Г.Надмидцэрэн
Loading...
Товч нэр
Г.Надмидцэрэн
Бүтэн нэр
Гомбодорж Надмидцэрэн
Латин нэр
Gombodorj Nadmidtseren
Албан тушаал
Багш
14 results
Now showing 1 - 10 of 14
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Evaluating Smoking Cessation Counseling Bundle Behavioral Intervention for Mongolian Adults Who Use Nicotine Patches(Mongolian National University of Medical Sciences, 2023-03-20); ;Singh, Pramil; ; Objectives: The objective of this study is to evaluate the effectiveness of a behavioral intervention based on the World Health Organization (WHO) 5A and 5R guidelines in Mongolia who use the Nicotine Replacement Therapy (NRT) patch. The study aims to assess the impact of the intervention on smoking cessation rate. The finding of this study will contribute to the existing literature on smoking cessation interventions and provide valuable insights into the effectiveness of a behavioral approach in a Mongolian population. Methods: In the intervention study, out of total of 806 people interested in the part of this study. The study team excluded their eligibility criteria of the study participant. A sample of 625 people who fulfilled study inclusion criteria received advice about the negative consequences of tobacco. After that, 479 people decided to quit smoking and 41 people were excluded due to health contraindications, and the final sample 454 people began nicotine replacement therapy to quit smoking. Participants in the treatment group received nicotine replacement patches for 28 days, while those in the counseling group received four sessions of behavioral change counseling (5A, 5R). Results: 454 were found to be eligible to take part in the study and were subsequently assigned to one of two groups, with 230 and 224 participants assigned to each group, respectively. In the second month of follow-up, 90 (39.1%) of participants who received NRT patches quit smoking. The group that received NRT + Behavioral intervention was 1.02 times as successful, or 0.7% more effective, than the group that did not receive behavioral intervention (P=0.872). Conclusion: WHO 5A, 5R brief counselling were more effective than group without behavioral intervention for smoking cessation, but difference was insignificant. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Тамхинаас гаргах эмчилгээ, зан үйлийг өөрчлөх интервенцийн үр дүнг үнэлэх нь(2023-04-24); ;Прамиль Сийнгх ;Еркебулан; Ч.Аззаяа - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Сонсгол, ярианы бэрхшээлтэй хүүхэдтэй гэр бүлийн амьдралын чанарын судалгаа(2025-10-20) ;Ч.Монголмаа ;Д.