Г.Чанцалдулам
Loading...
Товч нэр
Г.Чанцалдулам
Бүтэн нэр
Галсан Чанцалдулам
Латин нэр
Galsan Chantsaldulam
Албан тушаал
Дадлагажигч багш
4 results
Now showing 1 - 4 of 4
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Миелопролифератив эмгэгийн үед JAK2 V617F генийн мутацийг тодорхойлсон дүн(2024-11-07); ;Б.Пүрэвбуян ;Б.Буяндэлгэр ;Э.СолонгоЖ.ОдонгооҮндэслэл: Миелопролифератив эмгэг JAK2, CALR, MPL зэрэг генийн мутацийн шалтгаантай үүсэх нь түгээмэл байдаг. Дэлхий дахинд миелопролифератив эмгэгийн шалтгаант нас баралтын түвшин бусад хорт хавдартай харьцуулахад харьцангүй бага хувьтай байдаг хэдий ч амь насанд эрсдэл учруулах боломж одоог хүртэл өндөр хэвээр байна. Хөгжингүй орнуудад миелопролифератив эмгэгийн эрт илрүүлэг, оношилгоо сайжирсаар байгаа нь тохиромжтой эмчилгээг эхлэх, эмчилгээний үр дүнг хянах боломжийг бүрдүүлж байна. Манай оронд энэ төрлийн генийн мутацийн шинжилгээ тогтмол хийгддэгүй учир өвчний оношийг бататгах, тохирох эмчилгээг эхлэх боломж хомс байгаа нь бидний судалгааны ажлын үндэслэл боллоо. Зорилго: JAK2 V617F генийн мутацийг бодит хугацааны полимеразын гинжин урвал (бхПГУ)ын шинжилгээгээр илрүүлэх. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг агшингийн судалгааны загвараар, магадлалт бус түүврийн аргаар хийж гүйцэтгэлээ. Судалгаанд хамрагдахыг зөвшөөрсөн 77 оролцогчоос 5-10 мл цус цуглуулж, дезоксирибонуклейн хүчлийг (ДНХ) ялгалаа. Ингээд JAK2 V617F генийн мутаци тодорхойлох бхПГУ-ын шинжилгээг Light Cycler480 төхөөрөмж ашиглан хийж гүйцэтгэв. Шинжилгээний үр дүнг тархалтын муруй байгуулж Microsoft excel болон SPSS 26.0 программыг ашиглан үнэллээ. Үр дүн: Судалгаанд 22-82 насны 77 үйлчүүлэгч хамрагдсаны 25 (32.5%) нь эрэгтэй, 52 (67.5%) нь эмэгтэй байв. Нийт эрэгтэй оролцогчдын 12 (48%), эмэгтэй оролцогчдын 30 (57.7%) тохиолдолд JAK2 V617F генийн мутаци тодорхойлогдлоо. JAK2 V617F генийн мутаци илэрсэн 42 оролцогчын дундаж нас 60.6±12.3 (34-82) жил байлаа. Дүгнэлт: Миелопролифератив эмгэг сэжиглэгдсэн нийт оролцогчдын 54.5%-д JAK2 V617F генийн мутаци тодорхойлогдож, цаашид бай эмчилгээнд хамрагдах боломжтой боллоо. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Аутосомын богино дарааллын давталтын анализаар гэр бүлийн гишүүдийг харьцуулан судалсан зарим үр дүн(2024-12-21) ;Б.Буяндэлгэр ;Д.Отгонбямба ;Ж.Одонгоо ;Х.НурланҮндэслэл: Дезоксирибонуклейн хүчил (ДНХ)-ийн шинжилгээ хийх нь удам төрлийн хүмүүсийн хамаарлыг магадлахад ач холбогдолтой байдаг.1 2019 оны байдлаар 26 сая орчим хүн ДНХ геномын шинжилгээ хийлгэсэн гэсэн тоо баримт байдаг бөгөөд ихэнх нь удмын хамаарлаа тодорхойлуулах зорилгоор уг шинжилгээг хийлгэжээ.2 Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, цус ойртолт, удамшлын өвчнөөс сэргийлэх, хүний генетикийн оношилгоо, эмчилгээ, генийн сангийн аюулгүй байдлыг зохицуулах асуудлууд нь Монгол улсын хувьд чухал асуудал болсоор байна. Иймд аутосомын БДД-ын шинжилгээг төрөл ойртсон