Д.Батлхам
Loading...
Товч нэр
Д.Батлхам
Бүтэн нэр
Дамбадаржаа Батлхам
Латин нэр
Dambadarjaa Batlkham
Албан тушаал
Тэнхимийн эрхлэгч
Ахлах багш
Харьяалал
ORCID
Scopus Author ID
18 results
Now showing 1 - 10 of 18
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Fact-finding survey regarding judo-related injuries of judokas in developing country(2020-02) ;Nakazawa, Rie ;Sakamoto, Masaaki; ; [Purpose] The purpose of this study was to investigate sports-related injuries among judokas in Mongolia which is classified in the lower-middle income country. This study may help prevent future sports-related injuries. [Participants and Methods] We studied 75 judokas affiliated to the judo club in Ulaanbaatar, Mongolia. The questionnaire survey included questions regarding current and past judo-related injuries. [Results] Out of 75 judokas, 39% judokas had current judo-related injuries, and 25% judokas had past injuries. The injuries were most commonly located in the shoulder/clavicular, followed by that in the ankle and knee. The most frequent injury was a sprain/ligament injury, followed by a fracture and a dislocation. Seventy-three percent of current injuries and 88% of the past injuries received medical attention. Self-management was carried out for 35% of the injuries. The time lost from judo matches and training was 0-1,095 days for current injuries and 0-545 days for past injuries. [Conclusion] In this study, the injury rate for judokas was higher than that reported in previous studies. In addition, numerous severe injuries were noted. It is observed that, despite medical attention and self-management, the recovery periods are prolonged. Additionally, we believe that the judokas are unable to return to competition without problems. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Тархины саажилттай хүүхдийн хөдөлгөөн засал эмчилгээний үр дүнгийн үнэлгээнд дүн шинжилгээ хийсэн байдал(2021-06-10) ;Э.Баасанхүү; Б.Мөнх-ЭрдэнэТархины саажилт нь олон эмгэгүүдийн хам шинж бөгөөд хүүхдийн хөдөлгөөний үйл ажиллагаа, тэнцвэр болон төрх байдалд нөлөөлдөг мэдрэлийн тогтолцооны эмгэг юм1. Тархины саа нь улс орны хувьд харилцан адилгүй байгаа боловч дунджаар 1000 төрөлтөнд 1.5-3.8 тохиолддог5,6,7. Монгол улсын статистик үзүүлэлтэнд (2017) тархины саажилт 1000 амьд төрөлтөнд 3 тохиолддог. Манай улсад бобат эмчилгээний үр дүнг тархины саажилттай хүүхдэд судалсан судалгаа хийгдээгүй тул энэхүү судалгааны ажлыг хийсэн. Тархины саажилттай хүүхдийн хөдөлгөөн засал эмчилгээний дараах үр дүнг үнэлэхийн тулд эргэмж байдлаар (retrospective study) судлах загварыг ашиглан тоон судалгааны арга ашигласан. Бид судалгааг Улаанбаатар хотын Хөгжлийн Бэрхшээлтэй Хүүхдийн Сэргээн Засах Хөгжлийн Төвийг түшиглэн явуулсан. Судалгаанд хүүхдийн төвөөр хэвтэн эмчлүүлж байсан 2-17 насны эрэгтэй 60, эмэгтэй 34 нийт 94 