Nisekhkhuu, Algirmaa
Loading...
Товч нэр
Nisekhkhuu, Algirmaa
Бүтэн нэр
Nisekhkhuu Algirmaa
Латин нэр
Nisekhkhuu Algirmaa
Албан тушаал
Судлаач
5 results
Now showing 1 - 5 of 5
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Metabolic Syndrome in Women Who Have Polycystic Ovary Syndrome Related Infertility(Mongolian National University of Medical Sciences, 2021-10-03); ;Amarjargal Olzvoi ;Nyamsuvd Radnaabazar; Objective: The aim of the present study was to determine the prevalence of metabolic syndrome (MS) in infertile Mongolian women with polycystic ovary syndrome (PCOS) using the International Diabetes Federation (IDF) criteria. Methods: We used the case control retrospective study designs. Total 1340 infertile women enrolled in this study. Among the women, 114 were found with PCOS by Rotterdam’s criteria at the Infertility and reproductive department, National Center for Maternal and Child Health, between December 2018 and 2019. The IDF diagnostic criteria for metabolic syndrome (MS) was used. The PCOS patients were divided into the following groups: (1) cases (with MS, n = 42) and (2) controls (without MS, n = 72). Results: The average age, body mass index (BMI), and duration of infertility were 28.7 ± 4.1 years, 27.3 ± 5.2 kg/m² and 4.4 ± 3.1y, respectively. Among the patients 57.9% of them had oligomenorrhea, 22.8% had amenorrhea, 57.0% had primary infertility, 51.9% had hirsutism and 50.8% had acne. As a result of hormone assays, LH was 9.3±3.5mIU/ml, LH/FSH ratio was 1.6 ± 0.83 [0.1-3.6], and AMH was 6.1ng/ml ± 3.6 [2.9 - 21.0]. The prevalence of MS was 36.8%. The variables which include age (30.9 ± 4.9), body mass (75.9 ± 11.6kg), and also some metabolic parameters such as hypertension (133.6/88.4 ± 13.6 mm Hg), WC (94.1 ± 8.6 cm) and high triglyceride (1.8 ± 1.0 mmol/l) were observed in the MS group and compared to the without MS group. Conclusions: We found out that the prevalence of metabolic syndrome was 36.8% among infertile women with PCOS. Age, BMI, WC, amenorrhea, acne, and acanthosis nigricans were highly related to metabolic syndrome. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Mild Ovarian Stimulation for Infertility in Women with Polycystic Ovary Syndrome(Mongolian National University of Medical Sciences, 2022-04-01); ; ; Objective: The aim of this study was to explore the effect of clomiphene citrate (CC) on the cycle characteristics and outcomes of women with polycystic ovarian syndrome (PCOS) undergoing ovarian stimulation. Methods: This is a cross sectional study, and it was conducted at the tertiary-care medical center. This study included 55 PCOS patients and 54 patients without PCOS undergoing ovarian mild stimulation. In the study group (n = 55), CC and human menopausal gonadotropin (HMG) were administered simultaneously beginning on cycle day 3, while in the control group without PCOS (n = 54) a differing protocol treatment was used. The primary outcome measure was the stimulation day, HMG dose, number of dominant follicles, serum E2, LH, P4 in trigger day and number of oocytes. Secondary outcomes included the number of top-quality embryos, maturation rate, fertilization rate, cleavage rate, incidence of premature LH surge, and OHSS, biochemical and clinical pregnancy rate. Results: The study group received obviously a lower total HMG dose [470.54 ± 304.5 (375–975) vs. 500.00 ± 287.59 IU, but similar HMG duration. While the antral follicle count (AFC) was higher in the study group, the number of oocytes retrieved and top-quality embryos was remarkably less [5 (0 – 30) vs. 13 (0 – 42), 2 (0 –14) vs. 3.5 (0 – 15), p = 