АлтанчимэгҮндэслэл: Дэлхийд 240 сая хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байгаагийн 34 сая нь сонсгол, ярианы бэрхшээлтэй бөгөөд Монгол улсад 1538 нь амьдарч байна.1-3 Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн үйлчилгээ, амьдрах орчны саад бэрхшээлээс үүдэн нийгмийн амьдралд бүрэн дүүрэн оролцох боломж хязгаарлагдмал байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд илүү их саад бэрхшээлтэй тулгардаг төдийгүй тэдний гэр бүлийн ядуурлын түвшин хөгжлийн бэрхшээлгүй гишүүнтэй гэр бүлийнхээс хоёр дахин өндөр байна.4 Монгол Улсад ХБХ-ийн талаар хийгдсэн судалгаануудад хүүхдийн боловсрол, эрүүл мэнд болон нийгмийн бусад үйлчилгээ авахтай холбоотой асуудлыг хөндсөн ч гэр бүлийн амьдралын чанар, түүнд нөлөөлж буй хүчин зүйлийг судалсан судалгаа хомс байна. Зорилго: Сонсгол, ярианы бэрхшээлтэй хүүхэдтэй гэр бүлийн амьдралын чанарыг үнэлж, түүнд нөлөөлж буй зарим хүчин зүйлийг тодорхойлох. Арга, аргачлал: Сонсгол, хэл ярианы хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй гэр бүлийн амьдралын чанарыг АНУ-ын Канзасын их сургуулийн эрдэмтдийн боловсруулсан гэр бүлийн амьдралын чанарыг судалдаг 5 үндсэн чиглэл бүхий стандарт асуумжийг ашиглан 0-18 насны сонсгол, хэл ярианы хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй 120 эцэг, эх, асран хамгаалагчийг хамруулсан. Үр дүн: Сонсгол, ярианы бэрхшээлтэй хүүхэдтэй гэр бүлийн амьдралын чанарын дундаж оноо 3.79±0.61 байна. Амьдралын чанарын үнэлгээний дэд үзүүлэлтээс эцэг эхийн үүрэг (3.94), гэр бүлийн харилцаа (3.92) хамгийн өндөр үнэлэгдсэн бол сэтгэл зүйн сайн сайхан байдал бага (3.57) үнэлэгдсэн. Хүүхдийн бэрхшээл хавсарсан байх, асран хамгаалагчийн эрүүл мэндийн өөрийн үнэлгээ, стрессийн түвшин, ам бүлийн тоо, орлогын хүрэлцээ зэрэг нь гэр бүлийн амьдралын чанарт нөлөөлж байна. Дүгнэлт: Сонсгол, ярианы бэрхшээлтэй хүүхэдтэй гэр бүлийн амьдралын чанар сайн байна. Гэр бүлийн амьдралын чанарт хүүхдийн бэрхшээлийн төрөл, асран хамгаалагчийн нас, эрүүл мэнд, стрессийн байдал, ам бүлийн тоо, орлогын хүрэлцээтэй байдал нөлөөлж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, БЗДХ, ХДХВ, ДОХ-ын үеийн тусламж, үйлчилгээний хүний нөөц ба хүртээмжийн өнөөгийн байдал(2026-04-28); ; ; ;С.МөнхнаранЖ.БаярсайханҮндэслэл: Дэлхий даяар 2024 оны байдлаар ойролцоогоор 39 сая хүн ХДХВ-тэй амьдарч байгаа бөгөөд жил бүр 1.3 сая орчим шинэ халдвар бүртгэгдэж байна. Хүний нөөцийн хувьд халдварт өвчин судлалын чиглэлээр мэргэшсэн эмч, мэргэжилтний хүрэлцээ хангалтгүй, зарим орон нутагт нэг эмчид ногдох ачаалал улсын дунджаас 1.5–2 дахин их байна. Зорилго: БЗДХ, ХДХВ, ДОХ-ын тусламж, үйлчилгээний хүний нөөцийн бүтэц, хүртээмжийн өнөөгийн байдлыг үнэлэх. Арга, аргачлал: Судалгааг агшингийн судалгааны загвараар тоон болон чанарын судалгааны аргыг ашиглан гүйцэтгэсэн. БЗДХ, ХДХВ, ДОХ-ын тусламж, үйлчилгээний бэлэн байдал, төрөл, байршил, хүртээмжийг үнэлэхдээ ДЭМБ-ын боловсруулсан “SARA-Service Availability and Readiness” стандарт асуумжийг ашиглав. Судалгааны Үр дүнг Microsoft Excel программ ашиглан боловсруулалтыг хийж гүйцэтгэсэн. Үр дүн: Улсын хэмжээнд БЗДХ, ХДХВ, ДОХ-тусламж, үйлчилгээ үзүүлж буй хүний нөөцийн өнөөгийн байдал БЗДХ, ХДХВ, ДОХ-ын нийт 56 эмч, 37 сувилагч, 10 бага эмч, 3 зөвлөгч, 16 лабораторийн их эмч, 33 лаборант тус тус үйл ажиллагаа явуулж байна. Эмч, сувилагчийн харьцаа 1:0.66 байна. БЗДХ, ХДХВ, ДОХ-ын чиглэлээр ажиллаж буй эмч, сувилагчийн тоо 10 000 хүн амд дунджаар 0.21 байна. 