тархины саажилттай хүүхдүүдийг зорилтод түүврийн аргаар хамруулсан. Судалгаанд хамрагдсан хүүхдүүд 14 хоног хөдөлгөөн засал эмчилгээнд явсан бөгөөд 7 хоногийн 5 өдөр 1 цагийн хугацаатай хөдөлгөөн засал эмчилгээ хийсэн. Тархины саажилттай хүүхдэд Бобат эмчилгээг ашиглан хөдөлгөөн заслын эмчилгээ хийхэд (GMFM-88 р<0,0001, WeeFIM р<0,0001) статистик ач холбогдол бүхий сайжрал ажиглагдсан. Мөн тархины саажилттай хүүхдүүдийг хөдөлгөөний хөгжилөөр нь GMFCS-ээр 4 бүлэг болгон хуваасан. III, IV бүлгийн (III бүлгийн хүүхдүүд өөрөө юм түшээд өндийх, хэд алхах, богино зайнд ганцаараа юм түшээд алхах чадвартай, IV бүлгийн хүүхдүүд ганцаараа суухдаа толгой сайн даана зарим үед их биед түшлэг хэрэгтэй, зогсох суухдаа тохирох дэмжлэгтэй, элэгдэж мөлхөх хөдөлгөөний чадвартай) хүүхдүүд бусад бүлгийн хүүхдүүдээс илүү сайжирсан байна. IV бүлгийн хүүхдүүд хөдөлгөөн засал эмчилгээ хийлгэсний дараа GMFM-88 үнэлгээний мөлхөх ба өвдөглөх, зогсох бүлгүүдэд бусад түвшингөөс илүү сайжирсан байсан. Хөдөлгөөн засал эмчилгээ хийснээр тархины саажилттай хүүхдийн хөдөлгөөний болон өдөр тутмын үйл ажиллагааны чадваруудыг сэргээхэд үр дүнтэй байна. Тархины саажилттай дунд (GMFCS level-4) зэргийн хүүхдүүдэд хөдөлгөөн засал эмчилгээг бобатын аргаар хийх нь өдөр тутмын үйл ажиллагаа, хөдөлгөөний чадваруудыг сайжруулах ач холбогдолтой байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Бүсэлхий нурууны өвөрмөц бус архаг өвдөлтийн биомеханикийн өөрчлөлт, хөдөлгөөн засал эмчилгээний үр дүн(2023-04-24); ;Х.Батбаяр; ;А.БалжиннямБ.Мөнх-ЭрдэнэҮндэслэл: Нурууны өвдөлт нь хүн амын дунд өргөн тархсан бөгөөд 10 хүний 8 нь амьдралынхаа туршид их, бага хэмжээгээр нурууны өвдөлтөнд өртөж байгаа талаар цөөнгүй судалгаанд дурьджээ. Нурууны нийт өвдөлтийн 85 орчим хувь нь булчингийн чангарал, хатуурал, хэт ачааллын улмаас үүсдэг талаар судлаачид тэмдэглэсэн байна. Мөгөөрсөн жийргэвчийн эмгэг, мэдрэлийн ёзоорын дарагдал, зарим хугаралууд болон хавдар зэрэг тохиолдлууд 15 орчим хувийг эзэлж байна1. Харин манай оронд нурууны өвөрмөц бус өвдөлтийн талаар цөөн судалгаа байгаа хэдий ч хөдөлгөөний чадвар алдалт, урт хугацааны хөдөлгөөн засал эмчилгээний талаарх судалгааны ажил байхгүй байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Тархины саажилттай хүүхдүүдэд хөдөлгөөн заслын үйлчилгээг явуулын хөдөлгөөн засалч эцэг эхийн дэмжлэгтэйгээр үзүүлсэн нь(2025-01-01) ;Х.Байгаль ;А.ОтгонбаатарҮндэслэл: Тархины саа нь улс орны хувьд харилцан адилгүй байгаа боловч Монгол улсад тархины саа 1000 амьд төрөлтөнд 1.89 тохиолддог.3 Тархины саатай хүүхдэд хөдөлгөөн засал эмчилгээг тасралтгүй хийснээр хүүхдийн хөдөлгөөний чадварыг нэмэгдүүлсэн байна гэж судлаачид тэмдэглэсэн байна .12 Хүүхдийг идэвхтэй үйл ажиллагаанд татан оролцуулахад гэр бүлийн гишүүдийн үүрэг хариуцлага хамгийн чухал .6 Иймд. хөдөлгөөн засал эмчилгээнд тогтмол