Loading...
Чихрийн шижин хэвшинж 2 өвчний үе дэх глюкозын солилцоо ба зүрх судасны ургал мэдрэлийн алдагдал
Зохиогч
Baoyinbatu
Wurihan
Х.Анир
Б.Хэрлэн
Ц.Сарнай
Б.Жаргалсайхан
Он
2020 оны нэгдүгээр сарын 1
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
17
Issue
1
Start Page
159
End Page
169
ISSN
2959-6947
Хураангуй
Чихрийн шижин хэвшинж 2-ын үе дэх зүрх судасны ургал мэдрэлийн алдагдал (Cardiovascular Autonomic Neuropathy)-ыг инсулин даавар болон глюкозын хөдлөл зүйтэй харьцуулан судлах зорилготой. Судалгаанд харьцангуй эрүүл 30, чихрийн шижин хэвшинж 2 өвчин оношлогдсон 15, нийт 45 оролцогсдыг хамруулан эмнэлэгт суурилсан тохиолдол-хяналтын судалгааны аргаар хийж гүйцэтгэсэн. Тус 2 бүлгийн оролцогсдод глюкозын ачаалалтай сорил хийж өмнө болон 30, 60, 120 дахь минутад тус тус зүрхний цохилтын тоо, систолын болон диастолын даралтыг хэмжсэн ба эдгээр үзүүлэлт инсулин даавар, глюкозын түвшинтэй хамааралтай эсэхийг судалсан. Чихрийн шижин хэвшинж 2 оноштой бүлгийн оролцогсдын зүрхний цохилтын тооны дундаж сорилын өмнө 78.12±9.8 удаа/мин, глюкозын ачаалалтай сорил хийснээс 30 мин дараа 83.13±13.62 удаа/мин, 60 минутын дараа чихрийн шижин хэвшинж 2 оноштой бүлэгт 80.15±13.92 удаа/мин, 120 минутын дараа 76.92±9.8 удаа/мин байсан. Глюкозын ачаалалтай сорилын өмнө чихрийн шижин хэвшинж 2 оноштой бүлгийн оролцогсдын систолын даралт 137.23±24.14 мм муб, 30 минутын дараа 128.31±19.22 мм муб, 60 минутын дараах систолын даралт чихрийн шижин хэвшинж 2 бүхий бүлгийн оролцогсдынх 158.31±19,64 мм муб байв. Харин 120 минутын 132.15±20.64 мм муб байсан. Бидний судлаж буй гуравдах үзүүлэлт болох диастолын даралт глюкозын ачаалалтай сорилын өмнө 86.46±24.14 мм муб, 30 минутын дараа 90.15±9.17 мм муб, 60 минут дараа 128.31±19.64 мм муб, 120 минутын дараа 122.15±20.64 мм муб байлаа. Энэхүү үр дүнгээс харахад чихрийн шижин хэвшинж 2 өвчний үе дэх цусан дах глюкоз болон инсулин дааврын түвшин нь зүрх судасны ургал мэдрэлийн үзүүлэлтүүдийн илрэл болох зүрхний цохилтын тоо, систол болон диастолын даралттай шууд хамааралтай байна.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/1484
Эшлэл
Baoyinbatu, Wurihan, Х.Анир, Б.Хэрлэн, Ц.Сарнай, Б.Жаргалсайхан нар. Чихрийн шижин хэвшинж 2 өвчний үе дэх глюкозын солилцоо ба зүрх судасны ургал мэдрэлийн алдагдал. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2020;17(1):159-169.
