Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 4 of 4
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Эрт илрүүлэгт хамрагдсан Монгол хүмүүсийн цусны улаан эс түүний нэмэлт үзүүлэлтүүдийг судалсан дүн
    Үндэслэл: Цусны дэлгэрэнгүй шинжилгээ (ЦДШ) нь өвчнийг эрт илрүүлэх, оношлох, эмчлэх, эмчилгээний явцыг хянах, мөн эмчлүүлэгчийн ерөнхий эрүүл мэндийн байдлыг үнэлэхэд чухал ач холбогдолтой. Иймээс тухайн улс орны хүн ам зүйн онцлогт тохирсон цусны шинжилгээний лавлах утгыг тогтоох нь оношлогооны нарийвчлал, эмчилгээний үр дүнг сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Манай орны хувьд цусны шинжилгээний үзүүлэлтүүдийн лавлах утгыг нас, хүйс, биеийн жин, амьдралын чанараас хамааран тогтоосон судалгаа хомс байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: “Хүн амын нас, хүйс эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг шинжилгээ оношилгоо”-нд хамрагдсан хүн амаас эрүүл бүлгийг сонгон авч улаан эс, түүний нэмэлт үзүүлэлтүүдийн лавлах утгыг нас хүйс, биеийн жингийн индексээр уялдуулан тогтоох. Арга, аргачлал: Монгол улсын хэмжээнд 2022 оноос 2023 оны 5-р сар хүртлэх хугацаанд зохион байгуулсан “Хүн амын нас, хүйс эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг шинжилгээ оношилгоо”-нд хамрагдсан 18-аас дээш насны 7301 хүнд хийгдсэн цусны дэлгэрэнгүй шинжилгээн дэх улаан эс (КВС), гемоглобин (НСБ), гематокрит (НСТ), улаан эсийн дундаж эзэлхүүн (МСҮ), нэг улаан эсэд ноогдох гемоглобин (МСН), нэг улаан эсэд ноогдох гемоглобины концентраци (МСНС)-г нас, хүйс, биеийн жингийн индекстэй холбон судаллаа. Судалгааг 1ВМ 8Р88(20) программ ашиглаж үр дүнг тооцов. Р<0.05 үед статистик ач холбогдолтой гэж үзсэн. Үр дүн: Бидний судалгаанд 18-87 насны 7301 хүн хамрагдсан ба үүнээс 36.3% (2644) нь эрэгтэй, 63.7% (4657) эмэгтэй байв. Насны дундаж нь эрэгтэйд 30.23±0.22 жил, эмэгтэйд 35.11±0.15 жил байлаа. Үүнээс 18-30 насны эрэгтэй 1764, эмэгтэй 1774, 31-45 насны эрэгтэй 603, эмэгтэй 2069, 46-60 насны эрэгтэй 199, эмэгтэй 670, >61насны эрэгтэй 78, эмэгтэй 144 хүн байсан. 18-30 насны бүлгийн эрэгтэй, эмэгтэйд КВС, НОВ, М С^, МСНС, НСТ; 31-45 насны бүлгийн эрэгтэй, эмэгтэйд КВС, НОВ, МСН, МСНС, НСТ зэрэг үзүүлэлтүүд статистик ач холбогдол бүхий ялгаатай байсан бол 46-60 насны бүлгийн эрэгтэй, эмэгтэйд КВС, НОВ, НСТ статистик ач холбогдол бүхий ялгаатай харин 61-с дээш насны эрэгтэй эмэгтэй бүлэг хооронд зөвхөн КВС-ийн хувьд статистик ач холбогдол бүхий ялгаатай байлаа. Улаан эс түүний нэмэлт үзүүлэлтүүдийг БЖИ-тэй харьцуулан судлахад бүлэг хооронд статистик ач холбогдол бүхий ялгаа ажиглагдсангүй (р>0.05). Дүгнэлт: Нийт хүн амыг эрт илрүүлэгт хамруулснаар монгол хүмүүсийн цусны улаан эс түүний нэмэлт үзүүлэлтүүдийн лавлах утгыг тогтоох боломж нээгдсэн бөгөөд цаашид газарзүйн байрлал, генетикийн онцлог, хүрээлэн буй орчны нөлөөлөлтэй уялдуулан судлах шаардлагатай байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Монгол хүний цусны шинжилгээний үзүүлэлтүүдийг газарзүйн бүсчлэлээр судалсан дүн