10000 хүн амд ногдох БЗДХ, ХДХВ, ДОХ-ын тусламж, үйлчилгээ үзүүлэгч эмч, бага эмч, сувилагчийн тоо дунджаар 0.20 байна. 10000 хүн амд ногдох БЗДХ, ХДХВ, ДОХ-ын тусламж, үйлчилгээ үзүүлэгч эмч, бага эмч, сувилагчийн тоо 0.10-аас бага аймгуудын хувьд мэргэшсэн их эмчгүй юм уу огт эмчгүй, эмчтэй ч мэргэшсэн бус өөр мэргэшлийн эмч хавсран ажиллаж буй, бага эмчгүй, сувилагчгүй аймгууд юм. Нийт 21 аймгийн 6 нь буюу 29 хувь нь 0.10аас бага гэсэн категорид багтаж байна. Монгол Улсын хэмжээнд БЗДХ, ХДХВ, ДОХ-ын тусламж, үйлчилгээний хүртээмжийн индекс 54.8 байна. Дүгнэлт: БЗДХ, ХДХВ, ДОХ-ын тусламж, үйлчилгээний хүртээмжийн индексийг хүний нөөцийн хүрэлцээ, кабинетын бэлэн байдал зэрэг үзүүлэлтүүд дээр үндэслэн тооцож үзэхэд тусламж, үйлчилгээний хүртээмж муу байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Эрүүл мэндийн ажилтнуудын эрүүл мэндийг хамгаалахад хэрэгжүүлж буй арга хэмжээ, тулгарч буй бэрхшээлийг судалсан дүн(2023-11-03); ; ;Ч.Аззаяа; А.Ган-ЭрдэнэҮндэслэл: Эрүүл мэндийн ажилтныг тогтвор суурьшилтай ажиллуулах, ажлын байр нь баталгаатай байх, урамшуулах, дэмжих үүрэг улс орнуудын Засгийн газрын өмнө тулгарч байна. Иймд өргөн уудам нутаг дэвсгэртэй, зарим аймаг сум аймгийн төвөөс хүртэл алслагдсан, хүний нөөц харьцангуй бага, эрүүл мэндийн салбарын 5 ажилтан тутмын 4 нь эмэгтэй байдаг манай орны хувьд хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг жигд хүртээмжтэй, чанартай хүргэхийн тулд эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн өвөрмөц бодлогыг хэрэгжүүлэх, ялангуяа нийгмийн хамгааллын асуудалд онцгой анхаарах шаардлагатай байна. Монгол Улсад 2022 оны 5 сарын байдлаар Эрүүл мэндийн салбарын 4,952 байгууллагад 58,696 эрүүл мэндийн ажилтан ажиллаж байгаагийн 12,970 нь эмч, 13,473 нь сувилагч байна. Эдгээрийн 80.1 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. МУЗГ-ын тогтоолоор 2019 оны 5 дугаар сард Эрүүл мэндийн ажилтнуудын нийгмийн хамгааллын үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлсэн. Зорилго: Эрүүл мэндийн ажилтнуудын эрүүл мэнд, түүнийг хамгаалж буй байдал, тулгарч буй бэрхшээлийг судлах. Арга, аргачлал: Эрүүл мэндийн ажилтнуудын эрүүл мэнд, түүнийг хамгаалж буй байдал, тулгарч буй бэрхшээлийг судлахдаа хот, хөдөөгийн эрүүл мэндийн байгууллагын 655 эрүүл мэндийн ажилтныг хамруулж,өөрийн эрүүл мэндийг үнэлэх стандарт асуумж, 47 байгууллагын удирдлага болон мэргэжилтнүүдтэй ганцаарчилсан ярилцлага, 5-13 хүний бүрэлдэхүүнтэй 30 удаагийн фокус бүлгийн ярилцлагаар ажилтны эрүүл мэндийг хамгаалж буй байдал, тулгарч буй бэрхшээлийг судаллаа. Үр дүн: Нийт ажилтнуудын 54.3 хувь нь өөрийн эрүүл мэндийг дунд болон муу гэж үнэлсэн, 32.7 хувь (214) нь сүүлийн нэг жилийн хугацаанд эрүүл мэндийн шалтгаанаар чөлөө авч байсан байна. Байгууллагууд өөрийн дотоод нөөц боломждоо тулгуурлан ажилтнуудаа урьдчилсан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулах нь нийтлэг байгаа ч лавлагаа шатлалын эмнэлэгт зохион