хамрагдах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор эцэг. эх. асран хамгаалагчдыг чадавхжуулах нь нэн тэргүүний чиглэл болж байна. Зорилго: СМРСЗ шалгуураар 5-р түвшний хүүхдүүдэд хөдөлгөөн засалчийн зааврын дагуу эцэг эх. асран хамгаалагчидаар дамжуулан гэрт нь хөдөлгөөн засал эмчилгээ хийж. хүүхдийн хөдөлгөөний хөгжилд гарах өөрчлөлтийг тодорхойлох. Арга, аргачлал: Судалгааг эмнэлзүйн хагас туршилтад судалгааны загвараар 2023.10.01-ний өдрөөс 2024.10.01-ний өдөр хүртэл явуулын үйлчилгээнд хамрагдсан 4-9 насны (эрэгтэй 2. эмэгтэй 4) дөрвөл саатай нийт 6 хүүхдийг сонгон хамруулсан. Явуулын хөдөлгөөн засалч 14 хоногт 1 удаа. 60 минутаар очиж үнэлгээ хийж. эмчилгээний зааварчилгаа өгч байв. Хүүхдийн хөгжлийг Вадемикум хөгжлийн хөтөч болон СМРМ -88 шалгуураар үнэлж ЗРЗЗ 26 программ ашиглан үр дүнд статистик шинжилгээ хийсэн. Үр дүн: Хөдөлгөөн засалчийн зааварчилгаагаар эцэг. эхчүүд хүүхдэдээ дунджаар 7 хоногт 4.5 удаа. нэг удаад дасгал хийхдээ 26.6 минут хөдөлгөөн засал хийсэн байна. Хөдөлгөөний чадварыг 3 сарын дараа үнэлэхэд (р=0.020). 6 сарын дараа давтан үнэлэхэд (р=0.006). жилийн дараа үнэлэхэд (р=0.006) статистик ач холбогдолтойгоор сайжирсан байна. Хөдөлгөөний хөгжилд хамгийн бага ахиц гарсан үе нь зуны амралтын үе (р=0.539) байна. 2023 оны 10 сарын байдлаар 6 хүүхдийн хөгжлийн насны дундаж. Вадемикум хөгжлийн үнэлгээгээр 6.9 сартай хүүхдийн түвшинд байсан бол 2024 оны 10 сарын байдлаар 8.4 сар болж (р=0.010) хөгжлийн хувьд зогсонги байдалд байсан хүнд хэлбэрийн бэрхшээлтэй хүүхдүүдэд дунджаар 1.483 сарын хөгжил гарсан байна. Дүгнэлт: Тархины саатай хүүхдийн хөдөлгөөний хөгжилд эцэг. эх. асран хамгаалагчдаар дамжуулан дэмжлэг үзүүлэх нь хөдөлгөөний чадварыг нэмэгдүүлэх ач холбогдолтой байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хүзүүний өвөрмөц бус архаг өвдөлтийн үеийн хөдөлгөөний алдагдал болон чадвар алдагдлыг судалсан үр дүн(2026-09-15) ;М.Эрдэнэсолонго ;Г.НамуунҮндэслэл: Хүзүүний өвдөлт нь дэлхий даяар харьцангуй их тархалттай бөгөөд хүмүүсийн гуравны хоёр орчим нь амьдралынхаа туршид дор хаяж нэг удаа хүзүүний өвдөлтөөр өвддөг, тархалт нь дунд насны хүн амд хамгийн өндөр байдаг. Судлаачдын тогтоосноор хүзүүний өвдөлт нь насанд хүрсэн хүн амын 22–70%-д тохиолддог бөгөөд 54% хүртэлх хүмүүс сүүлийн 6 сарын хугацаанд хүзүүгээр өвдөж, 37% нь архаг хэлбэрт шилждэг байна. Global Burden of Disease Study-ийн тайланд 2020 онд дэлхий даяар 203 сая хүн хүзүүний өвдөлттэй байсан бөгөөд 2050 он гэхэд энэ тоо 269 саяд хүрэхээр таамаглагдаж байна. Архаг хэлбэрт шилжсэн тохиолдолд зөвхөн өвдөлтөөр хязгаарлагдахгүй, хөдөлгөөний алдагдал болон чадвар алдалт үүсэх нь түгээмэл байдаг. Судалгаагаар хүзүүний өвөрмөц бус өвдөлтийн үед хүзүүний хөдөлгөөний далайц буурах, хөдөлгөөний зохицуулалт алдагдах, хөдөлгөөний хурд буурах, үе мөчний байрлалын мэдрэмж буурах зэрэг мэдрэл-булчингийн