    Үндэслэл: Цусны дэлгэрэнгүй шинжилгээний (ЦДШ) лавлах утга нь Ялтас эс олон хүчин зүйлээс хамааран хувьсах боломжтой бөгөөд энэ нь газарзүйн Цагаан эс байршил, хүрээлэн буй орчны нөлөөлөл, хоол тэжээл, генетикийн онцлог, Нас амьдралын хэв маяг, цусны физик-химийн шинж чанар нь нөлөөлдөг Бүсчлэл байна. Монгол Улсын газарзүйн өндөрлөг байршил (далайн түвшнээс дээш дунджаар 1,580 м) нь хүчилтөрөгчийн хангамжийг бууруулж хүний бие махбодын физиологийн зохицлын механизмаар гемопоэзийг идэвхжүүлэхэд хүргэдэг. Үүний үр дүнд улаан эсийн тоо, гемоглобин, гематокритын хэмжээ нэмэгдэх хандлагатай байдгыг Ч.Шарав, А.Өлзийхутаг нарын эрдэмтэд судлан тогтоосон байна. Монгол орны газарзүйн бүс нутгийн (хот, хөдөө, хээр тал, говь, өндөр уулын бүс) онцлогийг харгалзан хүн амын цусны физиологийн үзүүлэлтүүдийг судалж, бүс нутгийн ялгааг тодорхойлох нь оношлогооны нарийвчлалыг сайжруулж, эмнэлзүйн үнэлгээний үнэн зөв байдлыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой учир энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: “Хүн амын нас, хүйс эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг шинжилгээ оношилгоо”-нд хамрагдсан хүн амаас эрүүл бүлгийг сонгон авч цусны дэлгэрэнгүй шинжилгээний үзүүлэлтүүдийн лавлах утгыг газарзүйн байрлалаар уялдуулан тогтоох. Арга, аргачлал: Монгол улсын хэмжээнд 2022 оноос 2023 оны 5-р сар хүртлэх хугацаанд зохион байгуулсан “Хүн амын нас, хүйс эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг шинжилгээ оношилгоо”-нд хамрагдсан 18-аас дээш насны 7301 хүнд хийгдсэн цусны дэлгэрэнгүй шинжилгээн дэх улаан эс (КВС), гемоглобин (НОВ), гематокрит (НСТ), улаан эсийн дундаж эзэлхүүн (МСУ), нэг улаан эсэд ноогдох гемоглобин (МСН), нэг улаан эсэд ноогдох гемоглобины концентраци (МСНС), цагаан эсийн тоо (ЖБС), ялтас эсийн тоо (РСГ)-г газарзүйн байрлалтай холбон судаллаа. Судалгааг 1ВМ 8Р88(20) программ ашиглаж үр дүнг тооцов. Р<0.05 үед статистик ач холбогдолтой гэж үзсэн. Үр дүн: Бидний судалгаанд 18-87 насны 7301 хүн хамрагдсан ба үүнээс 36.4% (2644) нь эрэгтэй, 63.6% (4657) нь эмэгтэй байв. Насны дундаж нь эрэгтэйд 30.2±0.2 жил, эмэгтэйд 35.1±0.1 жил байлаа. Үүнээс 18-30 насны эрэгтэй 1764, эмэгтэй 1774, 31-45 насны эрэгтэй 603, эмэгтэй 2069, 46-60 насны эрэгтэй 199, эмэгтэй 670, >61 насны эрэгтэй 78, эмэгтэй 144 хүн байсан. Нийт судалгаанд оролцогчдын 26.6% (1944) нь Улаанбаатарын бүс, 12.75% (931) нь баруун бүс, 10.12% (739) нь зүүн бүс, 33.18% (2423) нь хангайн бүс, 17.31% (1264) нь төвийн бүсийн иргэд байсан. ). Улаанбаатарын бүсэд нас ахих тусам НОВ, НСТ, М С^, МСН, ЖВС нэмэгдэж, Р^Т буурах хандлагатай байв. Баруун, зүүн, хангай, төвийн бүсүүдийн хооронд НОВ, НСТ, М С ^ МСН, МСНС, ЖВС, Р^Т үзүүлэлтүүдэд бүсчлэлээс хамаарах ялгаа илэрсэн (р<0.05). Дүгнэлт: Монгол орны бүс нутгуудаас хамаарч цусны үзүүлэлтүүдэд статистик ач холбогдол бүхий ялгаа ажиглагдсан нь газарзүйн байршил, амьдралын хэв маяг, хүрээлэн буй орчны нөлөөллийг тусгасан цусны шинжилгээний лавлах утгыг тогтоох шаардлагатайг харуулж байна (р<0.05).
