Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 6 of 6
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Хавдрын маркер тодорхойлох дархлаа шинжилгээний аргуудыг харьцуулан судалсан дүн
    (2021-04-06)
    Б.Дэлгэржаргал
    ;
    Б.Энхтуяа
    ;
    ;
    Б.Оюунбилэг
    ;
    Б.Отгон
    Үндэслэл: Түгээмэл хэрэглэгддэг дархлаа судалгааны радиоиммун, фермент холбоот эсрэг биеийн урвал, химилюминесценциммун гурван аргаар хавдрын маркер хэмжихэд үр дүнгийн зөрүү гардаг. Иймээс түгээмэл хэрэглэгддэг энэхүү гурван аргын үнэлэхэд харьцуулалтын судалгаа хийх шаардлагатай. Зорилго: Дархлаа шинжилгээний гурван төрлийн арга болох радиоиммун арга (RIA), химилюминесценциммун (ECLIA), фермент холбоот эсрэг биеийн урвал (ELISA) аргуудыг харьцуулах. Үр дүн: РИА, ФХЭБУ, ХЛИА аргуудыг хооронд харьцуулахад бүлэг тус бүр дээр хоорондын ялгаа байгаа хэдий ч Wilcoxon sign rank тест, Spearman rho корреляцийг нэгдүгээр бүлэг (хэвийн), хоёрдугаар (өндөр) бүлгийг хооронд нь харьцуулахад хамааралтай, гуравдугаар бүлэг (хэт өндөр) үр дүнг хооронд харьцуулахад хамаарал арга тус бүрээс хамаараад өөр байсан. Хавдрын маркер (AFP) концентрацийн ялгаа шинжилгээнд ашигласан өөр өөр эсрэг биеүдээс үүдэлтэй байж болно. Хэлцэмж: Дүгнэж хэлэхэд гурван төрлийн шинжилгээний аргаар нэг сорьцонд шинжилгээ хийхэд гурван өөр дүн гарах магадлалтай бөгөөд хэмжилт, аргачлалыг тохируулах, лаборатори хоорондын уялдаа холбоог сайжруулахад хэд хэдэн судалгаа хийх нь зөв юм.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Түрүү булчирхайн хорт хавдрын оношилгоонд өвөрмөц эсрэгтөрөгчийн нягт (PSAd)-ыг тооцоолж, эмнэл зүйн ач холбогдлыг судалсан дүн
    (2024-01-21) ; ;
    Ш.Бүжинлхам
    ;
    Б.Энхтуяа
    ;
    Б.Содгэрэл
    Үндэслэл: Түрүү булчирхайн хорт хавдрын эрт үед шинж тэмдэг Хорт хавдар илэрдэггүй тул ихэнх хавдар идэвхтэй хяналт, эрт илрүүлгээр Томрол оношилогддог. Дэлхий дахинд жилд түрүү булчирхайн хорт Хэт авиа хавдрын 1276106 шинэ тохиолдол, 358989 нас баралт бүртгэгдсэн нь Ийлдэс эрэгтэйчүүдийн нийт хавдрын өвчлөлийн 7.1%-ийг эзэлж, тохиолдлын Хатгалт тоо нь өндөр хөгжилтэй орнуудад илүү байна. Монгол улсад сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд түрүү булчирхайн хорт хавдрын тохиолдол нэмэгдэж, хавдрын хожуу үе шатандаа илүүтэй оношилогдож байна. Түрүү булчирхайн өвөрмөц эсрэгтөрөгч (ТБӨЭТ) нь оношилгооны хувьд мэдрэг, давуу талуудтай боловч, зарим тохиолдолд хязгаарлагдмал хэрэглээтэй хавдрын маркер. Иймд ТБӨЭТ-ийн нягт буюу Prostate specific antigen density (PSAd)-ыг тооцоолсноор ТБӨЭТ-ийн түвшин цонх үедээ байгаа үйлчлүүлэгчдийн түрүү булчирхайн хорт хавдар байх магадлалыг эрт үед нь энгийн, аюулгүй аргаар тогтоож, шаардлагагүй хатгалтаас сэргийлж болохыг судлаачид онцлон тэмдэглэсэн байна. Харин манай улсад энэ судалгааг хараахан хийгээгүй тул энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Түрүү