өөрчлөлтүүд илэрдэг. Эдгээр өөрчлөлтүүд нь өдөр тутмын үйл ажиллагааг гүйцэтгэх чадварт шууд нөлөөлж, чадвар алдалтад хүргэдэг. Монгол Улсын нөхцөлд хүзүүний өвөрмөц бус архаг өвдөлтийн үед хөдөлгөөний алдагдал болон чадвар алдалтыг хамтад нь үнэлсэн судалгаа хомс байна. Иймээс хүзүүний өвөрмөц бус архаг өвдөлтийн үеийн хөдөлгөөний алдагдал болон чадвар алдалтыг тодорхойлох нь энэхүү судалгааны ажлын үндэслэл болж байна. Зорилго: Хүзүүний өвөрмөц бус архаг өвдөлтийн хөдөлгөөн засал эмчилгээний үр дүнд гарах хөдөлгөөний алдагдлыг судлах. Арга, аргачлал: Судалгаанд хүзүүний өвөрмөц бус архаг өвдөлттэй 30-59 насны нийт 115 оролцогч хамрагдсан. Судалгаа эхлэхийн өмнө судалгааны ажлын тухай танилцуулж, таниулсан зөвшөөрлийн хуудсыг бөглүүлсэн. Үүний дараа нийт оролцогчид нараас ерөнхий мэдээллийг цуглуулж, судалгаанд хамруулах болон хасах шалгуурын дагуу эмнэлзүйн үзлэг хийсэн. Хүзүүний өвөрмөц бус өвдөлттэй оролцогчдын хүзүүний хөдөлгөөний алдагдлыг Hannu Luomajoki et al 2008 нугалах, тэнийлгэх, эргэх хөдөлгөөнийг тодорхойлох 13 тестийг тус тус ашиглан тодорхойлсон. Хүзүүний хөдөлгөөний чадвар алдалтыг Вернон Миор нарын индексээр (NDI) үнэлгээг ашиглан тодорхойлсон. Мөн тайван үеийн өвдөлт болон хөдөлгөөн хийх үеийн өвдөлтийг VAS-ийн үнэлгээг ашиглан үнэлж, хүзүүний хөдөлгөөний далайцыг гониометр ашиглан тодорхойлсон. Үр дүн: Судалгаанд оролцогчдын дундаж нас 37.38±12.00 жил, хүйсийн хувьд 76.5% (n=88) нь эмэгтэй, 23.5% (n=27) нь эрэгтэй, БЖИ 24.59±3.55 кг/м2 байв. Оролцогчдын 86.1% нь нийлмэл хөдөлгөөний алдагдалтай бүлэгт хамаарч байв. Хөдөлгөөн хийх үеийн өвдөлт болон чадварт алдалтын хооронд дунд зэргийн эерэг хамаарал (r=0.331, p<0.001) илэрсэн. Харин хөдөлгөөний хяналтын алдагдал нь чадвар алдалт болон өвдөлттэй статистикийн ач холбогдол бүхий хамааралгүй байв (p>0.05). Регрессийн шинжилгээгээр өвдөлт нь чадвар алдалтад нөлөөлөх гол хүчин зүйл (p<0.001) болох нь батлагдсан. Дүгнэлт: Хүзүүний өвөрмөц бус өвдөлттэй өвчтөнүүдэд өвдөлт нэмэгдэх тусам чадвар алдалт нэмэгдэж байна. Хөдөлгөөний хяналтын алдагдал нь өвдөлтөөс харьцангуй бие даасан шинж чанартай байгаа нь зөвхөн өвдөлт бууруулахаас гадна хөдөлгөөний чанарыг сайжруулах хөдөлгөөн засал шаардлагатайг илтгэж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Нурууны өвөрмөц бус архаг өвдөлтийн үеийн хөдөлгөөн, хөдөлгөөний хяналт болон чадвар алдагдлыг судалсан үр дүн(2023-02-16); ;Х.Батбаяр; ;А.БалжиннямБ.