Loading...
Улаанбаатар хотын зарим дүүрэгт үзүүлж буй сүрьеэгийн тусламж үйлчилгээний санхүүжилтэнд зарцуулалтын тооцоог хийх нь
Зохиогч
Он
2023 оны тавдугаар сарын 18
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
19
Issue
3
Start Page
138
End Page
141
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: 2021 онд сүрьеэгийн илрүүлэлтийн улсын дундаж 21%, аймаг орон нутагт 19%, Улаанбаатар хотод 22% байгаа нь 2019 оны үзүүлэлтээс 34%, 2020 оноос 29%-иар буурсан байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) болон бусад нөлөөллийн бүлгүүдийн тайлангаас үзэхэд жил бүр сүрьеэгийн зардал одоо илэрч буй тохиолдлын оношлогоо, эмчилгээ хангалтгүй байгааг харуулахын зэрэгцээ 2018 оны сүрьеэгийн асуудлаарх Нэгдсэн үндэсний байгууллага(НҮБ)-ын дээд хэмжээний уулзалт зэрэг сүүлийн үеийн арга хэмжээнүүд нь сүрьеэтэй тэмцэхэд байгаа нөөц, санхүүжилтийг сайжруулах шаардлагатай гэж үзэж байгаа тул энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Улаанбаатар хотын дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд 2018-2021 онд сүрьеэтэй тэмцэх, сэргийлэхэд зарцуулсан хөрөнгө, санхүүжилтийн хэмжээг тооцох. Арга, аргачлал: Судалгаанд ашиглах тоон өгөгдлийг НҮБ-ын ДОХ-ын байгууллагаас боловсруулсан зарцуулалтын үнэлгээний аргачлалын өгөгдлийн хүснэгтийн дагуу Улаанбаатар хотын дүүргийн эрүүл мэндийн төвийн диспансеруудыг хамруулан судаллаа. Үр дүн: Судалгаанд хамрагдсан дүүргүүдийн хэмжээнд 2018-2022 (1 дүгээр улирал) оны хооронд сүрьеэгийн нийт санхүүжилтийн эх үүсвэрийн 6.2% буюу 30 сая төгрөгийг улсын төсвөөс, 90.5% буюу 441,9 сая төгрөгийг олон улсын байгууллагаас, 0.9% буюу 4,7 сая төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сан(ЭМДС)-аас, 0.3% буюу 1.5 сая төгрөгийг орон нутгийн төсвөөс, 2% буюу 10 сая төгрөгийг Төрийн бус байгууллага (ТББ)-аас санхүүжүүлсэн байна. Улсын төсвийн санхүүжилт 2018 онд 5.4% байсан бол 2019 онд 3.1%, 2020 онд 0.8% болж буурсан бол 2021 онд 13.2% болж нэмэгдсэн байна. Санхүүжилтийг эрсдэлт бүлгийн хүн ам буюу тусламж, үйлчилгээ хүртэгч хүн амаар харуулахад сүрьеэгээр өвчлөгсөд, тэдний хавьталд58,1%, эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүн амд 16.2%, эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэгсдэд 25.6% тус тус зориулагдсан байна. Судалгааны хугацаанд нийт санхүүжилтийн 0.1% хүний нөөц, сургалтад, 86.2% эм, эмнэлгийн хэрэгслийн хангамжид, 1.3% хөтөлбөрийн удирдлага, зохицуулалт, 8.6% нь үндсэн хөрөнгөнд зарцуулагджээ. Дүгнэлт: Сүрьеэгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой санхүүгийн зарцуулалт 2018 оноос 2021 онд 68 хувиар нэмэгдсэн. Санхүүгийн эх үүсвэрийн 83.3-98 хувийг олон улсын байгууллага санхүүжүүлжээ. Нийт санхүүжилтийн 86.3% эм, эмнэлгийн хэрэгслийн хангамжид, 8.6% үндсэн хөрөнгөд зарцуулагджээ.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/855
Эшлэл
Д.Хулан, А.Пүрэвгэрэл, Л.Мөнх-Эрдэнэ, Ю.Гантөгс. Улаанбаатар хотын зарим дүүрэгт үзүүлж буй сүрьеэгийн тусламж үйлчилгээний санхүүжилтэнд зарцуулалтын тооцоог хийх нь. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2023;19(3):138-141.
Түлхүүр үг