0.003, respectively]. The mature oocyte rate was higher in the study group (p = 0.036). No significant differences were detected in fertilization rate and cleavage rate between the 2 groups. CC had a positive influence (higher oocytes retrieved and top-quality embryos) on cycle characteristics, but might be correlated with the impaired IVF outcomes (lower E2, lower implantation rate) in PCOS patients undergoing IVF, when CC + HMG was used simultaneously. Conclusion: In women with PCOS, mild CC stimulation resulted in increased oocytes and viable embryos compared with the control group. The study regimens had a low incidence of OHSS. The results of the CC combined regimen provide new insights into the development of a more patient-friendly protocol for women with PCOS. However, this study needs to be continued on more samples in the future. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Өндгөвч уйланхайжих хамшинжтэй эмэгтэйчүүдийн оношилгоонд Анти-Мюллерийн дааврын ач холбогдлыг үнэлэх нь(2021-03-13); ;О.Амаржаргал ;Г.Баттулга ;Б.БолорчимэгД.МөнхцэцэгҮндэслэл: Өндгөвч уйланхайжих хамшинж (ӨУХШ) нь дэлхий дахинд нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд (НҮНЭ)-ийн дунд оношлогдох шалгуураас хамаараад 4-18% тохиолддог нөхөн үржихүй, дотоод шүүрлийн эмгэг юм1. Зорилго: Үргүйдэлтэй эмэгтэйчүүдийн дунд ӨУХШ-ийн тохиолдлыг илрүүлэн, АМH-ын оношилгооны ач холбогдлыг тодорхойлох. Зорилт: 1. Үргүйдэлтэй эмэгтэйчүүдийн дунд ӨУХШ-ийн тохиолдлыг тодорхойлох. 2. ӨУХШ-тэй эмэгтэйчүүдийн оношилгоонд АМH-ын ач холбогдлыг үнэлэх. Арга, аргачлал: Судалгааг Эх, хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (ЭХЭМҮТ)ийн Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлэг (ЭБЭЭ)-ийн Үргүйдэл, Нөхөн Үржихүйн Төв (ҮНҮТ)-өөр 2018 оны 12 сараас 2019 оны 12 сарын хооронд үйлчлүүлсэн нийт 1334 үргүйдэлтэй эмэгтэйд Роттердамын шалгуураар ӨУХШ оношлогдсон 116 тохиолдлоос мэдээлэл дутуу 2 тохиолдлыг хасч 114 тохиолдлыг дагаж судаллаа. Судалгааг явуулахдаа АШУҮИС-ийн Эрдэм шинжилгээний ёс зүйн хороо болон ЭХЭМҮТийн өсзүйн салбар хорооноос зөвшөөрөл тус тус авсан болно. Үр дүн: Судалгааны хугацаанд 1334 үргүйдэлтэй эмэгтэйчүүдийн дунд ӨУХШ 8.7% (116) илэрсэн. ӨУХШ-тэй, үргүйдэлтэй эмэгтэйчүүдийн насыг бүлэглэн авч үзэхэд 25-29 насныхан 43.9%, 30-34 нь 30.7%, нь, 20-24 17.5% байсан бол 35-39 насныхан 7.9%-ийг эзэлж байна. Дүгнэлт: 1. Үргүйдэлтэй эмэгтэйчүүдийн 8.7%-д нь ӨУХШ тодорхойлогдлоо. Энэ нь бусад улс орны тархалттай ойролцоо түвшинд байна. 2. Роттердамын шалгуур бол ӨУХШ-ийн оношилгооны суурь болох бөгөөд харин АМH нь эдгээр шалгуур үзүүлэлт дээр нэмэлт мэдээлэл бүхий тоон биомаркер болж чадаж байгааг бидний судалгааны үр дүн харууллаа. Гэвч энэ үр дүнг батлахын тулд илүү өргөн цар хүрээтэй судалгааны ажлыг хийх шаардлагатай юм. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Эмэгтэйн нас болон биеийн жингийн индексийг in vitro орчинд өсгөвөрлөсөн үр хөврөлийн зарим үзүүлэлтүүдтэй холбон судалсан үр дүн(2024-11-07) ;Р.Нямсувд; ;Б.Болорчимэг; Үндэслэл: Үргүйдэл нь дэлхий даяар хурдацтай тархаж нийт хүн амын дунд 17.5%, үр шилжүүлэн суулгалтаар төрсөн нийт хүүхдүүдийн тоо 12 саяд хүрээд байгааг судлаачид онцолсон байна. Үргүйдэл нь хувь хүний нөхөн үржихүйн эрүүл мэнд болон гэр бүлийн тогтвортой байдал, нийгэм эдийн засаг, сэтгэл зүйн хувьд сөрөг үр дагавартай асуудал юм. Анагаах ухааны дэвшилтэд арга болох in vitro fertilization (IVF) буюу лабораторийн нөхцөлд үр тогтоох аргаар олон мянган үргүйдэлтэй хосууд хүүхэдтэй болсоор байна. ЭХЭМҮТ-ийн үргүйдэл, нөхөн үржихүйн төвөөр үйлчлүүлж буй үргүйдэлтэй эмэгтэйчүүдийн дийлэнх нь 35 ба түүнээс дээш настай эмэгтэйчүүд байдаг