Loading...
Хүүхдийн бөөрний дээд булчирхайн үлэмж болон бичил бүтцийг судалсан дүн
Он
2024 оны арван нэгдүгээр сарын 7
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
20
Issue
7
Start Page
159
End Page
163
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Монгол хүүхдийн бие бялдрын онцлогийг судлан тогтоох нь хүүхдийн эрүүл мэндийн байдлыг иж бүрнээр нь үнэлэх, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэхэд зайлшгүй шаардлагатай төдийгүй анагаах ухаан, хүн судлалын тулгамдсан асуудлын нэг юм. Өнөө үед Хүүхдийн бөөрний дээд булчирхайн бичил бүтцийн онцлогийг насны бүлгээр дэлгэрүүлэн судлах шаардлагатай байна. Зорилго: 0-14 насны хүүхдийн бөөрний дээд булчирхайн үлэмж болон бичил бүтцийг судлах. Зорилт: 1. Бөөрний дээд булчирхайн үлэмж бүтцийг насны бүлэг болон хүйстэй нь уялдуулан судлах 2. Хүүхдийн бөөрний дээд булчирхайн бичил бүтцийг настай нь уялдуулан судлах Арга, аргачлал: Бид дескриптив судалгааны агшингийн загвараар “ЭХЭМҮТ”-ийн бөөр, дотоод шүүрлийн эмгэг судлалын тасагт дотоод шүүрлийн бус эмгэгээр эндсэн 0-14 насны нийт 144 хүүхдийг сонгох шалгуурын дагуу судалгаанд хамруулж бөөрний дээд булчирхайн үлэмж болон бичил бүтцийг судалсан. Судалгааны үр дүнгийн тоон үзүүлэлтийн статистик боловсруулалтыг SPSS-25.0 программыг ашиглан гүйцэтгэв. Үр дүн: Судалгаанд эрэгтэй, эмэгтэй хүйсийн 0-14 насны нийт 144 хүүхэд хамрагдсан ба хүйсийн харьцаа 59% (n=85) нь эрэгтэй, 41% (n=59) нь эмэгтэй тус тус байв. Бид нас болон бөөрний дээд булчирхайн морфометрийн үзүүлэлтийн хооронд корреляцийн коэффициентийг тодорхойлж үзэхэд нийт үзүүлэлтүүд хоорондоо статистик ач холбогдол бүхий дунд зэргийн хамааралтай (p<0.01, 0.4
Background: Researching the physical characteristics of Mongolian children is one of the urgent problems of medicine and anthropology, which is necessary for the comprehensive assessment of children’s health, prevention of diseases, and recovery. According to scientific studies, it is necessary to study the microstructure of Mongolian children’s adrenal glands in detail by age group. Aim: To determine the morphological parameters of the adrenal glands of children by age group. Materials and Methods: We randomly selected a total of 144 cases from specimens aged 0-14 years old. The micromorphometric measurements were performed by histological method. The statistical analysis was performed using the SPSS-25.0 program. Results: In our study, the gender ratio was 59% (n=85) male and 41% (n=59) female. The children included in the study were grouped into 0-30 days, 1-3 months, 4-6 months, 7-9 months, 10-12 months, 1-3 years, 4-6 years, 6-11 years and 12-14 years old. The results were determined by comparing the right and left sides by age group and gender. The average weight of infants with 0-30 days is 3825.9±525.5 g, 1-3 months old is 5447.9±438.6 g, 4-6 months old is 6227.0±552.3 g, 7-9 months old is 7567.1±658.9 g, 1-3 years old is 9973.7±693.6 g, 4-5 years old is 18432±2242.4 g, 6-11 years old is 22964.4±905.2 g, and 12-14 years old children is 45712.5±791.4 g, respectively. When we determined the correlation coefÏcient between age and adrenal morphometric parameters, all parameters were moderately correlated with statistical significance (p<0.01, 0.4
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/1158
Эшлэл
А.Урангоо, Л.Басхүү, Д.Шинэ-Од, С.Энэбиш, Б.Дагданбазар, Х.Пүрэвсүрэн. Хүүхдийн бөөрний дээд булчирхайн үлэмж болон бичил бүтцийг судалсан дүн. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2024;20(7):159-163.
