Loading...
Гуурсан хоолойн багтраа өвчний эрсдэлд rs16924159, rs928413 ба rs333 полиморфизмуудын үзүүлэх нөлөөг судлах нь
Зохиогч
Он
2022 оны арван хоёрдугаар сарын 26
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
18
Issue
7
Start Page
21
End Page
24
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Гуурсан хоолойн багтраа өвчний эмгэг жамд нөлөөлдөг байж болох олон кандидат генүүд байдаг. Эдгээрийн нэг нь IL-33 ген юм. Зорилго: CCR5 генийн rs333 ба IL-33 генийн rs16924159, rs928413 полиморфизмыг гуурсан хоолойн багтраа өвчний эрсдэл ба шинж тэмдгийн хяналттай холбон судлах. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг аналитик судалгааны тохиолдол хяналтын загвар ашиглан, АШУҮИС-ийн Судалгааны ёс зүйн хяналтын хорооны 2022/3-03 тоот хурлаар олгосон зөвшөөрлийн дагуу хийж гүйцэтгэсэн. Бид тус генийн rs928413, rs16924159 полиморфизмуудыг ГХБӨ-тэй 201 хүнтэй тохиолдол болон 201 хяналтын бүлгийн хүмүүсийн дунд харьцуулан судлав. Генотипийг аллель-өвөрмөц полимеразын гинжин урвалын аргаар тодорхойлсон. Үр дүн: Тохиолдол ба хяналтын бүлэг нас, хүйсийн харьцаа, биеийн жингийн индексээр ойролцоо байв (p>0.05). Судалгаанд оролцогчдын дунд CCR5 генийн rs333 полиморфизмын аллель ба генотипийн давтамжийг харьцуулахад статистик ач холбогдол бүхий ялгаа ажиглагдсангүй. Өөрөөр хэлбэл бүлгүүдэд аллель, генотипийн давтамжууд ойролцоо байлаа. Нэг хүчин зүйлийн регрессийн дүн шинжилгээгээр rs16924159 полиморфизмын А аллель (OR=1.83, 95% ИИ, 1.35-2.48, p<0.001), А/А генотип (OR=4.09, 95% ИИ, 1.96-8.55, p<0.001) тохиолдлын бүлэгт ач холбогдол бүхий давамгай илэрсэн. rs928413, rs16924159 полиморфизмуудын А аллелийг ноёлогч, ноёлогдогч, бүрэн бус давамгайлал гэсэн генетик загвараар харьцуулахад ГХБӨ-ний эрсдэлд ач холбогдол бүхий холбоо хамаарал илэрсэн. Ноёлогдогч загварын үед аль аль полиморфизмын А/А генотип ГХБӨ-д эрсдэлт нөлөөтэй байлаа. Бидний үр дүн IL-33 генийн rs928413 ба rs16924159 полиморфизмууд ГХБӨ-ний генетик эрсдэлт хүчин зүйл байж болохыг харууллаа. Дүгнэлт: IL-33 генийн rs16924159, rs928413 полиморфизмууд нь ГХБӨ-д өртөмхий байдлыг нөхцөлдүүлэгч генетик хүчин зүйл болохыг тогтоолоо.
Background: A number of potential candidate genes have been implicated in the pathogenesis of asthma. One of them is IL-33, proposed to influence asthma susceptibility. Aim: To associate CCR5 gene rs333, IL-33 gene rs16924159 and rs928413 polymorphisms with the risk and characteristics of bronchial asthma. Materials and Methods: rs928413 and rs16924159 polymorphisms of IL-33 gene were included in a case-control study conducted on 201 Mongolian patients with asthma and 201 controls. Allele-specific polymerase chain reaction was performed for genotyping. Results: Univariate regression analysis showed that the frequencies of A allele (OR=1.83, 95% CI, 1.35-2.48, p<0.001), А/А genotype (OR=4.09, 95% CI, 1.96-8.55, p<0.001) of rs16924159 were significantly higher in case group. Comparing by genetic models, which were recessive, dominant, incomplete dominant for A allele of rs928413, rs16924159 indicates significant association for asthma risk. In recessive model, A/A genotype of both polymorphism, statistically associated with increased risk of asthma. Conclusion: Our result suggested that rs928413 and rs16924159 polymorphism of IL-33 might be the genetic risk factor for asthma.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/753
Эшлэл
Д.Үүрийнцолмон, Б.Золзаяа, Г.Чимэдлхамсүрэн, Б.Баярлах, Б.Минжин, Ө.Элбэрэлт нар. Гуурсан хоолойн багтраа өвчний эрсдэлд rs16924159, rs928413 ба rs333 полиморфизмуудын үзүүлэх нөлөөг судлах нь. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2022;18(7):21-24.
