Loading...
Хөхний хорт хавдартай үйлчлүүлэгчдэд хими эмчилгээний зүрхэнд үзүүлэх хорт нөлөөг илрүүлэх нь
Зохиогч
Он
2020 оны тавдугаар сарын 1
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
16
Issue
2
Start Page
70
End Page
73
ISSN
2959-6947
Хураангуй
үндэслэл: Хөхний хорт хавдартай өвчтөнүүдийн хорт хавдрын бус нас баралтын тэргүүлэх шалтгаан нь зүрх судасны өвчин юм. Зарим хорт хавдрын эмчилгээний дэвшилт нь үйлчлүүлэгчийн амьдрах хугацааг уртасгаж, амьдралын чанарыг сайжруулж, нас баралтыг бууруулж байгаа ч нөгөө талаар эдгээр эмчилгээнүүд нь зүрхэнд хор нөлөөтэйн дээр зүрхний дутагдалд хүргэх зэрэг сөрөг нөлөө үзүүлдэг болохыг олон судлаачид тогтоосон. Зорилго: Хөхний хорт хавдрын улмаас хими эмчилгээ хийлгэж буй үйлчлүүлэгчдэд зүрхэнд үзүүлэх хорт нөлөөний эрсдэлийг үнэлэн, зүүн ховдлын цацалтын фракцаар зүрхэнд үзүүлэх хорт нөлөөг илрүүлэх. Судалгааны хэрэглэгдэхүүн ба арга зүй: Судалгааг ХСҮТ-ийн өдрийн хими эмчилгээний тасгийг түшиглэн 2019 оны 06 сараас 12 сар өдөр хүртэл хөхний хорт хавдар эд эсийн шинжилгээгээр батлагдсан 36 оролцогчийг хамруулсан. Судалгааны эхэнд зүрхэнд үзүүлэх хорт нөлөөний эрсдэлийг үнэлсэн ба судалгааны эхэнд (T0) болон 3 курс хими эмчилгээний дараа (T1) зүрхний хэт авиан шинжилгээгээр зүүн ховдлын цацалтын фракцыг тодорхойлсон. Хоёр хэмжилтийн цацалтын фракцын зөрүүг оролцогчдод илэрч буй зовиуртай харьцуулан зүрхэнд үзүүлэх хорт нөлөөг үнэлсэн. үр дүн: Зүрхэнд үзүүлэх хорт нөлөөний эрсдэлийн үнэлгээг хийхэд маш өндөр эрсдэлтэй 88.9% (n=32), өндөр эрсдэлтэй 8.3% (n=3), дунд эрсдэлтэй 2.8% (n=1) байсан. Зүрхний зүүн ховдлын үйл ажиллагааг цацалтын фракцаар үнэлэхэд Т0 хэмжилтээр цацалтын фракц 59.5%±7.9 хэмжигдэж байсан бол Т1 хэмжилтээр 53.6%±9.5 болж буурсан ба судалгаанд оролцогчд бүрт дунджаар 5.9% буурсан байв. Зүрхэнд үзүүлэх хорт нөлөө илэрсэн эсэхийг үнэлэхэд судалгаанд оролцогчдийн 44.5% (n=16) нь зүрхний ямар нэгэн зовиуртай бөгөөд ∆LVEF 5%-с дээш алдагдсан бол 8.3% (n=3) нь ямар нэгэн зовиургүй боловч ∆LVEF 10%-с дээш алдагдсан буюу нийт оролцогчдийн 52.8%-д (n=19) нь зүрхэнд үзүүлэх хорт нөлөө илэрсэн. Дүгнэлт: Хөхний хорт хавдартай эмэгтэйчүүдэд хими эмчилгээний өмнө эрсдэлийн үнэлгээ хийх шаардлагатай ба эмчилгээний явцад хянах эмнэлзүйн удирдамж болон хавдар болон зүрх судасны эмчийн хамтын ажиллагаа нэн шаардлагатай байна.
Introduction: Cardiovascular disease is the leading cause of non-cancer deaths in breast cancer patients. However, many scientists emphasized that anti-cancer medication extend the survival of patients, improve their quality of life and reduce their mortality, but on the other hand, these chemotherapies may damage heart and vessel causing cardiovascular diseases such as heart failure. Purpose: To assess the risk of cardiotoxicity among patients who are receiving chemotherapy for breast cancer treatment using echocardiography based left ventricular ejection fraction. Materials and methods: The study involved 36 participants who were diagnosed with breast cancer by biopsy and underwent between Junes to December 2019 based on the outpatient department of the Cancer Center of Mongolia. In the beginning of the study, the risk of cardiotoxicity was assessed, and at the beginning of the study (T0) and after 3 courses of chemotherapy (T1) the ultrasound diagnosis of the heart was made to determine the ejection fraction of the left ventricle. The ejection fraction differences between the two measurements were evaluated for toxicity to the heart compared to the clinical manifestation in the participants. Results: The 88.9% (n = 32) of the participants were at very high risk, 8.3% (n = 3) are at high risk and medium risk to develop cardiotoxicity was about 2.8% (n = 1). Regarding the left ventricular function, by T0 measurement, the ejection fraction was 59.5% ± 7.9, at T1 measurement, it decreased to 53.6% ± 9.5, and on average 5.9% decrease for each participant of the study. In assessing the effects of cardiotoxicity, 44.5% (n = 16) of the respondents had cardiovascular clinical manifestation and ∆LVEF declined more than 5%, while 8.3% (n = 3) did not have any cardiovascular symptoms but ∆LVEF decreased more than 10% and toxic effect of treatment on the heart was detected in 52.8% (n = 19) of all participants of the study. Conclusion: The patients under the breast cancer chemotherapy are inquired cardiotoxicity risk assessment before chemotherapy, and clinical guidelines for cardiotoxicity and close co-operation of oncologist and cardiologist are urgently needed.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/1393
Эшлэл
Б.Нямгэрэл, О.Уранчимэг, С.Пагамдулам, Н.Баясгалан, В.Бямбасүрэн. Хөхний хорт хавдартай үйлчлүүлэгчдэд хими эмчилгээний зүрхэнд үзүүлэх хорт нөлөөг илрүүлэх нь. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2020;16(2):70-73.