байгуулалттай үзлэг, оношлогоо, нарийвчилсан шинжилгээнд хамруулах, байгууллагын нөөцдөө тулгуурлан эмчилгээнд ялгаатай хамруулж байна. Хот, хөдөөгийн анхан шатны байгууллага, БОЭТ, төрөлжсөн тусгай мэргэжлийн төвүүдэд ажилтны эрүүл мэндтэй холбоотой олон бэрхшээл байна. Дүгнэлт: Эрүүл мэндийн ажилтнуудын 2 хүн тутмын 1 нь өөрийн эрүүл мэндийг дунд болон муу гэж үнэлсэн. ЭМАнуудыг урьдчилан сэргийлэх үзлэг, дархлаажуулалтад хамруулах, эмчилгээнд дэмжлэг үзүүлэх, эрүүл мэндийг дэмжих хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа нь байгууллага бүрт харилцан адилгүй чанартай, нэгдсэн зохион байгуулалтгүй, эрүүл мэндийн ажилчдад зориулсан эмнэлэггүйгээс ажилтнууд эрүүл мэндийг хамгаалж буй байдлыг хангалтгүй байгаа нь тодорхойлогдлоо. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Жирэмсний хожуу үе дэх стрессийн судалгаа(2021-04-06); ;Б.АлтантуяаЖирэмсэн эмэгтэйчүүдийн 30% нь ямар нэгэн хэмжээгээр сэтгэлийн түгшүүртэй байдаг. Жирэмсэн эмэгтэйчүүд төрөх хугацаа ойртох тутам сэтгэл түгшүүр нэмэгддэг. Жирэмсэн үедээ сэтгэл гутралд өртөх нь эх, урагт сөргөөр нөлөөлдөг. Тиймээс жирэмсэн эмэгтэйчүүдийн сэтгэлзүйн байдалд нөлөөлж буй хүчин зүйлийг тодруулж, учирч болох эрсдлээс сэргийлэх, эрсдлийг хэрхэн бууруулах арга замыг эрэлхийлэх шаардлагын үүднээс жирэмсэн эмэгтэйчүүдийн сэтгэл түгшилтийн түвшинг үнэлж, түүнд нөлөөлж буй зарим хүчин зүйлсийг судлав. Уг судалгаанд Улаанбаатар хотын Чингэлтэй, Хан-Уул, Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгино хайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн эмэгтэйчүүдийн тасагт жирэмсний хяналтанд байгаа жирэмсний 28-аас дээш 7 хоногтой 117 жирэмсэн эмэгтэйг санамсаргүй түүврийн аргаар хамруулж Ч.Д.Спилбергер, Ю.Л.Ханины эсрэг үйлчлэлийн түгшүүрийн сорилыг ашиглан, жирэмсэн эмэгтэйчүүдийн сэтгэл түгшилтийг үнэлсэн. Үр дүн: Эмэгтэйчүүдийн 22.2% нь анхны жирэмсэлт, 50.7% нь өмнөх жирэмслэлтийн ужиг түүхгүй байсан. Жирэмсэн эмэгтэйчүүдийн 76.3% нь сэтгэл түгшилтийн түвшин өндөр, 22.0% нь сэтгэл түгшилт тогтвортой буюу дунд зэргийн түгшилттэй, 0.8% нь сэтгэл түгшилтийн түвшин бага байна. Сэтгэл түгшилтийн түвшинд жирэмсэн эмэгтэйн нас боловсрол, гэрлэлтийн байдал, ажил эрхлэлт, хянагдаж байгаа дүүрэг зэрэг үзүүлэлтүүд нөлөөлөхгүй байсан бол өрхийн сарын орлого (p=0.01), ээж болоход сэтгэлзүй хэрхэн бэлтгэгдсэн эсэхээ үнэлсэн байдал, жирэмсний хугацаа (p=0.04), жирэмслэлтийн давтамж (p=0.03), жирэмслэлтийн эрсдэлт түүх (p=0.02) зэрэг нь нөлөөлж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Өрхийн эрүүл мэндийн төвийн ажилтнуудын ажил, амьдралын тэнцвэр ба ажлаас гарах бодол(2025-05-05); ;Д.Алтанчимэг ;Г.ИчинхорлооС.