Loading...
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй гэр бүл дэх санхүүгийн дарамт ба амьдралын чанарын хамаарал
Зохиогч
Он
2026 оны дөрөвдүгээр сарын 16
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
22
Issue
3
Start Page
100
End Page
106
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй гэр бүлд эмчилгээ, сэргээн засах үйлчилгээ, тусгай хэрэгслийн зардал нь өрхийн төсөвт ихээхэн дарамт учруулж, өдөр тутмын үндсэн хэрэгцээгээ хангахад хүндрэл үүсгэдэг гэж үздэг. Сүүлийн жилүүдэд хөгжлийн бэрхшээл нь гэр бүлийн санхүүгийн байдалд хэрхэн нөлөөлж буй талаар эдийн засаг болон нийгмийн үйлчилгээний тогтолцоо сайн хөгжсөн орнуудад судалгаа өргөн хийгдэж байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд өсгөж буй гэр бүл дэх санхүүгийн дарамт болон амьдралын чанар хоорондын хамаарлын талаарх нотолгоо нэмэгдэж байна. Зорилго: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй гэр бүлийн санхүүгийн дарамт болон гэр бүлийн амьдралын чанар хоорондын хамаарлыг тодорхойлов. Арга, аргачлал: 2024-2025 онд төрийн болон төрийн бус байгууллагуудад түшиглэн Улаанбаатар, орон нутгаас нийт 735 асран хамгаалагчийг оролцуулан агшингийн судалгааг хийв. Мэдээлэл цуглуулахад өрхийн дундаж орлого, хөгжлийн бэрхшээлтэй холбоотой зардалд зарцуулсан өрхийн орлогын хувь, санхүүгийн дарамт хэр зэрэг тулгардаг тухай өөрийн үнэлгээ, 5 үзүүлэлт бүхий гэр бүлийн амьдралын чанарыг үнэлэх Хоффманы (2006) стандарт асуумжийг тус тус ашиглав. Тойм болон шугаман регрессийн шинжилгээг хийв. Үр дүн: Судалгаанд оролцогчдын өрхийн дундаж орлого 2905277.16±2141515.84 төгрөг байв. Нэг жилийн хугацаанд өрхийн нийт орлогоос хувиар тооцоход уналт таталт, сэтгэц, тархины саажилттай, аутизмын хүрээний эмгэгтэй хүүхэдтэй гэр бүл илүү зарцуулж байна. Санхүүгийн дарамтын давтамж нэмэгдэхэд гэр бүлийн амьдралын чанарын нийт оноо 0.22 нэгжээр (p<0.001), өрхийн орлогоос хүүхдийн эмчилгээ үйлчилгээнд зарцуулсан хувь нэгээр нэмэгдэхэд зөвхөн биет болон бодит сайн сайхан байдал 0.007 (p<0.001) оноогоор, гэр бүлийн амьдралын чанар 0.003 (p=0.037) тус тус буурч байна. Харин өрхийн орлого 100000 төгрөгөөр өсөхөд гэр бүлийн амьдралын чанарын оноо (B=0.00249; p<0.001) нэмэгдэж байна. Дүгнэлт: Өрхийн орлого, хөгжлийн бэрхшээлтэй холбоотой зарцуулж буй орлогын хувь хэмжээ нь амьдралын чанарыг нэмэгдүүлж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй гэр бүлд тулгарч буй санхүүгийн дарамт нь гэр бүлийн амьдралын чанарыг буруулж байна.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/1661
Эшлэл
М.Сугармаа, Ч.Аззаяа, Г.Надмидцэрэн, М.Богеншутц, М.Эркебулан, О.Саранчулуун. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй гэр бүл дэх санхүүгийн дарамт ба амьдралын чанарын хамаарал. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2026;22(3):100-106.