гэр бүлүүдийн дунд хийх нь олон талын ач холбогдолтой учраас уг судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Төрөл ойртсон гэр бүлийн гишүүдийг богино дарааллын давталт (БДД)-ын анализ ашиглан судлах. Арга, аргачлал: Судалгаанд асуумж болон генеалогийн аргаар төрөл ойртсон гэрлэлт эсэх нь баталгаажсан нийт 31 гэр бүлийн 114 оролцогчдыг хамруулсан. Төрөл ойртсон гэр бүлийн гишүүдийн аутосомын БДД-ын 19-21 маркеруудын аллелиудыг Globalfiler express PCR amplification урвалжийн цомог ашиглан тодорхойлж, Genoproof Suite v1.0 ба Powermarker v3.25 программ хангамжуудыг ашиглан биостатистикийн утгууд, үр дүнг тооцлоо. Үр дүн: 31 гэр бүлийн аутосомын БДД-ын маркеруудын бодит p-утга (exact p-value) FGA маркер (0.0302), CSF1PO маркер (0.0029)-т тус бүр хамгийн бага тодорхойлогдсон нь статистик ач холбогдолтой байв. Удам төрлийн хамааралтай 8 гэр бүлийн 10 хүүхдүүдэд гомозигот аллелийн эзлэх хувь 27 байсан нь хамгийн өндөр байв. 31 гэр бүлээс 14 гэр бүл удам төрлийн хамааралгүй, 9 гэр бүл удам төрлийн хамааралгүйг батлах боломжгүй, 8 гэр бүл удам төрлийн хамааралтай гэж тус тус тодорхойлогдлоо. Генетикийн олон янз байдал (Hobs) SE33 маркерт (0.8982) хамгийн өндөр, CSF1PO маркерт (0.6542), D2S441 маркерт (0.696) хамгийн бага байхаар тус тус тооцоологдлоо. Төрөл ойртолтын коэффициент (f) D22S1045 маркерт (0.33) хамгийн өндөр, D10S1248 маркерт (0.1) хамгийн бага байлаа. Дүгнэлт: 1. Төрөл ойртсон 31 гэр бүлүүдийн нийт 114 гишүүдийн аутосомын богино дарааллын давталтын маркеруудын аллелиудыг тодорхойлов. Ингэснээр удам төрлийн хамаарлыг магадлах хувь, ижил төстэй байдлын индекс, гомозигот/гетерозигот аллелийн харьцаа, аллелийн давтамж, генетикийн олон янз байдал, төрөл ойртолтын коэффициент, бодит p-утга зэргийг тооцох боломжтой болов. 2. Төрөл ойртсон 31 гэр бүлүүдийн удам төрлийн хамаарлыг магадлах хувь, ижил төстэй байдлын индексийг харьцуулан судлахад 14 гэр бүл удам төрлийн хамааралгүй, 9 гэр бүл удам төрлийн хамааралгүйг батлах боломжгүй, 8 гэр бүл удам төрлийн хамааралтай тодорхойлогдсон нь аутосомын БДД-ын анализаар удам төрлийн хамаарлыг 3-4-р үе хооронд магадлах, 1-2-р үе хооронд бататгах боломжтойг харуулав. 3. Төрөл ойртсон гэр бүлүүдэд генетикийн олон янз байдал (Hobs) SE33 маркерт (0.8982) хамгийн өндөр, CSF1PO маркерт (0.6542), D2S441 маркерт (0.696) хамгийн бага, төрөл ойртолтын коэффициент (f) D22S1045 маркерт (0.33) хамгийн өндөр, D10S1248 маркерт (0.1) хамгийн бага тус тус тодорхойлогдсон, CSF1PO болон FGA маркеруудын бодит p-утга статистик ач холбогдолтой байсан нь төрөл ойртсон гэр бүлийн удам төрлийн хамаарлыг үнэлэхэд SE33, CSF1PO, D22S1045, D10S1248, FGA маркерууд, үүнээс CSF1PO маркер чухал ач холбогдолтой байна гэж үзлээ. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, СХД-ийн Нэгдсэн эмнэлэгт оношлогдсон мэдрэлийн тэмбүүгийн тохиолдол(2026-04-28) ;Н.Билгүүн; ;Д.Цэрэнтогтох ;О.