ХонгорзулҮндэслэл: Сүүлийн жилүүдэд дэлхийн хөгжиж буй олон оронд эрүүл мэндийн ажилтнуудын ажил амьдралын тэнцвэр нь тулгамдсан асуудал болоод байна. Ажил амьдралын тэнцвэргүй байдал нь ажилтанд сэтгэл санааны дарамт, эрүүл мэндийн асуудал, өөртөө итгэх итгэлгүй болгох, ажилдаа сэтгэл ханамжгүй байх, анхаарлаа төвлөрүүлж чадахгүйгээс ажлын бүтээмж буурч, эмчилгээ, үйлчилгээний чанар буурах, алдаа гаргах эрсдэл нэмэгддэг төдийгүй ажлаасаа халшрах, бие болон сэтгэл зүйн хувьд туйлдах, ажлаа орхих шалтгаан болж байна. Зорилго: Өрхийн эрүүл мэндийн төвийн ажилтнуудын ажил амьдралын тэнцвэр ба ажлаас гарах бодлыг судлах Арга, аргачлал: Судалгааг агшингийн загвар, тоон судалгааны асуумжийн аргаар судаллаа. ӨЭМТ-ийн ажилтнуудын ажил амьдралын тэнцвэрт байдлыг судлаач Хаяманы (2005) ажил-амьдралын тэнцвэрийг үнэлэх стандарт асуумж, ажлаасаа гарах тухай бодлыг судлаач Ауэрбах (2014) нарын боловсруулсан стандарт асуумжуудыг ашиглан гүйцэтгэв. Судалгаанд Улаанбаатар хотын дүүргийн 22 өрхийн эрүүл мэндийн төвийн 123 ажилтныг хамруулав. Үр дүн: Судалгааанд оролцогчдын 95.1% нь эмэгтэй, дундаж нас нь 35.2±9.5 жил, тэдний 55.3% нь эмч, 29.3% нь сувилагч, 9.8% нь эрүүл мэндийн нийгмийн ажилтан, 5.7% нь эмнэлгийн бусад ажилтан байв. ӨЭМТ-ийн ажилтнуудын орлого нь хүрэлцээгүй, 8.9% нь амьжиргааны доод түвшингээс доогуур орлоготой, өрхийн наад захын хэрэгцээгээ хангах чадамж маш сул байв. Судалгаанд оролцогчдын ажил нь хувийн амьдралд сөргөөр нөлөөлдөг байдал (WIPL-23.5), хувийн амьдрал нь ажилд сөргөөр нөлөөлөх байдал (PLIW-15) тус тус өндөр байна. Ажил-амьдрал нэг нэгэндээ эергээр нөлөөлөх байдал (WPLE-10.7) бага байгаа нь тэдний ажил амьдралын тэнцвэрт байдал алдагдсаныг илтгэж байна. Ажил амьдралын тэнцвэр алдагдахад илүү цагаар ажилладаг байдал (p=0.038) нь стастистик ач холбогдолтой байв. Нас, тухайн байгууллагадаа ажилласан жил нэмэгдэхэд ажил нь хувийн амьдралд, хувийн амьдрал нь ажилд сөргөөр нөлөөлөх байдал нь буурч байна. Дүгнэлт: ӨЭМТ-ийн ажилтнуудын ажил амьдралын тэнцвэрт байдал алдагдсан, ӨЭМТ-ийн ажилтнуудын 65 хувь нь одоо ажиллаж буй байгууллагаасаа, 41 хувь нь эрүүл мэндийн салбараа орхих бодолтой байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй гэр бүл дэх санхүүгийн дарамт ба амьдралын чанарын хамаарал(2026-04-16); ;Ч.Аззаяа; ;М.БогеншутцҮндэслэл: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй гэр бүлд эмчилгээ, сэргээн засах үйлчилгээ, тусгай хэрэгслийн зардал нь өрхийн төсөвт ихээхэн дарамт учруулж, өдөр тутмын үндсэн хэрэгцээгээ хангахад хүндрэл үүсгэдэг гэж үздэг. Сүүлийн жилүүдэд хөгжлийн бэрхшээл нь гэр бүлийн санхүүгийн байдалд хэрхэн нөлөөлж буй талаар эдийн засаг болон нийгмийн үйлчилгээний тогтолцоо сайн хөгжсөн орнуудад судалгаа өргөн хийгдэж байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд өсгөж буй гэр бүл дэх санхүүгийн дарамт болон амьдралын чанар хоорондын хамаарлын талаарх нотолгоо нэмэгдэж байна. Зорилго: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй гэр бүлийн санхүүгийн дарамт болон гэр бүлийн амьдралын чанар хоорондын хамаарлыг тодорхойлов. Арга, аргачлал: 2024-2025 онд төрийн болон төрийн бус байгууллагуудад түшиглэн Улаанбаатар, орон нутгаас нийт 735 асран хамгаалагчийг оролцуулан агшингийн судалгааг хийв. Мэдээлэл цуглуулахад өрхийн дундаж орлого, хөгжлийн бэрхшээлтэй холбоотой зардалд зарцуулсан өрхийн