булчирхайн хорт хавдрын оношилгоонд түүний өвөрмөц эсрэгтөрөгчийн нягтыг (PSAd) тооцоолж, ач холбогдлыг судлах Арга, аргачлал: Энэхүү ретроспектив судалгаанд 2017 оны 5 дугаар сараас 2020 оны 11 дүгээр сар хүртэл хугацаанд УНТЭ-ийн Дүрслэл Оношилгооны Төвийн Цөмийн онош зүйн тасагт болон Урологи-Андрологийн төвд хандсан түрүү булчирхайн хорт хавдар сэжиглэгдэж байгаа 58 үйлчлүүлэгчийг хамруулсан. Эдийн шинжилгээ хийж, хариунд үндэслэн түрүү булчирхайн хорт хавдар, түрүү булчирхайн эсүүдийн өвөрмөц бус өөрчлөлт болон түрүү булчирхайн хоргүй томрол оношоор 3 бүлэгт хувааж, бүлэг тус бүрт PSAd-ийг тооцоолж, оношилгооны мэдрэг байдлыг PSA-ийн мэдрэг байдал, шулуун гэдэсний хэт авиан оношилгооны шинжүүдтэй харьцуулан үнэллээ. Үр дүн: Судалгаанд хамрагдсан нийт 58 үйлчлүүлэгчийн дундаж нас 66.7±7.6 жил, түрүү булчирхайн хорт хавдар (PCa) 26 (44.8%), түрүү булчирхайн эсүүдийн өвөрмөц бус өөрчлөлт (ASAP) 13 (22.4%), түрүү булчирхайн хоргүй томрол (BPH) 19 (32.8%) байгаа нь тус тус тодорхойлогдлоо. ТБӨЭТ-ийн (PSA) хэмжээ түрүү булчирхайн хорт хавдартай бүлэгт 33.1±25.4 нг/ мл ба түрүү булчирхайн эсүүдийн өвөрмөц бус өөрчлөлттэй харьцуулахад статистик ач холбогдолгүй (p>0.05), харин түрүү булчирхайн эсүүдийн өвөрмөц бус өөрчлөлттэй бүлгийг болон түрүү булчирхайн хоргүй томролтой бүлэгтэй харьцуулахад статистик ач холбогдол бүхий ялгаагүй (p>0.05) байлаа. ТБӨЭТН-ын (PSAd) хэмжээ хорт хавдартай бүлэгт 1.45±2.10 нг/мл/cc, түрүү булчирхайн эсүүдийн өвөрмөц бус өөрчлөлттэй бүлэгт 0.4±0.3 нг/ мл/cc, хоргүй томролттой бүлэгт 0.18±0.12 нг/мл/cc тус тус тодорхойлогдсон ба хорт хавдартай бүлгийг бусад бүлэгтэй харьцуулахад ялгаатай (p<0.05) байгаа нь ажиглагдлаа, хорт хавдаргүй 2 бүлгийг харьцуулахад статистик ач холбогдол бүхий ялгаа ажиглагдсангүй. ТБӨЭТ-ийн (PSA) оношилгооны мэдрэг чанар 92.3%, өвөрмөц чанар 50%, ТБӨЭТН-ын (PSAd) оношилгооны мэдрэг чанар 80.8% өвөрмөц чанар 75% байна. Иймд эрт илрүүлгийн шинжилгээнд ТБӨЭТ-ийн (PSA) өндөр гарсан үйлчлүүлэгчдэд ШГХА шинжилгээ хийж ТБӨЭТН (PSAd)-г тооцоолсноор сэжигтэй тохиолдлуудад эдийн шинжилгээ хийх, шаардлагагүй хатгалтын тоог бууруулах, хорт хавдрыг эрт үед нь оношилох эмнэлзүйн ач холбогдолтой байна. Дүгнэлт: ТБӨЭТН (PSAd)-г тооцоолох нь түрүү булчирхайн хорт хавдрын эрт үеийн оношилгоонд ТБӨЭТ-ийг (PSA) дангаар хэрэглэхээс илүү оношилгооны ач холбогдолтой байна. Шулуун гэдэсний хэт авиан хяналтан дор хатгалт хийлгэж эдийн шинжилгээ (TRUS Biopsy) хийлгэсэн үйлчлүүлэгчдийн хариуг ТБӨЭТ-ийн нягттай (PSAd) харьцуулан тооцолоход шаардлагагүй эдийн шинжилгээ авах тоог бууруулах эмнэлзүйн практикт ач холбогдолтой байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Хөхний хорт хавдартай хүмүүсийн хими эмчилгээний дараах зүрхний диастолын үйл ажиллагааны алдагдалд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлсийг тодорхойлох нь