бөгөөд үр шилжүүлэн суулгах эмчилгээнд эмэгтэйн нас болон биеийн жингийн индекс хэрхэн нөлөөлөхийг судлах нь бидний судалгааны ажлын үндэслэл боллоо. Зорилго: Эмэгтэйн нас болон биеийн жингийн индексийн үзүүлэлтүүдийг үр хөврөлийн чанартай холбон судлах Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг АШУҮИС-ийн Судалгааны ёс зүйн хяналтын хорооны 2024/3-03 тоот шийдвэрээр судалгааны ажлыг эхлүүлэх зөвшөөрөл авсан. ЭХЭМҮТ-ийн Үргүйдэл нөхөн үржихүйн төв (ҮНҮТ)-ийг түшиглэн, үр шилжүүлэн суулгах эмчилгээний заалттай 202 эмэгтэйчүүдийн өндгөвчөөс соруулсан өндгөн эсүүдийг in vitro орчинд өсгөвөрлөн, нийт 1168 өндгөн эсээс, үр тогтсон 839 үр хөврөлийг хамруулав. Судалгааны ажлын үр дүнгийн статистик боловсруулалтыг SPSS-26.0 программ ашиглан, статистик ялгааг р<0.05 утгатай байгаа тохиолдолд статистик үнэн магадлалтай гэж тооцон хийж гүйцэтгэв. Үр дүн: Судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийн дундаж нас 35.1±4.6 жил, биеийн жингийн индекс нь дунджаар 24.9±3.2 кг/м2 байв. Оролцогчдын 30% (61) нь анхдагч үргүйдэлтэй, 70% (141) нь хоёрдогч үргүйдэлтэй байлаа. Өндгөн эсийн боловсролтын түвшин эмэгтэйчүүдийн насны бүх бүлэгт ялгаатай байдал ажиглагдаж (p<0.01) байв. Түүнчлэн эмэгтэйн нас ахих тусам бүрэн боловсорсон өндгөн эс (MII) болон боловсорч буй өндгөн эс (MI)-ийн тоо шууд хамааралтай буурч (p<0.001, p<0.013) байв. Харин боловсорч гүйцээгүй өндгөн эс (GV)-ийн тоо 30-34 насанд харьцангуй бага хувийг эзэлж (p>0.827) байлаа. Эмэгтэйчүүдийн биеийн жингийн индекс нь өндгөн эс, үр тогтолт болон үр хөврөлийн A, B, C зэрэглэлд илэрхий нөлөөлгүй боловч D зэрэглэлийн үр хөврөлийн чанарын үзүүлэлтүүдэд статистик ач холбогдол бүхий (p<0.028) нэмэгдүүлж байгаа зүй тогтол ажиглагдлаа. Дүгнэлт: Эмэгтэйн нас ахих нь соруулсан өндгөн эсийн тоо болон in vitro орчинд өсгөвөрлөсөн үр хөврөлийн зарим үзүүлэлтүүдийг бууруулж байна. Биеийн жингийн индекс нэмэгдэх нь чанар муу буюу D зэрэглэлийн үр хөврөл үүсэхэд нөлөөлж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Үрийн шингэний чанарт гадаад орчны агаарын бохирдлын үзүүлэх эрсдэлийг тооцох нь(2022-04-28) ;О.Номуударь; ;Д.Болормаа ;Р.НямсувдС.БурмааУлаанбаатар хот агаарын бохирдлын хэмжээгээр дэлхийд дээгүүрт ордог нийслэл хотуудын нэг юм1. Өвлийн улиралд PM2.5 бохирдлын өдрийн дундаж үзүүлэлт 687 мкг/мл хүрч байгаа нь ДЭМБын зөвлөж буй аюулгүй төвшнөөс 80 дахин их байна2,3. БНХАУ-ын бээжингийн их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар агаарын бохирдолд урт хугацаагаар өртөх нь үргүйдлийн эрсдэлийг 20%-иар нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ4. Арга, аргачлал: Судалгааны загвар: Судалгааг ретроспектив тууш судалгааны загвараар ЭХЭМҮТ-ийн Үргүйдэл нөхөн үржихүйн төв (ҮНҮТ)-ийг түшиглэн 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 31-ний өдрийн хооронд хийж гүйцэтгэсэн. ДЭМБ-ын аргачлалын дагуу спермийн хөдөлгөөн, концентрацийг тодорхойлон, агаарын чанарын үзүүлэлтүүдтэй харьцуулан хамаарлыг тодорхойлов. Үр дүн: Үрийн шингэний хэмжээ ба агуулагдах спермийн тоонд агаарын бохирдолын хэмжээ өндөр байх нь сөрөг нөлөө үзүүлж байна. Үрийн шингэний хэмжээ ба эр бэлгийн эсийн тоо 1-7 сард өсөх хандлагатай, 8-12 сард тогтмол буурсан байна. 2020 оны Улаанбаатар хотын агаар бохирдуулагч PM10 тоосонцорын жилийн дундаж 129.1±11.6 мкг/м3 байна. Дүгнэлт: 1.Үрийн шингэний хэмжээ ба эр бэлгийн эсийн тоо 1-7 сард өсөх, 8-12 сард тогтмол буурах хандлагатай байна. 2. Улаанбаатар хотод 2020 оны байдлаар агаар бохирдуулагч PM10 тоосонцрын жилийн дундаж үзүүлэлт бусад бохирдуулагчдаас 129.1±11.6 мкг/м3 байгаа нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх түвшинд байгааг харуулж байна.