орлогын хувь, санхүүгийн дарамт хэр зэрэг тулгардаг тухай өөрийн үнэлгээ, 5 үзүүлэлт бүхий гэр бүлийн амьдралын чанарыг үнэлэх Хоффманы (2006) стандарт асуумжийг тус тус ашиглав. Тойм болон шугаман регрессийн шинжилгээг хийв. Үр дүн: Судалгаанд оролцогчдын өрхийн дундаж орлого 2905277.16±2141515.84 төгрөг байв. Нэг жилийн хугацаанд өрхийн нийт орлогоос хувиар тооцоход уналт таталт, сэтгэц, тархины саажилттай, аутизмын хүрээний эмгэгтэй хүүхэдтэй гэр бүл илүү зарцуулж байна. Санхүүгийн дарамтын давтамж нэмэгдэхэд гэр бүлийн амьдралын чанарын нийт оноо 0.22 нэгжээр (p<0.001), өрхийн орлогоос хүүхдийн эмчилгээ үйлчилгээнд зарцуулсан хувь нэгээр нэмэгдэхэд зөвхөн биет болон бодит сайн сайхан байдал 0.007 (p<0.001) оноогоор, гэр бүлийн амьдралын чанар 0.003 (p=0.037) тус тус буурч байна. Харин өрхийн орлого 100000 төгрөгөөр өсөхөд гэр бүлийн амьдралын чанарын оноо (B=0.00249; p<0.001) нэмэгдэж байна. Дүгнэлт: Өрхийн орлого, хөгжлийн бэрхшээлтэй холбоотой зарцуулж буй орлогын хувь хэмжээ нь амьдралын чанарыг нэмэгдүүлж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй гэр бүлд тулгарч буй санхүүгийн дарамт нь гэр бүлийн амьдралын чанарыг буруулж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Эрүүл мэндийн нийгмийн ажлын бакалаврын хөтөлбөрийн үнэлгээ: хөтөлбөрийг шинэчлэх хэрэгцээ(2026-04-16); ;Т.Ундармаа; ; Үндэслэл: ЭМНА бакалаврын хөтөлбөрөөр эзэмшүүлэх цогц чадамжийг анх 2016 онд боловсруулж, 2023 онд Фулбрайт мэргэжилтний хөтөлбөрийн хүрээнд нийгмийн ажлын эксперттэй хамтран, АНУ-ын магадлан итгэмжлэгдсэн нийгмийн ажлын бакалаврын хөтөлбөрийн цогц чадамж, Монгол дахь ЭМНА хөтөлбөрийн онцлогтой уялдуулан шинэчлэн боловсруулсан. Тус цогц чадамж нь “Эрүүл мэндийн салбарт хүн төвтэй, цогц эрүүл мэндийн үйлчилгээг хүргэх, бэхжүүлэх нийгмийн ажилтнуудыг бэлтгэх” бакалаврын сургалтын зорилгын хүрээнд 9 ерөнхий, 40 дэд чадамжаас бүрдэж байна. Одоогийн бакалаврын хөтөлбөрийг /2016/ шинэчлэн боловсруулсан цогц чадамжтай уялдуулан сайжруулах хэрэгтэй байна. Зорилго: ЭМНА-ын бакалаврын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулсан цогц чадамжтай харьцуулж, сайжруулах чиглэлийг тодорхойлох Арга, аргачлал: ЭМНА хөтөлбөрийн 30 (Ерөнхий суурь 6, Мэргэжлийн суурь 9, Мэргэшүүлэх 12, Дадлага 3) хичээлийг сонгон шинэчилж боловсруулсан 9 цогц чадамжид тулгуурлан агуулгын шинжилгээ, хөтөлбөрийн зураглал хийх аргыг ашигласан. Зураглал хийх арга нь хөтөлбөрөөр эзэмшүүлэх цогц чадамжийг хичээл тус бүрээр мэдлэг, чадварыг I-танилцуулах, A-ашиглах, M-үнэлэх гэсэн 3 түвшинд харгалзуулан шинжилсэн. Судалгааны боловсруулалтад Nvivo программ ашиглав. Үр дүн: ЭМНА хөтөлбөрийн 30 хичээлд үнэлгээ хийж шинээр боловсруулсан 9 цогц чадамжтай харьцуулахад (нөхцөл байдалд үнэлгээ хийх), (хувь хүн, гэр бүл, бүлэг, олон нийт, байгууллагад интервенц хийх), (нийгмийн ажлын үйлчилгээг хүргэхдээ оролцоо, ялгаатай байдлыг хангах) цогц чадамжууд хангалттай тусгагдсан. Харин (хувь хүн, гэр бүл, бүлэг, олон нийт, байгууллагад үзүүлсэн интервенцийг