    (2021-09-01) ; ;
    Н.Баясгалан
    ;
    В.Бямбасүрэн
    Хөхний хорт хавдрын хими эмчилгээнд антрациклин ба моноклоны эсрэг бие зэрэг бүлгийн эмүүдийг хэрэглэдэг болсноор хавдрын шалтгаант нас баралт буурсан. Гэсэн хэдий ч эдгээр эмнүүдтэй холбоотой зүрхний хордлого үүсч хавдрын бус (зүрхний) шалтгаанаар нас барах тохиолдол нэмэгдэх болсон нь уг судалгааг хийх үндэслэл боллоо. Тиймээс бид хөхний хорт хавдартай хүмүүсийн хими эмчилгээний дараа үүсэх зүрхний диастолын үйл ажиллагааны алдагдлыг зүрхний хэт авиан шинжилгээгээр үнэлж, түүнд нөлөөлөх хүчин зүйлсийг судлахыг зорилоо. Бид уг судалгааг агшингийн болон тууш судалгааны аргаар хийж гүйцэтгэсэн. ХСҮТ-д хөхний хорт хавдар оноштой хими эмчилгээ хийлгэж буй 36 үйлчлүүлэгчдийг 3 курс хими эмчилгээний өмнө ба дараа 2 удаа зүрхний хэт авиан шинжилгээгээр үнэлж, харьцуулан судалсан. Судалгааны статистик боловсруулалтыг STATA 12 ашиглан гүйцэтгэсэн ба p<0.05 байгаа тохиолдолд статистик үнэн магадлалтай гэж үзсэн. Судалгаанд оролцогчид 100% (n=36) эмэгтэй ба дундаж нас 47±9.3 байв. Зүрхний хэт авиан шинжилгээгээр зүрхний диастолын үйл ажиллагааны эхний хэмжилтийн үзүүлэлтүүдийг 3 курс хими эмчилгээний дараах байдалтай харьцуулахад 11 хүнд диастолын үйл ажиллагааны алдагдал шинээр илэрсэн. Логистик регрессийн шинжилгээгээр нас OR-1.06 (95% Cl: 1.01-1.12, p=0.02), БЖИ OR-1.12 (95% Cl: 1.04-1.20, p=0.01) болон антрациклин OR-4.32 (95% Cl: 1.07-25.6, p=0.04) үр дүн гарсан нь нас, БЖИ өндөртэй болон антрациклины бүлгийн хими эмчилгээг хэрэглэх нь диастолын үйл ажиллагааны алдагдал үүсэхэд нөлөөлөх статистикийн ач холбогдолтой эрсдэлт хүчин зүйлс болж байгааг харуулж байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Хөхний хорт хавдартай өвчтөнүүдэд хими эмчилгээний дараах зүрхний диастолын үйл ажиллагааны алдагдлыг зүрхний хэт авиан шинжилгээгээр үнэлэх нь
    (2020-05-01) ; ;
    Н.Баясгалан
    ;
    В.Бямбасүрэн
    Introduction: Chemotherapy has shown great progress last decades, leading to the gradual increase in the survival of cancer patients. However along with this benefit, the cardiovascular side effects of modern anticancer agents have also proven to be an increasing problem. Purpose: Assessing diastolic dysfunction among breast cancer patients undergoing chemotherapy in National Cancer Center Mongolia. Materials and methods: This cross-sectional, longitudinal study comprised 36 (47.3±9.3 age) consecutive female patients receiving chemotherapy for breast cancer between July 2019 and October 2019. All patients underwent questionnaire, clinical evaluation, and echocardiogram two visits at 3 months after and before chemotherapy. We performed transthoracic echocardiography to measure E/A, E/E/, IVRT, DT and S/D. Results: 15 (42%) out of the 36 patients had type I diastolic dysfunction in the first visit. Whereas 11 (52%) out 21 