Loading...
Монгол анагаах ухааны эмийн түүхий эдээс уушги хамгаалах бэлдмэл гарган авах судалгааны зарим үр дүнгээс
Зохиогч
Л.Ариунзаяа
Ц.Амаржаргал
Б.Мөнхзул
М.Уянга
Б.Даваапүрэв
Ж.Батхүү
М.Ариунзаяа
С.Хашчулуун
Б.Ариунзаяа
Ц.Сарнай
С.Пүрэвсүрэн
Он
2024 оны дөрөвдүгээр сарын 13
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
20
Issue
5
Start Page
142
End Page
146
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Сүүлийн жилүүдэд дэлхийн дахинд ургамлын гаралтай эмийн хэрэглээ нэмэгдэж, уламжлалт анагаах ухаанд хэрэглэх эмийн түүхий эдийн судалгаа болон эмийн бэлдмэл гарган авах, уламжлалт эмийг орчин үеийн эмийн хэлбэрт оруулах судалгаа өргөн далайцтай хийгдэх боллоо. Монгол Улсад амьсгалын замын өвчлөл нэмэгдэж байгаа, эх орны эмийн нэр төрлийг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа нь энэхүү судалгааны ажлын үндэслэл боллоо. Зорилго: Монгол анагаах ухааны эмийн түүхий эдээс уушги хамгаалах инновацын бүтээгдэхүүн гарган авах фармакологи болон технологийн зарим судалгааг гүйцэтгэх. Үүнд: Бүтээгдэхүүнд агуулагдах биологийн идэвхит бодисын агууламжийг Монгол Улсын үндэсний фармакофейн өгүүлэлтэй (МУҮФ) уялдуулан судлах, эсийн өсгөвөр болон фармакологийн судалгаагаар бүтээгдэхүүний хорон чанарыг судлах, биологийн идэвхит хүнсний нийлмэл бүтээгдэхүүн (БИХНБ) гарган авах технологийн судалгааг гүйцэтгэх, уушгины хурц үрэвслийн эмгэг загварт инновацын бүтээгдэхүүний үзүүлэх үйлдэл, түүний механизмыг тодорхойлох Арга, аргачлал: Чихэр өвсний ханданд глицирризиний хүчлийн хэмжээг өндөр идэвхт шингэнийн хроматографийн арга (ӨИШХ), нохойн хошууны жимсэнд нийлбэр флавоноидын хэмжээг спектрфотометрийн (СФМ), аскорбины хүчлийн хэмжээг титриметрийн аргаар, хүнд металлын хольцыг атом шингээлтийн спектроскопийн (АШСФМ) аргаар, биологийн идэвхт фракцын эсэд хоргүй тунг МТТ аргаар, хий, шар, бадганыг дарах жишиг итгэлцүүрийг Б.Дагвацэрэн нарын (1996) боловсруулсан аргачлалын дагуу тогтоов. Антиоксидант идэвхийг DPPH (дифенилпекрилгидразал) чөлөөт радикал зайлуулах аргаар тодорхойлов. Үр дүн: Чихэр өвсний өтгөн ханданд глицирризиний хүчил 2.87±0.082%, нохойн хошууны өтгөн ханданд нийлбэр флавоноид 6.244±0.46%, аскорбины хүчил 4167.3мг/% агуулагдаж байна. Чихэр өвс болон өндөр зоосон цэцгээс гарган авсан биологийн идэвхт фракцын 1, 10, 100, 500, 1000 мкг/мл тунгаар үйлчлэхэд чихэр өвс болон өндөр зоосон цэцэг тус бүр 100 мкг/мл тун, нохойн хошууны жимснээс гарган авсан биологийн идэвхтэй фракцын 10 мкг/мл тун нь эсийн амьдрах чадварт нөлөөгүй байна. Чихэр өвсний IC50 утга нь 522мкг/мл, нохойн хошууных 52.8мкг/ мл болох нь тогтоогдов. Дүгнэлт: Чихэр өвс, нохойн хошууны өтгөн хандны үйлчлэгч бодисын агууламж МУҮФ-ийн шаардлагыг хангасан. Чихэр өвсний үндэсний хийг дарах жишиг итгэлцүүр 0.41, нохойн хошууны жимсний хийг дарах жишиг итгэлцүүр 0.75 байна. Чихэр өвснөөс гарган авсан биологийн идэвхтэй бодисыг
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/1071
Эшлэл
Л.Ариунзаяа, Ц.Амаржаргал, Б.Мөнхзул, М.Уянга, Б.Даваапүрэв, Ж.Батхүү нар. Монгол анагаах ухааны эмийн түүхий эдээс уушги хамгаалах бэлдмэл гарган авах судалгааны зарим үр дүнгээс. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2024;20(5):142-146.