ДаваажаргалУдиртгал: Мэдрэлийн тэмбүү нь тэмбүү өвчний хожуу үеийн ховор боловч ноцтой хүндрэл бөгөөд төв мэдрэлийн тогтолцоог гэмтээдэг. Тохиолдлын танилцуулга: Архины хамааралтай 55 настай эрэгтэйд 2020 онд тэмбүү өвчин оношлогдож стандарт эмчилгээнд бүрэн хамрагдсан, мөн хамрын муруйлт, гавал тархины гэмтлийн дараах эпилепси оношлогдож мэдрэлийн эмчийн хяналтад байсан өгүүлэмжтэй ба хяналтын шинжилгээ тогтмол хийгдээгүй. 2023 онд сэтгэц мэдрэлийн шинж тэмдгүүд илэрч, серологийн RPR шинжилгээнд титр нэмэгдэн, тархи, нугасны шингэний шинжилгээгээр мэдрэлийн тэмбүү болох нь батлагдсан, стандарт эмчилгээний дараа серологийн үзүүлэлт сайжирсан. тохиолдлыг танилцуулж байна. Дүгнэлт: Толгойн хэсгийн гэмтэл нь мэдрэлийн тэмбүү үүсэх шалтгаан болох бөгөөд тэмбүүтэй оношлогдож, эмчлэгдсэний дараах хяналтыг сайжруулах нь мэдрэлийн тэмбүүгээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, тусламж үйлчилгээг оновчтой төлөвлөн хэрэгжүүлэхэд ач холбогдолтойг харуулж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Монгол хүний ургийн далны тогооны анатомийн хувилбаруудыг тодорхойлсон дүн(2022-11-02); ;Д.Оюунцэцэг; ; А.АвирмэдХүний мөрний үе нь далны тогоо болон атгаалын толгой хоёрын хооронд үүсдэг энгийн, тохироогүй үе юм. Атгаалын толгой нь бөмбөлөг хэлбэртэй бөгөөд үений гадаргуугийн талбай нь далны тогооноос гурав дахин том бөгөөд хөдөлгөөний далайц ихтэй хэдий ч тохироогүй үед тооцогддог тул далны тогооны уруул (labrum gleinodale) хэмээх бүтэц нэмэгдэн орж үений тохироог сайжруулдаг.1,2, Мөрний үе нь далны тогоо болон атгаалын толгой хоёрын хооронд үүсдэг энгийн, тохироогүй үе юм. Урагт далны тогоо нь үе шаттайгаар бүрэлдэн тогтож, хөгжил нь гүйцдэг. Гэвч урагт далны тогоо, түүний анатомийн хувилбаруудыг судалсан судалгаа харьцангуй ховор байдаг. Зорилго: Монгол хүний ургийн хөгжлийн үе дэх далны тогооны хэлбэрийн анатомийн хувилбарууд, тэдгээрийн онцлогийг тодорхойлох. Арга, аргачлал: Судалгаанд 15-38 долоо хоногтой нийт 31 ургийн (13 эмэгтэй, 18 эрэгтэй) далны тогооны анатомийн хувилбарыг тодорхойлж, далны тогооны өндөр болон өргөнийг штангенциркуль ашиглан хэмжилт хийсэн. Үр дүн: Урагт далны тогооны лийр маягийн хэлбэр хамгийн олон буюу баруун талдаа 28 (90.3%), зүүн талдаа 26 (83.9%) байлаа. Харин зууван хэлбэр баруун талдаа 3(9.7%), зүүн талдаа 4(12.9%) тодорхойлогдож байв. Урагт 15 долоо хоногтой ургийн далны тогооны өндрийн хэмжээ баруун ба зүүн талдаа адилхан 0.15 мм байсан бөгөөд өсөлтийн эрчим нь 22 долоо хоногтойгоос хоёр талдаа ойролцоо болон бага зэрэг буурч цааш харьцангуй ойролцоо явж 32.5 долоо хоногтойд баруун болон зүүн талдаа адилхан 0.75 мм болж байна. Дүгнэлт: 1. Монгол хүний ургийн далны тогооны лийр маягийн хэлбэр давамгайлсан, урвуу таслал маягийн хэлбэр нь цөөн тохиолдож байна. 2. Монгол хүний онтогенезийн ургийн үед далны тогооны хэлбэр баруун, зүүн мөрний үенд хэлбэрийн хувьд хоорондоо ялгаатай байдаг нь тодорхой полиморфизмтэй болохыг харуулж байна.
