Loading...
Монгол улсад бүртгэгдсэн эмийг ATC ангиллаар бүлэглэсэн үр дүн
Зохиогч
Он
2026 оны дөрөвдүгээр сарын 16
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
22
Issue
3
Start Page
194
End Page
202
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Бүртгэгдсэн эмийн мэдээллийг судалж, бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчдыг нотолгоотой мэдээллээр хангах нь цаашдын шийдвэр гаргалтад чухал ач холбогдолтой. Зорилго: Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн эмийн бүтэц, өөрчлөлт, хөдлөл зүйг тодорхойлох. Арга, аргачлал: Энэхүү судалгаагаар 2006-2025 онд бүртгэгдсэн эмийн мэдээлэлд Microsoft Power BI программаар тойм боловсруулалт хийлээ. Үр дүн: 2006–2025 онд бүртгэгдсэн 7528 эмийн 77.3% нь орчин үеийн, 15.1% нь уламжлалт, 5.6% нь ургамлын гаралтай эм, 1.4% нь биобэлдмэл, 0.6% нь вакцин байна. Эмийн бүртгэл жилд дунджаар 2.2%, импортын эмийн бүртгэл 1.9%-иар өссөн бол дотоодын эмийн бүртгэл 1.4%-иар буурчээ. Бүртгэгдсэн эмийн 79.7% нь импортын эм бөгөөд нийт 65 улсын эм бүртгэгдсэнээс Монгол Улс хамгийн олон эм (n=1525, 20.3%) бүртгүүлсэн байна. Хатуу зохицуулалттай 33 улсаас бүртгэгдсэн эм нь нийт бүртгэлийн 42.5%, импортын эмийн 53.3%-ийг эзэлж байна. Нийт бүртгүүлсэн эмд жороор олгох эм 68.2%, жоргүй олгох эм 28.3%, эмнэлгийн нөхцөлд хэрэглэх эм 1.2%, мансууруулах эм 2.2%, сэтгэц нөлөөт эм 0.3%-ийг эзэлж байна. Эмийн хэлбэрээр авч үзвэл ууж хэрэглэх эм 64.2%, тарилгаар хэрэглэх эм 23.7%, нүд, чих, хамрын эм 4.8%, гадуур хэрэглэх эм 4.6%, бусад замаар хэрэглэх эм 2%, амьсгалын замаар хэрэглэх эм 0.9%-ийг эзэлж байна. АТС ангиллаар авч үзвэл хамгийн их хувийг халдварын эсрэг эм (19.5%), хамгийн бага хувийг паразитын эсрэг эм (0.76%) эзэлсэн. 2026 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар эмийн бүртгэлд 477, үүнээс лаа, тосон түрхлэг, нүд, чихний дусаалга хэлбэрээс бусад 412 антибиотик бүртгэлтэй байгааг ДЭМБ-ын AWaRe ангиллын 2025 оны жагсаалтаар авч үзэхэд 49.03% (n=202) нь хүртээмжтэй хэрэглэх антибиотик байна. Дүгнэлт: Судалгааны үр дүнгээс үзэхэд Монгол улсад бүртгэгдсэн эмэнд импортын эмийн эзлэх хэмжээ өндөр байгаа ба цаашид эх орны эмийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, улмаар эмийн бүртгэлийг сайжруулах шаардлагатай байна.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/1673
Эшлэл
Т.Мөнхтуул, Х.Тунгалагтамир, С.Мөнхбат, С.Пүрэвсүрэн. Монгол улсад бүртгэгдсэн эмийг ATC ангиллаар бүлэглэсэн үр дүн. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2026;22(3):194-202.