Мөнх-ЭрдэнэҮндэслэл: Нурууны өвдөлт нь хүн амын дунд өргөн тархсан бөгөөд 10 хүний 8 нь амьдралынхаа туршид их, бага хэмжээгээр нурууны өвдөлтөнд өртөж байгаа талаар цөөнгүй судалгаанд дурьджээ. Нурууны нийт өвдөлтийн 85 орчим хувь нь булчингийн чангарал, хатуурал, хэт ачааллын улмаас үүсдэг талаар судлаачид тэмдэглэсэн байна. Мөгөөрсөн жийргэвчийн эмгэг, мэдрэлийн ёзоорын дарагдал, зарим хугаралууд болон хавдар зэрэг тохиолдлууд 15 орчим хувийг эзэлж байна1. Нурууны өвөрмөц бус өвдөлт нь харьцангуй түгээмэл тохиолдох бөгөөд хэт ачаалал болон чангарал нь буруу байрлалтай удаан суух, хүнд юм өргөх, нэг хөдөлгөөнийг олон дахин давтан хийх, удаан зогсох зэргээс үүдэлтэй талаар олон тооны судалгаанд дурьджээ. Sullivan O (2005) нарын тодорхойлсноор нурууны өвдөлтийн үед багана нурууны хөдөлгөөний бууралт, хөшүүн байдал нэмэгдэх зэрэг нь нурууны өвдөлтийг үүсгэх эрсдэлт хүчин зүйл болдог2. Харин манай оронд нурууны өвөрмөц бус өвдөлтийн талаар цөөн судалгаа байгаа хэдий ч хөдөлгөөний чадвар алдалтын талаарх судалгааны ажил байхгүй байна. Зорилго: Нурууны өвөрмөц бус архаг өвдөлтийн үеийн хөдөлгөөн, хөдөлгөөний хяналт болон үйл ажиллагааны чадвар алдалтыг тодорхойлох. Арга, аргачлал: Бид нэг агшингийн судалгааны загвар ашиглан энэхүү судалгааг хийж гүйцэтгэв. Судалгаанд нийт нурууны өвөрмөц бус архаг өвдөлттэй 18-50 насны 45 оролцогч, нурууны өвдөлтгүй 45 оролцогч нийт 90 хүн хамрагдсан. Нурууны өвдөлттэй болон хяналтын бүлгийн нийт оролцогчдын бүсэлхий нурууны хөдөлгөөний хяналтыг нугалах, тэнийлгэх, эргэх хөдөлгөөнийг тодорхойлох 6 тестийг тус тус ашиглан тодорхойлсон. Мөн нурууны өвдөлттэй бүлгийн хөдөлгөөний чадвар алдалтыг Роланд Моррис үнэлгээг ашиглан тодорхойлсон. Үр дүн: Нурууны өвдөлттэй бүлгийн хөдөлгөөний чадвар алдалт Роланд Моррисын үнэлгээгээр 20.3 (11.5), тайван үеийн өвдөлт 4.3 (1.5) хөдөлгөөн хийх үеийн өвдөлт 5.7 (1.5) байна. Нурууны өвдөлттэй бүлэг болон хяналтын бүлгийн хөдөлгөөний хяналт алдагдлын өөрчлөлт 1.7 (-1.8 to -1.0) буюу (p≤0.05) статистик ач холбогдолтой байлаа. Дүгнэлт: Нурууны өвдөлттэй бүлэгт хөдөлгөөн, хөдөлгөөний хяналт, үйл ажиллагааны чадвар алдагдал илүү өртөж байгаа нь тодорхойлогдож байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Ухаалаг утсаар зурвас бичин алхах үеийн алхааны өөрчлөлтийг үнэлсэн нь(2024-04-13) ;Х.Байгаль ;С.Бөртэ ;Б.Туяа; Үндэслэл: Өмнөх судалгаагаар ухаалаг утсаар зурвас бичин алхах нь тэнцвэр алхах хурд, алхам хоорондын зайд сөрөг нөлөө үзүүлдэг байна. Зорилго: Зурвас бичин алхах үеийн доод мөчдийн өнцөг болон хүйсийн ялгааг судлахыг зорьсон. Арга, аргачлал: Нэг агшны загвараар, Сувилахуйн сургуулийн 18-21 насны сайн дурын эрэгтэй 15, эмэгтэй 15 оролцогч хамрагдав. Оролцогч тус бүрийг 7 метр зайд өөрийн алхаагаар болон ухаалаг утас ашиглан зурвас бичүүлэн алхуулсан бөгөөд алхаж байх үеийг casio exilim өндөр хурдны камер ашиглан бичлэг хийж, хөл газраас хөндийрөх үеийн түнх, өвдөг, шагайн үений нугалах өнцгийг IMAGEJ программаар хэмжсэн. Статисик боловсруулалтыг SPSS-21 программ ашиглан боловсруулж, Wilcoxon sign rank test-ээр нийт оролцогчдын энгийн болон зурвас бичин алхах үеийн доод мөчдийн нугалах далайцыг харьцуулан тооцсон. Үр дүн: Ухаалаг утсаар зурвас бичин алхах үеийн хөл газраас хөндийрч урагш шилжих үед түнх (p=0.038), өвдөг