үнэлэх), (нийгмийн бодлогын үйл явцад оролцох) цогц чадамжууд хичээлийн хөтөлбөрт бага тусгагдсан байв. Шинэчилсэн 40 дэд цогц чадамжаас хөтөлбөрт огт тусгагдаагүй, хангалтгүй тусгагдсан 11 дэд цогц чадамж байв. Хөтөлбөрийн зураглалаар сонгогдсон хичээлийн 38% нь танилцуулах түвшинд, 60% нь ашиглах түвшинд, 2% нь үнэлэх түвшинд байна. Мэргэжлийн суурь, мэргэшүүлэх хичээлийн суралцахуйн үр дүнгийн түвшин нь танилцахаас ашиглах руу чиглэлтэйгээр ахиж байна. Дүгнэлт: Шинэчлэгдсэн цогц чадамжууд нь одоогийн сургалтын хөтөлбөртэй нийцэж байгаа боловч, үйлчилгээг үнэлэх болон бодлогын үйл ажиллагаанд оролцох чиглэлүүдийг цаашид илүү нэмэгдүүлэх шаардлагатай байна. Одоогийн бакалаврын хөтөлбөрийн суралцахуйн үр дүнд танилцуулах болон ашиглах түвшин зонхилж байгаа тул цаашид үнэлэх түвшнийг нэмэгдүүлж, хөтөлбөрийн шинэчлэлдээ тусгах хэрэгцээ байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний байгууллагын ажилтнуудын ажлаас гарах бодол түүнд нөлөөлж буй зарим хүчин зүйлсийг судалсан нь(2024-01-28) ;Ц.Цэлмэг; ;Ч.Аззаяа; Үндэслэл: Монгол улсад эрүүл мэндийн салбарт хүний нөөцийн хүрэлцээ хангалтгүй, мэргэжилтнүүдийн тогтворгүй байдал, шилжилт хөдөлгөөн нэмэгдэх хандлагатай байгаа нь тэдний ажлын ачаалал их, ажлын байрны стресс өндөр байх зэрэг нь тэдний ажлаасаа халшрах, бие болон сэтгэл зүйн хувьд туйлдах, ажлаа орхих шалтгаан болж байна. Зорилго: Эрүүл мэндийн анхан шатны байгууллагын ажилтнуудын ажлаас гарах бодол ба түүнд нөлөөлж буй зарим хүчин зүйлсийг судлах. Арга, аргачлал: Судалгаанд хот, хөдөөгийн ЭМАШТҮ-ний 32 байгууллагын 252 эрүүл мэндийн ажилтан хамрагдсанаас 71.8 хувь нь хөдөө, 28.2 хувь нь Улаанбаатар хотоос, оролцов. Бид судалгаандаа Паркер нарын 2003 онд боловсруулсан байгууллагын уур амьсгалыг үнэлдэг стандарт асуумжийг ашигласан. Мөн үйлчилгээний салбарт ажиллах хүсэл, сонирхол, ажлаасаа гарах тухай бодлыг үнэлдэг стандарт асуумж (Auerbach, 2014)-ийг ашиглан мэдээлэл цуглуулав. Үр дүн: Анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж буй ажилтнуудын 79.7 хувь нь тэтгэвэрт гартлаа эрүүл мэндийн салбарт ажиллах бодолтой байгаа бол 38.5 хувь нь ойрын хугацаанд салбараа орхих бодолтой байна. Хөдөө ажиллаж байгаа эмч, эх баригч,бага эмч нарын ажлаас гарах бодол бусад мэргэжлүүдтэй харьцуулахад өндөр байна. Харин хотод сувилагч нарын ажлаас гарах бодол өндөр байгаа нь тус тус тодорхойлогдлоо. Дүгнэлт: Анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж буй байгууллагын ажилтнуудын 79.7 хувь нь тэтгэвэрт гартлаа эрүүл мэндийн салбарт ажиллах бодолтой байна. Судалгаанд оролцогчдын 38.5 хувь нь ойрын хугацаанд салбараа орхих бодолтой байгаа бөгөөд хөдөө ажиллаж байгаа эмч нар, харин хотод сувилагч нарын ажлаас гарах бодол өндөр байгааг анхаарах шаардлагатай байна. Байгууллагын уур амьсгалын хувьд үүрэг тодорхойгүй байх, зөрчилдөөнтэй, хэт их үүрэг хүлээх, мэргэжлийн удирдлага сул байх, шударга байдал, дэмжлэг, инновац бага байх зэрэг хүчин зүйлс нь ажлаас гарах бодолтой илүү хамааралтай байгаа нь ажиглагдлаа.
