Д.Сайнцэцэг
Loading...
Товч нэр
Д.Сайнцэцэг
Бүтэн нэр
Дашцэрэн Сайнцэцэг
Латин нэр
Dashtseren Saintsetseg
Албан тушаал
Багш
Харьяалал
ORCID
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Ерөнхий боловсролын сургуулийн дунд ангийн сурагчдын шингэний хэрэглээнд шим тэжээлийн боловсролын интервенцийн үзүүлэх үр нөлөө(2024-04-13) ;Г.Хүслэн ;Н.Цэлмэг ;Б.Номин-Эрдэнэ ;О. ЭнхсаруулҮндэслэл: Өсвөр насанд шингэний дутагдал нь биеийн дотоод орчны гомеостаз үйл ажиллагааны тэнцвэр алдагдуулж, танин мэдэхүйн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг. Шингэн 2%-иар дутагдахад анхаарал төвлөрөлт, сэтгэн бодох чадвар буурдаг байна. Зорилго: Хичээлд суурилсан шим тэжээлийн боловсролын интервенцээр ерөнхий боловсролын сургуулийн дунд ангийн сурагчдын шингэний дутагдлыг бууруулах. Арга, аргачлал: Судалгааг интервенцийн судалгааны загварыг ашиглан гүйцэтгэв. Судалгаанд оролцсон сурагчдын шингэний хэрэглээний дадлыг тодорхойлохдоо BEVQ-15 стандарт асуумж, шингэний хэрэглээний талаарх мэдлэгийг үнэлэхдээ Английн эрдэмтэн Kate Parmenter, Jon Wardle (1999) нарын Шим тэжээлийн ерөнхий мэдлэгийн стандарт асуумжийг өөрийн улсын онцлогт тохируулж асуумж хэлбэрээр боловсруулж ашиглав. Шингэний дутагдлын түвшнийг тодорхойлохдоо LE Armtsrong (1994) -ийн шээсний өнгөний лавлахыг ашиглав. Шим тэжээлийн боловсролын интервенцийг долоо хоногт нэг удаа, нийт таван долоо хоногийн турш явуулсан. Үр дүн: Судалгаанд хамрагдсан нийт сурагчдын шингэний талаарх мэдлэгийг үнэлэхэд интервенцийн өмнө 90 сурагч (96%)-ийн мэдлэг хангалтгүй байсан бол интервенцийн дараа 46 сурагч (50%) болж буурсан байна. Сурагчдын шингэний дутагдлын түвшинг өлөн үеийн шээсний өнгөөр үнэлэхэд интервенцийн өмнө ба дараа үеийн шингэний дутагдлын түвшинд ач холбогдол бүхий (p<0.01) өөрчлөлт ажиглагдсан. Дүгнэлт: Ерөнхий боловсролын сургуулийн дунд ангийн сурагчдад хичээлд суурилсан шим тэжээлийн боловсролын интервенцийг хэрэгжүүлснээр мэдлэг сайжирч шингэний дутагдлыг бууруулах боломжтой байна.
