Loading...
Байгууллагын соёлын үнэлгээ (АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн жишээ дээр)
Зохиогч
Он
2026 оны тавдугаар сарын 22
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
22
Issue
5
Start Page
18
End Page
24
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Байгууллагын хөгжилд байгууллагын үнэт зүйл, итгэл үнэмшил, зан үйлийн хэм хэмжээ, харилцааны соёл, хамтын ажиллагааны хэв маяг зэргээр илэрхийлэгддэг байгууллагын соёл чухал үүрэг гүйцэтгэдэг. Ялангуяа эрүүл мэндийн салбарын мэргэжилтэн бэлтгэдэг боловсролын байгууллагын хувьд байгууллагын соёл нь зөвхөн дотоод уур амьсгал төдийгүй ирээдүйн мэргэжилтний мэргэжлийн ёс зүй, хандлага, харилцааны соёл төлөвшихөд чухал нөлөө үзүүлдэг. Монгол Улсын их, дээд сургуулиудад байгууллагын соёлын талаарх ойлголт, байгууллагын үнэт зүйлс, зан үйлийн хэм хэмжээ болон сэтгэл ханамжийн уялдаа холбоог цогцоор нь авч үзсэн судалгаа ховор байгаа нь үндэслэл боллоо. Зорилго: АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн багш, ажилтан болон оюутнуудын байгууллагын соёлын талаарх мэдлэг, хандлагыг тодорхойлж сэтгэл ханамжтай харьцуулан үнэлэх зорилго тавив. Арга, аргачлал: Судалгааг аналитик судалгааны нэг агшингийн загвараар хийж гүйцэтгэсэн ба Эм зүйн сургуульд ажиллаж буй багш, ажилтан болон суралцаж буй оюутнуудыг хамруулан нийт 194 оролцогчоос асуумж хуудсаар мэдээлэл цуглуулав. Судалгааны мэдээллийг SPSS-26.0 программ ашиглан боловсруулж, P<0.05 үед статистик ач холбогдолтой гэж үзэв. Үр дүн: Судалгаанд нийт 194 оролцогч хамрагдсан бөгөөд 87.6% нь оюутан, 12.4% нь багш байв. Оролцогчдын 93.3% нь эмэгтэй, 6.7% нь эрэгтэй байсан. Судалгаанд оролцогчдын өөрийн үнэлгээгээр байгууллагын соёлын бодлогын талаар 47.9% нь дунд зэрэг мэддэг, 19.6% нь сайн, 4.6% нь маш сайн мэддэг гэж үнэлсэн бол 24.2% нь мэдэхгүй, 3.6% нь огт мэдэхгүй гэж хариулсан байна. Бүлэг хооронд харьцуулан судлахад сэтгэл ханамжийн дундаж оноо багш, ажилтанд 3.73, төгсөлтийн болон төгсөлтийн дараах сургалтын оюутнуудад 4.19, төгсөлтийн өмнөх сургалтын оюутнуудад 3.42 байсан бөгөөд статистикийн ач холбогдол бүхий ялгаа илэрсэн (p=0.003). Төгсөлтийн өмнөх сургалтын оюутнуудын дунд 5-р дамжааны оюутнууд байгууллагын соёлыг хамгийн өндөр үнэлсэн (Yнэт зүйлс 3.99, зан үйл 4.14, сэтгэл ханамж 3.56) бол 4-р дамжаанд зан үйлийн хэм хэмжээ (2.88) болон сэтгэл ханамж (2.41) хамгийн бага байв (p<0.05). Сэтгэл ханамжийн түвшингээр оролцогчдын 41.2% нь “Сайн”, 29.4% нь “Маш сайн” гэж үнэлсэн бөгөөд байгууллагын соёлын бодлогын мэдлэг болон сэтгэл ханамжийн хооронд статистикийн ач холбогдол бүхий эерэг хамаарал илэрсэн (p=0.001). Мөн сэтгэл ханамж нь байгууллагын соёлын үзүүлэлтүүдтэй эерэг хамааралтай байсан ба хамгийн хүчтэй хамаарал нь дотоод орчны соёл, тав тух (r=0.802), байгууллагын имиж (r=0.787), мэдээллийн хүртээмж (r=0.760) байв. Дүгнэлт: Эм зүйн сургуулийн багш, ажилтан, оюутнуудад байгууллагын соёлын үнэт зүйлс, зан үйлийн хэм хэмжээг үнэлэх хандлага нь тэдний албан тушаал, туршлагаас хамааран харилцан адилгүй байна. Соёлын бодлогыг хангалттай түвшинд мэддэг хүмүүсийн сэтгэл ханамж өндөр байгаа бол мэдлэг багатай оролцогчдын сэтгэл ханамж доогуур байна.
Background: Organizational culture, reflected through institutional values, beliefs, behavioral norms, communication culture, and patterns of collaboration, plays an important role in organizational development. In educational institutions that train health professionals, organizational culture influences not only the internal environment but also the formation of future professionals’ ethics, attitudes, and communication culture. In Mongolia, there is limited research that comprehensively examines organizational culture, institutional values, behavioral norms, and their relationship with satisfaction in higher education institutions. This formed the rationale for the present study. Aim: This study aimed to comparatively assess the perceptions and attitudes of faculty, staff, and students toward organizational culture at the School of Pharmacy, Mongolian National University of Medical Sciences. Materials and Methods: A cross-sectional analytical study design was employed. Data were collected using a structured questionnaire from 194 participants, including faculty, staff, and students of the School of Pharmacy. The data were analyzed using SPSS version 26.0, and a p-value of <0.05 was considered statistically significant. Results: A total of 194 participants were included in the study; 87.6% were students and 12.4% were faculty members. Most participants were female (93.3%), while 6.7% were male. Regarding self-assessed knowledge of organizational culture policy, 47.9% reported having moderate knowledge, 19.6% good knowledge, and 4.6% very good knowledge, whereas 24.2% reported not knowing and 3.6% reported having no knowledge at all. When comparing groups, the mean satisfaction score was 3.73 among faculty and staff, 4.19 among graduate and postgraduate students, and 3.42 among undergraduate students, showing a statistically significant difference (p=0.003). Among undergraduate students, fifthyear students rated organizational culture the highest, with scores of 3.99 for values, 4.14 for behavioral norms, and 3.56 for satisfaction. In contrast, fourth-year students had the lowest scores for behavioral norms (2.88) and satisfaction (2.41), with statistically significant differences (p<0.05). In terms of satisfaction level, 41.2% of participants rated their satisfaction as “Good” and 29.4% as “Very good.” A statistically significant positive association was observed between knowledge of organizational culture policy and satisfaction (p=0.001). Satisfaction was also positively correlated with organizational culture indicators, with the strongest correlations observed for internal environmental culture and comfort (r=0.802), institutional image (r=0.787), and accessibility of information (r=0.760) (p<0.01). Conclusions: 1. The perceptions and evaluations of organizational cultural values and behavioral norms among faculty, staff, and students of the School of Pharmacy differed according to their position and level of experience. 2. Participants who demonstrated a higher level of knowledge regarding the institution’s cultural policy reported greater satisfaction, whereas those with limited knowledge showed lower levels of satisfaction.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/1679
Эшлэл
Б.Отгонбилэгт, Б.Мягмарсүрэн, С.Пүрэвсүрэн, С.Мөнхбат. Байгууллагын соёлын үнэлгээ (АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн жишээ дээр). Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2026;22(5):18-24.
