Balt, Javzandulam
Loading...
Товч нэр
Balt, Javzandulam
Бүтэн нэр
Balt Javzandulam
Латин нэр
Balt Javzandulam
Албан тушаал
Судлаач
5 results
Now showing 1 - 5 of 5
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Мөр эргүүлэгч булчингийн шөрмөсний эмгэгт сэргээн засах эмчилгээ хийсэн үр дүн(2020-05-01) ;О.ЗолзаяаМөр эргүүлэгч булчингийн шөрмөсний эмгэг нь таван хүн тутмын нэгэнд тохиолддог бөгөөд мөрний архаг өвдөлт, үе мөчний хөдөлгөөн хязгаарлагдалын гол шалтгаан болдог. Өвчин нь ихэвчлэн 30-60 насны эрэгтэйчүүдэд тохиолддог. Консерватив эмчилгээнд тайвшруулах, стероид бус үрэвслийн эсрэг эм, физик эмчилгээ, хэсэг газрын кортико-стероидын тарилга ордог. Гэхдээ эдгээр эмчилгээ нь үе мөчний дурангийн мэс засалын дараа үр нөлөө үзүүлэхгүй. Орчин үед цохилтот долгион эмчилгээг өргөнөөр ашиглаж ирсэн бөгөөд энэ төрлийн эмчилгээ нь эд эсийн нөхөн төлжилтийг түргэсгэх, шохойжуулж, уусгах, өндөр далайцтай дууны долгионоор өвдөлт намдаахад үр дүнтэй болох нь батлагдсан. Энэ нь мэс заслын хүндрэл болон дараах өвдөлтөөс зайлсхийсэн шинэ мэс заслын бус эмчилгээ юм. Энэ төрлийн эмчилгээ гадны орнуудад нэвтрээд удаж байгаа боловч Монголын практикт нэвтрээгүй байгаа нь энэ судалгааг хийх үндэслэл боллоо. Бид Мөр эргүүлэгч булчингийн шөрмөсний эмгэгийг сэргээн засах эмчилгээний хэрэглэн үр дүнг судлахыг зорьсон. Энэ судалгааг нь 2019 оны 1-р сараас эхлэн 18 сарын хугацаанд санамсаргүй хяналтат, дан нууцлалт, эмнэл зүйн туршилт судалгааны аргаар хийсэн. Улсын хоёрдугаар төв эмнэлэг болон Жоинтмед эмнэлэгт "Мөр эргүүлэгч булчингийн шөрмөсний эмгэг" оношлогдсон өвчтөнүүдээс 45 оролцогчийг түүврээр сонгосон. Цохилтот долгион эмчилгээний үр дүнг ердийн физик эмчилгээний үр дүнтэй харьцууллаа. Үр дүнг STATA 12.0 программаар боловсруулж тоон болон чанарын хувьсагчаар тооцоолсон. Цохилтот долгион эмчилгээ нь өвдөлт намдаах, мөрний болон үйл ажиллагааны байдлыг сайжруулахад уламжлалт физик эмчилгээнээс илүү үр дүнтэй болохыг харуулсан. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Монголд тохиолдох Бехчетийн өвчний эмнэлзүйн онцлогийг судалсан үр дүн(2021-04-06); ; ; ;О.ШигеакиК.НобуёшиБехчетийн өвчин (БӨ) нь амны хөндийн дахидаг шархлаа, нүдний судаслаг бүрхүүлийн үрэвсэл (увеит), арьсны эмгэг, бэлэг эрхтний шархлаагаар илэрдэг олон эрхтэн тогтолцоог хамардаг, өнөөг хүртэл шалтгаан тодорхойгүй байгаа өвчнүүдийн нэг бөгөөд хүнд явцтай сохролд хүргэдэг ховор тохиолддог эмгэг юм. Иймд энэхүү судалгааг Монголд тохиолдох БӨ-ний өвчний эмнэлзүйн шинж чанарыг судлах зорилгоор хийлээ. Арга зүй: Үйлчлүүлэгчийг 2015 оноос 2019 оны хооронд Улаанбатар хотын зургаан эмнэлгийн байгууллагаас илрүүлж үзлэгт хамруулав. Олон улсын судалгааны бүлгээс тогтоосон БӨ-ны оношилгооны шалгуур үзүүлэлтийн дагуу БӨ-г оношилсон. Үр дүн: Нийт жарaн таван үйлчлүүлэгч бүртгэгдсэн (22 эрэгтэй, 43 эмэгтэй) ба 1:1.95 харьцаагаар эмэгтэйчүүд давамгайлсан байна. Өвчин эхэлсэн нас нь 11-66 насны хооронд 22.2±10.0 жил (дундаж утга±СХ) байв. Амны хөндийн салстын шархлаа, нүдний үрэвсэл, бэлэг эрхтний шархлаа, арьсны эмгэг, арьс гэмтээх сорил, үе мөчний эмгэг, өнгөц судасны үрэвсэл, гүний судасны тромбоз, эпидидимит (зөвхөн эрэгтэйд) 100.0%, 63.1%, 89.2%, 81.5%, 7.7%, 86.2%, 32.3%, 4.6%, 13.6% нэрлэсэн дарааллаар тус тус тохиолдов. Харааны тавилан эрчүүдэд муу ≤20/200 байгаа нь эмэгтэйчүүдтэй харьцуулахад харьцангуй өндөр байлаа [31.8% vs 9.3%, IRR 4.55 (95% CI 1.16-17.82), p<0.05]. Aрьс гэмтээх сорил зөвхөн 7.7%-д эерэг гарсан ба дан эмэгтэй сүбьектүүдэд илэрсэн. Хамрын салст бүрхүүлийн шархлаа өвчтөнүүдийн 55.4%-д ажиглагдсан