ба хавсаргын С3, С4 бүрдлийн дундаж тоон үзүүлэлтийг харьцуулахад статистикийн ач холбогдол бүхийн ялгаа мөн л илэрсэнгүй. Жилийн өөр өөр улиралд шинжлүүлсэн доноруудын ийлдсийн IgA, IgM ба хавсаргын С4 бүрдлийн дундаж агууламж ялгаатай байна.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/347
Эшлэл
С.Цэндсүрэн, Б.Бадмаараг, Л.Энхсайхан, Т.Хонгорзул, Ч.Гансүх, Г.Батбаатар нар. Ийлдсийн IgA, IgM, IgG ба хавсаргын С3, С4 бүрдлийн агууламжийг цусны доноруудад тодорхойлсон дүн. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2021;17(5):34-38.
