Loading...
Өсвөр үеийнхний сэтгэл хөдлөл, зан үйлийн машин сургалтын загваруудыг харьцуулсан дүн
Зохиогч
Г.Батнаст
В.Баярмаа
О.Бат-Энх
Ц.Баатархүү
Он
2025 оны нэгдүгээр сарын 1
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
21
Issue
2
Start Page
116
End Page
120
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Дэлхийн хэмжээнд 10-19 насныхны 13% сэтгэцийн эмгэгтэй байна. 2020 оны байдлаар 19 хүртэлх насны 1.289.587 хүүхэд байгаа нь 2015 оныхоос 0.9%-иар өссөн үзүүлэлттэй. 2013 оны өсвөр үеийнхний судалгаагаар эрүүл саруул 60.5%, сэтгэл хөдлөл, зан үйлийн асуудалтай 30.5%, эмгэгтэй 9% байна. Говь-Алтай аймагт (2018-2019 он) хийсэн судалгаагаар 58.6% эрүүл, 36.1% асуудалтай, 5.2% эмгэгтэй байна. Олон улсад өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндийг 8 ^ ^ асуулгаар үнэлэн, хиймэл оюуны аргаар таамагласан судалгааны ажлууд нилээд бий болж байна. Монгол улсын хувьд сэтгэцийн эрүүл мэндийн салбарт цугларсан их өгөгдөлд хиймэл оюун, машин сургалтын аргаар тооцоолсон судалгааны ажил хомс байгаа нь энэхүү судалгааны ажлыг гүйцэтгэх үндэслэл болж байна. Зорилго: Өсвөр насныхны сэтгэл хөдлөл, зан үйлийн машин сургалтын загваруудыг харьцуулах. Арга, аргачлал: Эрүүл Мэндийн Яамны Анагаах Ухааны Ёс Зүйн Хяналтын Хорооны 2022 оны 262 тоот тогтоолоор тус судалгааг хэрэгжүүлэх зөвшөөрөл авсан. СЭМҮТ-тэй хамтран Говь-Алтай аймгийн 6-12 дугаар ангийн 3764 сурагч, тэдний асран хамгаалагч, ангийн багшийн “Хүчтэй ба сул талын тухай-8^^” асуумжаар өгөгдөл цуглуулан, сурагч, асран хамгаалагч, ангийн багш тус бүрийн өгөгдлийн сан үүсгэсэн. Сурагчийн санг машин сургалтын С50, бейс, дүрэмд үндэслэсэн аргуудаар шинжлэн, загварууд үүсгэн, загварын гүйцэтгэлийг үнэлэх хэмжүүрээр үнэлэн, харьцууллаа. Үр дүн: Судалгаанд хамрагдсан сурагчдын сэтгэл хөдлөлийн толгой өвдөх, олон зүйлд санаа зовох, аз жаргалгүй байх зэрэг шинж тэмдгээс эмгэг үүсэх магадлал 0.57, амархан айх, шинэ нөхцөл байдалд сандрахад зааг буюу сэтгэл хөдлөл, зан үйлийн тулгамдсан асуудал үүсэх магадлал 0.55 байна.Зан үйлийн хувьд уур уцаартай, дуулгаваргүй, бусад хүүхдүүдтэй зодолддог, гэр, сургууль, бусад газраас хулгай хийдэг зэрэг үзүүлэлтээс тулгамдсан асуудал үүсэх магадлалтай (0.67) байна. Хэт идэвхтэй байдлын тайван бус, анхаарал сарних зэрэг хүчин зүйлээс хамааран сэтгэл хөдлөл, зан үйлийн тулгамдсан асуудал үүсэх магадлал 0.65, эмгэг нь байнга эргэлзэх, үйлдэл хийхээсээ өмнө аливааг тунгаахгүй, даалгавраа эцэс хүртэл нь хийхгүй зэрэг шинж тэмдгээс шалтгаалан үүсэх магадлалтай. Үе тэнгийнхний харилцааны хувьд ганц дотны найзтай, бусдад таалагдахгүй зэрэг үзүүлэлтээс эмгэг, ихэнхдээ ганцаараа тоглох, дарамтлуулах, томчуудтай байх амар зэрэг шинж тэмдгээс сэтгэл хөдлөл, зан үйлийн тулгамдсан асуудал үүсэх магадлалтай. Дүгнэлт: Хөндлөн баталгаажуулалт нь НоШ-Ои1 аргаас 10-12% илүү загварын гүйцэтгэлийн хэмжүүрүүдийн үр дүн үзүүлсэн нь өгөгдлийн хэмжээ ихсэхэд хөндлөн баталгаажуулалт илүү үр дүнтэй болохыг харуулж байна. С50 алгоритмаар тооцсон загварын гүйцэтгэлийн хэмжүүрүүд бейсийн загвараас маш бага 1% илүү байсан ч хэт олон салаатай мод үүсэж, тайлбарлахад хүндрэлтэй байсан. Статистик ач холбогдлын шалгуураар загваруудын хооронд ялгаа гараагүй тул тайлбарлахад хялбар, маш бага зөрүүтэй бейсийн загвараар үр дүнг илтгэсэн. Энэ нь өгөгдлийн сангийн мөр болон аттрибутын тоог ихэсгэхэд бейсийн арга сайн ажиллаж буйг харуулж байна. Өгөгдлийн тандалт Ангилал Гүйцэтгэлийн хэмжүүр Статистик туршилт
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/111
Эшлэл
Г.Батнаст, Т.Ахыт, Ц.Жавзмаа, У.Нямдаваа, В.Баярмаа, Л.Пүрэвдолгор нар. Өсвөр үеийнхний сэтгэл хөдлөл, зан үйлийн машин сургалтын загваруудыг харьцуулсан дүн. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2025;21(2):116-120.