нугалах өнцөг (p=0.001) ихэсч шагай нугалах өнцөг буурсан (p=0.000). Хөл газраас хамгийн өндөрт өргөгдөх үед өвдөгний нугалах өнцөг буурсан (p=0.002). Мөн хөлийн өсгий газарт тавигдах үед түнх (p=0.001), өвдөг нугалах өнцөг (p=0.013) буурсан байна. Дүгнэлт: Энэхүү судалгаа нь тэгш гадаргуу дээр явагдсан хэдий ч зурвас бичин алхах үед оролцогчдын алхааны хурд удааширч, доод мөчдийн нугалах өнцөг буурснаар хөл газраас хөндийрөх өндөр багасаж их биеийн тогтвортой байдлыг хадгалах шалтгаан болж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Бүсэлхий нурууны нугаламын тогтворгүй байдлын асуумжийн Монгол хувилбарыг боловсруулж найдвартай байдлыг тодорхойлох нь(2026-03-30) ;О.Бадамгарав ;Б.Мөнх-ЭрдэнэҮндэслэл: Бүсэлхи нурууны тогтворгү ба дал гэдэг нь нурууны сегмент хоорондын тогтворто ба длыг хянах үүрэгтэ , гурван тусдаа харилцан уялдаата систем ба даг. Бүсэлхи нурууны тогтворгү ба дал нь нурууны өвдөлти н үндсэн шалтгааны нэг бөгөөд чадвар алдалтын томоохон шалтгаан болдог ба на. Олон улсад “Бүсэлхи нурууны нугаламын тогтворгү ба длын асуумж (LSIQ)”- и г эмнэлзүйд өргөн ашиглаж байна. Уг асуумж нь зөвхөн бүсэлхи нурууны нугаламын тогтворгү ба дал илэрсэн өвчтөнд төди гү нурууны өвдөлттэ хүмүүст хэрэглэж болох батлагдсан асуумж юм. Иймээс Монгол улсад анх удаа нурууны өвөрмөц бус өвдөлттэй өвчтөнүүдэд бүсэлхи нурууны нугаламын тогтворгү ба длыг илрүүлэх асуумжи г Монгол хэл рүү орчуулан эмнэлзүйд хэрэглэх нь бидний судалгааны ажлын үндэслэл болж байна. Зорилго: Бүсэлхий нурууны нугаламын тогтворгүй байдлын асуумжийн Монгол хувилбарыг боловсруулан найдвартай байдлыг судлах. Арга, аргачлал: Бүсэлхий нурууны нугаламын тогтворгүй байдлыг илрүүлэх асуумжийг зохиогчийн эрхийг эзэмшдэг судлаачаас зөвшөөрөл авсны дараа орчуулгын үйл явц эхэлсэн. Орчуулгыг Бийтоны “Өөрийн үнэлгээний соёл хоорондын тохиргооны удирдамжийн дагуу 5 алхмаар хийж “Бүсэлхий нурууны нугаламын тогтворгүй байдлыг илрүүлэх асуумж”-н урьдчилсан Монгол хувилбарыг гаргасан. Бид АШУҮИС-ийн Судалгааны ёс зүйн хяналтын хорооны 2025 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 25-26/0301 тоот хурлын шийдвэрээр ёс зүйн зөвшөөрөл авсан. Судалгаанд нийт 68 оролцогч хамрагдсан бөгөөд 5 оролцогч хасах шалгуурын дагуу хасагдсан. Өвөрмөц бус нурууны өвдөлттэй 63 үйлчлүүлэгчдэд “Бүсэлхи нурууны нугаламын тогтворгү ба длын асуумж (LSIQ)” өөрийгөө үнэлэх хуудсаар үнэлж SPSS-27.0 программ ашиглан үр дүнд статистик шинжилгээ хийсэн. Үр дүн: Бүсэлхий нурууны нугаламын тогтворгүй байдлыг илрүүлэх асуумжийн хуудсаар нурууны өвөрмөц бус өвдөлттэй нийт 63 оролцогчийг үнэлэхэд асуумжийн дотоод найдвартай байдлыг Cronbach’s alpha ашиглан үнэлэхэд α=0.85 байсан нь сайн найдвартай байдлыг илэрхийлж байна. Мөн 24 цагийн зайтай авсан давтан үнэлгээний давтан тест хийхж дотоод найдвартай байдлыг intraclass correlation coefÏcient (ICC) ашиглан үнэлэхэд ICC=0.999 (95% CI:0.999–1.000, p<0.001) гарсан нь асуумжийн маш өндөр найдвартай байдлыг харуулж байна. Дүгнэлт: Бүсэлхий нурууны нугаламын тогтворгүй байдлыг илрүүлэх асуумжийн (БННТБИА) Монгол хувилбар нь агуулгын хувьд ойлгомжтой, дотоод тууштай байдал буюу найдвартай чанар нь өндөр байна. Бүсэлхий нурууны нугаламын тогтворгүй байдлын асуумж (LSIQ) нь Монгол орчинд нурууны тогтворгүй байдлыг үнэлэхэд найдвартай ба тогтвортой хэрэгсэл болохыг энэхүү монгол хувилбар нь бүсэлхий нурууны нугаламын тогтворгүй байдлыг илрүүлэх оношилгооны өндөр ач холбогдолтой шаардлага хангасан хэрэгсэл болохыг илтгэж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Тархины саажилттай хүүхдийн Бобат эмчилгээний дараах өдөр тутмын үйл ажиллагааны сайжралыг үнэлсэн(2021-03-13) ;Э.Баасанхүү; Б.Мөнх-ЭрдэнэҮндэслэл: Тархины саажилт (ТС) нь 1000 амьд төрөлтөөс 2-3,5 тохиолддог бөгөөд тархины гэмтэл, хөдөлгөөн, байрлал, тэнцвэрт байдалд, оюун ухаанд нөлөөлдөг. Тархины саажилтыг хэлбэрээр нь спастик, дискинетик, атаксик эсвэл холимог гэж ангилдаг3,4. 2016 онд дэлхийд 17 сая тархины саажилттай хүмүүс байна гэсэн дэлхийн эрүүл мэндийн судалгаа байдаг6,7. Манай улсад 3000-4000 тархины саажилттай хүүхдүүд байдаг5. Иймээс тархины саажилттай хүүхдүүд жилээс жилд Монголд төдийгүй дэлхий дахина нэмэгдэж байна. Үүнтэй холбоотой тархины саажилттай хүүхдэд сэргээн засах тэр тусмаа хөдөлгөөн засал (Бобат) эмчилгээний дараах өдөр тутмын үйл ажиллагааны (усанд орох, хувцаслах, үс засах, хооллох, арчилгаа, бие засах) сайжралыг үнэлсэн судалгаа манай улсад хийгдээгүй байна. Зорилго: Тархины саажилттай хүүхдэд хийгдсэн Бобат эмчилгээнд суурилсан хөдөлгөөн засал эмчилгээний дараах өдөр тутмын үйл ажиллагааны сайжралыг үнэлэх. Материал арга зүй: 2020.01 сараас 2020.06 сар хүртэлх хугацаанд Хөгжлийн Бэрхшээлтэй Хүүхдийн Сэргээн Засах Хөгжлийн Төвийг түшиглэн явуулсан. Хэвтэн эмчлүүлж байсан ТС оноштой 41 хүүхдийг түүвэрлэн авч 14 хоног буюу нэг курс эмчилгээнд хамруулсан. Эмчилгээний өмнөх болон дараах үр дүнг өдөр тутмын үйл ажиллагааны (WeeFIM) шалгуураар үнэлсэн. Бүх үйлчлүүлэгчид долоо хоногт 5 өдөр (Бобат) эмчилгээг өдөрт 1 цагийн хугацаатай хөдөлгөөн засал эмчилгээ хийсэн. Үр дүн: Судалгаанд эрэгтэй 25(61%), эмэгтэй 16(39%) хүүхдүүдийн эмчилгээний өмнөх ба дараах үзүүлэлтүүдийг харьцуулахад хооллох чадвар (p≤0,023), өөрийгөө арчлах чадвар (p≤0,044), усанд орох чадвар (p≤0,012), дээгүүр хувцас өмсөх (p≤0,044), доогуур хувцас өмсөх (p≤0,032), шээх үйл ажиллагааг хянах чадвар (p≤0,023), өтгөнөө хянах чадварууд (p≤0,044) сайжирсан. Мөн WeeFIM-г ашиглан үнэлэхэд дээрх чадвараар эмчилгээний өмнөх болон дараах харьцуулалт хийхэд сайжирсан (p≤0.002) байна. Дүгнэлт: Хөдөлгөөн заслын эмчилгээнд Бобат эмчилгээний аргыг ашиглах нь тархины саажилттай хүүхдийн өдөр тутмын үйл ажиллагааны чадваруудыг сэргээхэд үр дүнтэй байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Тархины саатай хүүхдийн алхааны биомеханикийг үнэлсэн үр дүн(2026-05-22) ;Х.