patients (without diastolic dysfunction in the first visit) had diastolic dysfunction newly diagnosed via echocardiography. The 92 % of the newly diagnosed diastolic dysfunction group was using anthracyclines. There was significant increase in the tissue Doppler early filling velocity (E/E/) ratio, DT and IVRT and decrease E/A (p<0.05). Conclusion: Diastolic dysfunction was newly diagnosed in 11 patients undergoing 3 courses of chemotherapy. The incidences were higher among the patients using anthracyclines and trastuzumab.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Хөхний хорт хавдартай үйлчлүүлэгчдэд хими эмчилгээний зүрхэнд үзүүлэх хорт нөлөөг илрүүлэх нь
    (2020-05-01) ;
    О.Уранчимэг
    ;
    С.Пагамдулам
    ;
    Н.Баясгалан
    ;
    В.Бямбасүрэн
    үндэслэл: Хөхний хорт хавдартай өвчтөнүүдийн хорт хавдрын бус нас баралтын тэргүүлэх шалтгаан нь зүрх судасны өвчин юм. Зарим хорт хавдрын эмчилгээний дэвшилт нь үйлчлүүлэгчийн амьдрах хугацааг уртасгаж, амьдралын чанарыг сайжруулж, нас баралтыг бууруулж байгаа ч нөгөө талаар эдгээр эмчилгээнүүд нь зүрхэнд хор нөлөөтэйн дээр зүрхний дутагдалд хүргэх зэрэг сөрөг нөлөө үзүүлдэг болохыг олон судлаачид тогтоосон. Зорилго: Хөхний хорт хавдрын улмаас хими эмчилгээ хийлгэж буй үйлчлүүлэгчдэд зүрхэнд үзүүлэх хорт нөлөөний эрсдэлийг үнэлэн, зүүн ховдлын цацалтын фракцаар зүрхэнд үзүүлэх хорт нөлөөг илрүүлэх. Судалгааны хэрэглэгдэхүүн ба арга зүй: Судалгааг ХСҮТ-ийн өдрийн хими эмчилгээний тасгийг түшиглэн 2019 оны 06 сараас 12 сар өдөр хүртэл хөхний хорт хавдар эд эсийн шинжилгээгээр батлагдсан 36 оролцогчийг хамруулсан. Судалгааны эхэнд зүрхэнд үзүүлэх хорт нөлөөний эрсдэлийг үнэлсэн ба судалгааны эхэнд (T0) болон 3 курс хими эмчилгээний дараа (T1) зүрхний хэт авиан шинжилгээгээр зүүн ховдлын цацалтын фракцыг тодорхойлсон. Хоёр хэмжилтийн цацалтын фракцын зөрүүг оролцогчдод илэрч буй зовиуртай харьцуулан зүрхэнд үзүүлэх хорт нөлөөг үнэлсэн. үр дүн: Зүрхэнд үзүүлэх хорт нөлөөний эрсдэлийн үнэлгээг хийхэд маш өндөр эрсдэлтэй 88.9% (n=32), өндөр эрсдэлтэй 8.3% (n=3), дунд эрсдэлтэй 2.8% (n=1) байсан. Зүрхний зүүн ховдлын үйл ажиллагааг цацалтын фракцаар үнэлэхэд Т0 хэмжилтээр цацалтын фракц 59.5%±7.9 хэмжигдэж байсан бол Т1 хэмжилтээр 53.6%±9.5 болж буурсан ба судалгаанд оролцогчд бүрт дунджаар 5.9% буурсан байв. Зүрхэнд үзүүлэх хорт нөлөө илэрсэн эсэхийг үнэлэхэд судалгаанд оролцогчдийн 44.5% (n=16) нь зүрхний ямар нэгэн зовиуртай бөгөөд ∆LVEF 5%-с дээш алдагдсан бол 8.3% (n=3) нь ямар нэгэн зовиургүй боловч ∆LVEF 10%-с дээш алдагдсан буюу нийт оролцогчдийн 52.8%-д (n=19) нь зүрхэнд үзүүлэх хорт нөлөө илэрсэн. Дүгнэлт: Хөхний хорт хавдартай эмэгтэйчүүдэд хими эмчилгээний өмнө эрсдэлийн үнэлгээ хийх шаардлагатай ба эмчилгээний явцад хянах эмнэлзүйн удирдамж болон хавдар болон зүрх судасны эмчийн хамтын ажиллагаа нэн шаардлагатай байна.