Loading...
Элэгний эрт үеийн хавдрыг дулааны аргаар түлэх эмчилгээний үр дүн
Зохиогч
Он
2022 оны дөрөвдүгээр сарын 28
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
18
Issue
2
Start Page
118
End Page
124
ISSN
2959-6947
Хураангуй
Монгол Улсад 2020 онд 6702 хавдар бүртгэгдэж, элэгний хорт хавдар нэгдүгээрт буюу 32 хувийг эзэлж байна. Элэгний хавдрын эмчилгээнд тулгамдсан асуудал нь хавдрыг хэсэгчилж авах, элэг тайрах, элэг шилжүүлэн суулгах эмчилгээний дараах хавдрын дахилтыг бага түвшинд байлгах явдал юм. Элэгний эрүүл эд эсийг хамгаалах, бага хүрцээр эмчилгээнд үр дүн сайтай, хүндрэл багатай байхыг зорьж дулааны аргаар түлэх Өндөр давтамжит радио долгион (RFA), Бичил долгионоор түлэх (MWA) эмчилгээнүүдийг элэгний хавдрын эхэн үед дэлхийд түгээмэл хэрэглэж байна. Иймд Монгол улсад RFA ба MWA аргуудыг харьцуулан судалж, дахилт, эдгэрэлт, амьдрах чадварыг судалж, шинжлэх ухааны нотолгоо, удирдамж болохуйц судалгааг хийх нь чухал юм.Судалгаанд хамрагдсан 23-92 насны 609 элэгний эрт үеийн хавдартай тохиолдлын 79.3% нь RFA, 20.7 % нь MWA хийгджээ. 62.5% нь эмэгтэй ба HBV+HDV эерэг 33.4%, HCV 52.9%, вирусгүй 21.6% байв. Хавдрын байрлалын хувьд RFA үед 7-р сегментэд 28.8%, MWA үед 5-р сегментэд 26.3% зонхилон байрлаж байв. RFA болон MWA эмчилгээг хийхээс өмнө AFP, АСАТ, АСАТ, билирубин үзүүлэлтүүдийн дундаж (54.4, 75, 79.1, 17.2) байсан ба 3 сарын дараах шинжилгээнд (12.5, 41, 36, 8.0) ба P<0.05 байсан нь статистик ач холбогдолтой байлаа. Түлэлтийн хугацаа ба түлэх хүч нь хавдрын хэмжээ (р<0.05), байрлалтай (р=0.03/ шууд хамааралтай байв. HCV эерэг тохиодлууд дээр AFP нь 60% ихэсч байсан ба AFP өсөх тусам PLT буурч байлаа. (р=0.004/ RFA болон MWA эмчилгээнээс хойш 3 сарын дараах хяналтаар 92%/n=444/ ба 86%/n=107/ хавдрын дахилт илрээгүй ба хэмжээ 1.52 ба 1.67 дахин буурсан байв. Дээрх үр дүнгээс харахад MWA болон RFA эмчилгээнүүд нь эмчилгээний үр дүн өндөр дахилт бага байлаа.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/614
Эшлэл
Н.Юмчинсэрчин, М.Адилсайхан, С.Энэбиш, Д.Гончигсүрэн, Ц.Цэнджав, Б. Тэргүүнбилэг нар. Элэгний эрт үеийн хавдрыг дулааны аргаар түлэх эмчилгээний үр дүн. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2022;18(2):118-124.