Байгаль ;Х.Батбаяр ;С.ТэнгисҮндэслэл: Тархины саа нь пренаталь эмгэгийн дотор хамгийн элбэг тохиолддог ба тархины хөгжлийн эрт үеийн гэмтлээс үүдсэн байршлын болон хөдөлгөөний өөрчлөлтийн бүлэг хам шинжээр илэрдэг эмгэг юм. Тархины саа нь улс орны хувьд харилцан адилгүй байгаа боловч дунджаар 1000 амьд төрөлтөнд 1.5-3.4 тохиолддог. Монгол улсад тархины саа 1000 амьд төрөлтөнд 1.89 тохиолддог байна. Тархины саатай хүүхдүүдийн 1/3 нь алхах боломжгүй байдаг боловч их биеийн хөдөлгөөний үйлдлийг тодорхойлох системээр GMFCS I, II, III түвшний хүүхдүүд бие дааж болон туслах хэрэгсэл ашиглан алхах чадвартай байдаг. Судалгаанаас үзэхэд алхааны дүн шинжилгээ нь тархины саагийн хөдөлгөөний эмгэгийн талаар чухал ойлголтыг өгч, эмчилгээний төлөвлөлт, тавилан зэргийг сайжрахад нөлөөлөх ач холбогдолтойг онцолжээ. Зорилго: Тархины саатай, шувуун алхаа (Jump gait)-аар алхдаг хүүхдүүдийн алхааны биомеханик тодорхойлох. Арга, аргачлал: Бид судалгаандаа 8-15 насны тархины саа оноштой, их биеийн хөдөлгөөний үйлдлийг тодорхойлох системийн ангиллаар (GMFCS) 1-р түвшний 14, хяналтын бүлэгт 14 эрүүл оролцогчийг тус тус хамруулсан. Судалгаанд хамрагдсан нийт оролцогчид, асран хамгаалагчдаас ерөнхий асуумж авсан бөгөөд үүнд нас, хүйс, биеийн жин, өндөр зэргийг оруулсан. Бид судалгаандаа 3D оптикал камерын систем болон хүчний хавтанг ашиглан алхах үеийн доод мөчний биомеханикийн үзүүлэлтүүдийг тодорхойлсон. Судалгаанд оролцогчдын алхааг бичиж авахын өмнө хүүхдүүдийн биен дээр гэрэл ойлгогч маркеруудыг анатомийн онцлох цэгүүдэд байрлуулсан. Үр дүн: Саатай болон эрүүл хүүхдүүдийн алхааны кинематикийг харьцуулан судлахад алхах үеийн түнхний хөдөлгөөнд хөдөлгөөний далайцын ялгаатай байдал ажиглагдсангүй. Харин саатай хүүхдүүдийн өвдөгний хөдөлгөөний далайцыг хяналтын бүлгийн хүүхдүүдтэй харьцуулахад ач холбогдол бүхий ялгаатай байв. Эдгээр ялгаа нь алхах үед саатай хүүхдийн өвдөг бүрэн тэнийхгүй байгааг илтгэж байна. Эрүүл болон тархины саатай хүүхдийн алхах үеийн шагайн хөдөлгөөний кинематикийг харьцуулахад алхааны өсгий газарт хүрэлцэх үе шатанд саатай хүүхдүүдийн шагайн үений далайц сөрөг утгатай байгаа нь өлмийдөж алхаж байгааг илтгэнэ. Алхааны бүх үе шатанд шагайн хөдөлгөөний далайц статистик ач холбогдол бүхий ялгаатай байв. Доод мөчний реакцийн хүчний хувьд хөл газар хүрэлцэх шатанд хоёр бүлгийн хооронд статистикийн ач холбогдол бүхий ялгаа байхгүй байв. Дүгнэлт: Тархины саатай хүүхдийн шувуун алхаа нь түнхний үенээс илүүтэйгээр өвдөгний тэнийлгэх хөдөлгөөний хязгаарлалт болон шагайн үений хэт жийлтээр тодорхойлогдож байна. Энэхүү биомеханик өөрчлөлтийг тоон үзүүлэлтээр гаргаж ирсэн нь сэргээн засах эмчилгээг оновчтой болгоход чухал ач холбогдолтой болох нь тогтоогдлоо.
