Loading...
Монгол хүний цусны шинжилгээний үзүүлэлтүүдийг газарзүйн бүсчлэлээр судалсан дүн
Он
2025 оны нэгдүгээр сарын 1
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
21
Issue
2
Start Page
91
End Page
96
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Цусны дэлгэрэнгүй шинжилгээний (ЦДШ) лавлах утга нь Ялтас эс олон хүчин зүйлээс хамааран хувьсах боломжтой бөгөөд энэ нь газарзүйн Цагаан эс байршил, хүрээлэн буй орчны нөлөөлөл, хоол тэжээл, генетикийн онцлог, Нас амьдралын хэв маяг, цусны физик-химийн шинж чанар нь нөлөөлдөг Бүсчлэл байна. Монгол Улсын газарзүйн өндөрлөг байршил (далайн түвшнээс дээш дунджаар 1,580 м) нь хүчилтөрөгчийн хангамжийг бууруулж хүний бие махбодын физиологийн зохицлын механизмаар гемопоэзийг идэвхжүүлэхэд хүргэдэг. Үүний үр дүнд улаан эсийн тоо, гемоглобин, гематокритын хэмжээ нэмэгдэх хандлагатай байдгыг Ч.Шарав, А.Өлзийхутаг нарын эрдэмтэд судлан тогтоосон байна. Монгол орны газарзүйн бүс нутгийн (хот, хөдөө, хээр тал, говь, өндөр уулын бүс) онцлогийг харгалзан хүн амын цусны физиологийн үзүүлэлтүүдийг судалж, бүс нутгийн ялгааг тодорхойлох нь оношлогооны нарийвчлалыг сайжруулж, эмнэлзүйн үнэлгээний үнэн зөв байдлыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой учир энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: “Хүн амын нас, хүйс эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг шинжилгээ оношилгоо”-нд хамрагдсан хүн амаас эрүүл бүлгийг сонгон авч цусны дэлгэрэнгүй шинжилгээний үзүүлэлтүүдийн лавлах утгыг газарзүйн байрлалаар уялдуулан тогтоох. Арга, аргачлал: Монгол улсын хэмжээнд 2022 оноос 2023 оны 5-р сар хүртлэх хугацаанд зохион байгуулсан “Хүн амын нас, хүйс эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг шинжилгээ оношилгоо”-нд хамрагдсан 18-аас дээш насны 7301 хүнд хийгдсэн цусны дэлгэрэнгүй шинжилгээн дэх улаан эс (КВС), гемоглобин (НОВ), гематокрит (НСТ), улаан эсийн дундаж эзэлхүүн (МСУ), нэг улаан эсэд ноогдох гемоглобин (МСН), нэг улаан эсэд ноогдох гемоглобины концентраци (МСНС), цагаан эсийн тоо (ЖБС), ялтас эсийн тоо (РСГ)-г газарзүйн байрлалтай холбон судаллаа. Судалгааг 1ВМ 8Р88(20) программ ашиглаж үр дүнг тооцов. Р<0.05 үед статистик ач холбогдолтой гэж үзсэн. Үр дүн: Бидний судалгаанд 18-87 насны 7301 хүн хамрагдсан ба үүнээс 36.4% (2644) нь эрэгтэй, 63.6% (4657) нь эмэгтэй байв. Насны дундаж нь эрэгтэйд 30.2±0.2 жил, эмэгтэйд 35.1±0.1 жил байлаа. Үүнээс 18-30 насны эрэгтэй 1764, эмэгтэй 1774, 31-45 насны эрэгтэй 603, эмэгтэй 2069, 46-60 насны эрэгтэй 199, эмэгтэй 670, >61 насны эрэгтэй 78, эмэгтэй 144 хүн байсан. Нийт судалгаанд оролцогчдын 26.6% (1944) нь Улаанбаатарын бүс, 12.75% (931) нь баруун бүс, 10.12% (739) нь зүүн бүс, 33.18% (2423) нь хангайн бүс, 17.31% (1264) нь төвийн бүсийн иргэд байсан. ). Улаанбаатарын бүсэд нас ахих тусам НОВ, НСТ, М С^, МСН, ЖВС нэмэгдэж, Р^Т буурах хандлагатай байв. Баруун, зүүн, хангай, төвийн бүсүүдийн хооронд НОВ, НСТ, М С ^ МСН, МСНС, ЖВС, Р^Т үзүүлэлтүүдэд бүсчлэлээс хамаарах ялгаа илэрсэн (р<0.05). Дүгнэлт: Монгол орны бүс нутгуудаас хамаарч цусны үзүүлэлтүүдэд статистик ач холбогдол бүхий ялгаа ажиглагдсан нь газарзүйн байршил, амьдралын хэв маяг, хүрээлэн буй орчны нөлөөллийг тусгасан цусны шинжилгээний лавлах утгыг тогтоох шаардлагатайг харуулж байна (р<0.05).
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/106
Эшлэл
Т.Урангоо, А.Отгонбат, О.Пүрэвжал. Монгол хүний цусны шинжилгээний үзүүлэлтүүдийг газарзүйн бүсчлэлээр судалсан дүн. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2025;21(2):91-96.
