Loading...
Neisseria gonorrhoeae-ийн антибиотикт тэсвэржилтийг судалсан дүн
Зохиогч
Ч.Жадамба
О.Мөнхзаяа
Ц.Уранцэцэг
А.Гүрбадам
Он
2024 оны нэгдүгээр сарын 21
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
20
Issue
1
Start Page
151
End Page
154
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Заг хүйтэн өвчин нь дэлхий дахинд хамгийн өргөн тархсан бэлгийн замаар дамждаг халдварт өвчин бөгөөд жилд дунджаар 78 сая тохиолдол шинээр бүртгэгддэг байна. Сүүлийн жилүүдэд нейссерий гонококкийн антибиотик тэсвэржилтийн асуудал судлаачдын анхаарлыг ихээр татаж байна. Neisseria gonorrhoeae-ийн антибиотик тэсвэржилтийг үндэслэн эмчилгээнд хэрэглэх эхний эм, эмчилгээний стандартыг тогтмол шинэчлэх нь уг өвчнийг үр дүнтэй эмчлэх үндэс болдог талаар судлаачид тэмдэглэсэн байна. Тиймээс Neisseria gonorrhoeae-ийн антибиотик тэсвэржилтийг тодорхойлох шаардлага тулгараад байна. Зорилго: Neisseria gonorrhoeae антибиотик тэсвэржилтийг судлах. Арга, аргачлал: Судалгаанд ХӨСҮ-ний төвийн ДОХ, БЗДХын Тандалт судалгааны албаны “Улаан тууз” эмнэлгийг түшиглэн БЗДХ-ын тодруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор нян судлалын шинжилгээ хийлгэсэн 1345 үйлчлүүлэгчдийг хамруулан, АШУҮИСийн судалгааны ёс зүйн хяналтын хорооны хурал (2018/3-17)-аар ёс зүйн зөвшөөрөл авч, наацын болон өсгөврийн аргаар N. gonorrhoeae-ийн халдварыг илрүүлж, антибиотик тэсвэржилтийг дискнээс нэвчүүлэх Кирби-Бауэрын аргаар тодорхойлсон. Үр дүн: Судалгаанд хамрагдсан үйлчлүүлэгчдийн 10.8% нь N.gonorrhoeae-ийн халдвартай байв. Харин өсгөвөрлөх шинжилгээгээр нийт 81 сорьцод N.gonorrhoeae-ийн колон ургасан. Эдгээр 81 өсгөврийг Грамын будгаар будах, оксидазын сорил болон API NH оношлуураар нүүрс ус задлах ферментийн идэвхийг тодорхойлон ялган дүйлт хийж, баталгаажуулав. N.gonorrhoeae-ийн 81 өсгөвөрт антибиотик тэсвэржилтийг тодорхойлсон боловч бүх антибиотикийг зэрэг шалгаж үзсэн 75 өсгөвөр байлаа. Тиймээс N.gonorrhoeae-ийн антибиотик тэсвэржилтийг 75 өсгөвөрт дискнээс нэвчүүлэх Кирби-Бауэрын аргаар тодорхойлоход пенициллинд 45 (60%), ципрофлоксацинд 62 (83%), офлоксацинд 61 (81%), тетрациклинд 28 (37%) нь тэсвэртэй харин цефтриаксон, спектиномицин 100% мэдрэг байв. Дүгнэлт: N.gonorrhoeae-ийн антибиотикт тэсвэржилт цефтриаксон, спектиномицинд 100% мэдрэг байсан бол тетрациклинд хамгийн бага буюу 37% нь тэсвэртэй байна.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/984
Эшлэл
Ч.Жадамба, О.Мөнхзаяа, Ц.Уранцэцэг, С.Идэржавхлан, М.Бүрнээ, Т.Мөнгөнзаяа нар. Neisseria gonorrhoeae-ийн антибиотикт тэсвэржилтийг судалсан дүн. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2024;20(1):151-154.