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    БШЗХ-тай өвчтөнүүдийн шээсний өсгөврийн шинжилгээ болон Sysmex UF1000i шээсний тунадасны бүрэн автомат анализаторын үзүүлэлтийг дүйцүүлэн оношлогооны гүйцэтгэлийг үнэлсэн үр дүнгийн харьцуулалт
    (2020-05-01)
    С.Батцэцэг
    ;
    Г.Есөнзаяа
    ;
    Ж.Буджав
    ;
    Х.Доржханд
    ;
    Д.Баяржаргал
    Шээсний өсгөврийн шинжилгээ нь БШЗХ-ыг илрүүлэх алтан стандарт буюу судалгаа шинжилгээний найдвартай арга юм3. Тиймээс гарааны эмчилгээг оновчтой зөв чиглүүлэх, шаардлагатай тохиолдолд антибиотик эмчилгээг цаг алдалгүй эхлүүлэх, эмчилгээний зардлыг бууруулах, шинжилгээний үр дүн гарах хугацааг /TAT/ богиносгох, өсгөвөрлөхгүйгээр шээсний сөрөг сорьцыг үнэн зөв тодорхойлж чадах хурдан, найдвартай скрининг шинжилгээ чухал юм. Уг судалгаа нь БШЗХ-тай үйлчлүүлэгчдийн шээсний сорьцны Sysmex UF-1000i шээсний тунадасны бүрэн автомат анализатор болон шээсний өсгөврийн шинжилгээний үр дүнг харьцуулан дүгнэж, Sysmex UF-1000i анализаторын үр дүнг баримжаалан гарааны антибиотик эмчилгээг оновчтой, эрт эхлүүлэх боломжийг хайхад оршино.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    High Prevalence of Preexisting Neutralizing Antibodies Against Adeno-Associated Virus Capsids in Mongolian People with Hemophilia
    Adeno-associated virus (AAV) vector-mediated gene therapy for hemophilia offers the potential for sustained therapeutic benefit after a single administration and is particularly attractive in regions with limited access to standard therapies. However, the prevalence of anti-AAV neutralizing antibodies (NAbs), which can impair therapeutic efficacy, varies geographically and remains poorly characterized in Mongolia. Here, we evaluated the seroprevalence of NAbs against clinically relevant AAV serotypes in Mongolia. NAbs against AAV3B, AAV5, and AAV8 were assessed in serum samples from 23 healthy volunteers and 52 people with hemophilia (PwH) using a validated cell-based transduction inhibition assay. A high seroprevalence of anti-AAV NAbs was observed across all three serotypes in both healthy volunteers (69.6%-87.0%) and PwH (78.9%-84.6%), with no significant differences between groups. NAbs were detected across all age groups, including early childhood, and frequently exhibited neutralization against multiple AAV serotypes, which was associated with higher NAb titers. Taken together, anti-AAV NAbs are highly prevalent and acquired early in life in the Mongolian population, with multiserotype neutralization patterns. These findings identify a substantial population-specific barrier to AAV-mediated gene therapy and highlight the need for alternative therapeutic strategies beyond AAV-based platforms to overcome immunological constraints in this setting.