Loading...
CAD/CAM болон уламжлалт аргаар хийсэн хоншоорын бүрэн шүдэлбэрийн тогтцыг харьцуулсан дүн
Зохиогч
Он
2026 оны дөрөвдүгээр сарын 16
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
22
Issue
3
Start Page
132
End Page
135
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Нүүр амны согог заслын салбарт имплант тулгууртай эсвэл шүд тулгууртай шүдэлбэр нь хэсгийн шүдгүйдэлтэй олон үйлчлүүлэгчдэд эерэг эмчилгээ болох нь батлагдсан ч бүрэн шүдгүйдлийн эмчилгээний цорын ганц сонголт бүрэн шүдэлбэр байсаар байна. CAD/CAM технологийг ашиглан бүрэн шүдэлбэр хийх ажил сүүлийн 10 жилд ихээхэн нэмэгдсэнээр уламжлалт аргаар хийсэн бүрэн шүдэлбэр болон CAD/CAM технологиор хийсэн бүрэн шүдэлбэрийг харьцуулсан судалгаа хийгдэх болсон. Манай орны хувьд CAD/CAM болон уламжлалт аргаар хийсэн хоншоорын бүрэн шүдэлбэрийн тогтцыг харьцуулсан судалгаа хомс байна. Зорилго: CAD/CAM болон уламжлалт аргаар хийсэн хоншоорын бүрэн шүдэлбэрийн тогтцыг харьцуулан судлах. Арга, аргачлал: Энэхүү судалгааг эмнэл зүйн туршилт судалгааны загвараар хийж гүйцэтгэсэн. Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль (АШУҮИС)-ийн Нүүр Ам Судлалын Сургууль (НАСС)-ийн Нүүр Амны Согог Засал (НАСЗ)-ын тасаг, дижитал технологийн лабораторийг түшиглэн CAD/CAM болон уламжлалт аргаар хийсэн хоншоорын 15 бүрэн шүдэлбэрийн тогтцын харьцуулалтыг (forcegauge AMF500) багаж ашиглан тодорхойлов. Статистик боловсруулалтыг SPSS26.0 программ дээр гүйцэтгэж магадлалын түвшин p<0.05 үед ач холбогдол бүхий ялгаатай гэж дүгнэсэн. Үр дүн: Уламжлалт аргаар хийсэн хоншоорын бүрэн шүдэлбэрийн тогтцын (8.85±9.10N) дундаж үзүүлэлт CAD/CAM аргаар хийсэн хоншоорын бүрэн шүдэлбэрийн тогтцын (4.95±2.57) дундаж үзүүлэлтээс их байв. CAD/CAM болон уламжлалт аргуудын ялгааг шалгах зорилгоор Wilcoxon Signed Ranks Test хийсэн. Үр дүнд Z=-2.045, p=0.041 (p<0.05) гарсан. Дүгнэлт: Уламжлалт аргаар хийсэн хоншоорын бүрэн шүдэлбэр CAD/CAM аргаар хийсэн хоншоорын бүрэн шүдэлбэрээс илүү тогтоцтой байгаа нь статистикийн тодорхойлогдлоо.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/1665
Эшлэл
Б.Буянхишиг, П.Жавхлан, Б.Баатархүү, Б.Отгонбаяр. CAD/CAM болон уламжлалт аргаар хийсэн хоншоорын бүрэн шүдэлбэрийн тогтцыг харьцуулсан дүн. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2026;22(3):132-135.