бөгөөд энэ нь Монгол орны байгаль орчны нөхцөл байдалтай холбоотой байж болох юм. Судалгаанд хамрагдсан үйлчлүүлэгчдийн 76.9% -д толгой өвдөх шинж ажиглагдлаа. Дүгнэлт: Монгол оронд БӨ нь эмэгтэйчүүдэд илүү тохиолдож байна. БӨ-тэй эрэгтэйчүүдэд нүдний панувеит илүү тохиолдож, нүдний хүндрэлийн улмаас харааны тавилан муутай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Alteration of oral flora in Mongolian patients with Behçet's disease: a multicentre study(2020); ;Uehara, Osamu ;Abiko, Yoshihiro ;Jamyanjav, BaasankhuuOBJECTIVES: Behçet's disease (BD) is characterised by repeated acute inflammatory attacks with aphthous ulcers of the oral mucosa, uveitis of the eyes, skin symptoms, and genital ulcers. Although its aetiology is still unknown, there is evidence of the involvement of oral bacteria in systemic diseases. Various types of oral bacteria may be involved in the development and progression of BD. The present study investigated alterations in the oral flora of patients with BD in Mongolia. We collected saliva samples from the Mongolian BD group and healthy control (HC) group, and the oral flora were analysed using next-generation sequencer (NGS). METHODS: DNA was extracted from the unstimulated saliva samples from the 47 BD and 48 HC subjects. The DNA was amplified from the V3-V4 region of 16S rRNA using PCR, and the data were acquired using NGS. Based on the obtained data, we analysed the alpha diversity, beta diversity, and bacterial taxonomy of the salivary flora. RESULTS: Beta diversity differed significantly between the BD and HC flora, but no significant differences were observed in alpha diversity. We found that the proportions of three genera - an S24-7 family unknown species, a mitochondria family unknown species, and Akkermansia species associated with IL-10 production - were significantly lower in the BD than in the HC group. CONCLUSIONS: The reduced proportions of the S24-7 family and symbiotic Akkermansia species may be key phenomena in the oral flora of patients with BD.Scopus© Citations 9 - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хүүхдэд ховор тохиолдох дюрингийн дерматит өвчний тохиолдол(2023-05-22); ;Э.Мөнхжин; ;У.Номин-ЭрдэнэМ.БатлхагваДюрингийн дерматит нь генетикийн урьдач нөхцөлтэй хүмүүст глютенд мэдрэгшил үүсч, арьсан дээр олон төрлийн тууралтаар илэрдэг архаг дахилтат явцтай, арьсны үрэвсэлт өвчин юм. Целиакийн өвчний арьсны илрэл гэж үздэг бөгөөд энэ өвчтэй хүмүүсийн 90 орчим хувь нь целиакийн өвчинтэй байдаг шэж үздэг. Ази, африк хүмүүст ховор, ялангуяа хүүхдүүдэд маш ховор тохиолддог. Манай улсад сүүлийн 5 жилд хүүхдийн хоёр тохиолдол бүртгэгдсэн байна. Оношилгоонд ийлдэс судлалын (anti-TTG IgA, anti-gliadin IgA, anti-DGP IgA), эдийн шинжилгээ ач холбогдолтой боловч шууд дархан туяарах шинжилгээ нь энэ өвчнийг оношлох алтан стандарт болдог. Эмнэлзүйн тохиолдол: 13 настай эмэгтэй, биеэр тууралт гарч загатнана, тууралт үе үе ихэсч багасна гэсэн зовуурьтай Арьсны Өвчин Судлалын Үндэсний төвд хандсан. Өвчин 2022 оны хавар хоёр талын тохойд тууралт гарч эхэлсэн. Асуумж, бодит үзлэгт үндэслэн урьдчилсан оношийг Дюрингийн дерматит гэж үзээд глютенгүй хоолны дэглэм барьж, цэврүүнцэрт тууралтаас болон ойролцоох эрүүл арьсны хэсгээс эд авч шинжилгээнд илгээсэн. Шинжилгээнд: Anti-Gliadin IgA 54.9 U/ml, AntiTTG IgA 2.1 U/ml. Арьсны эдийн шинжилгээнд: Өнгөн хөрсний дор хөндий үүссэн. Хөндийд нейтрофил, цөөн эозинофил эсүүдтэй. Жинхэнэ арьсны хөхлөг давхарт нейтрофил эсийн хуримлал үүссэн. Шууд дархан туяарах шинжилгээнд: жинхэнэ арьсны хөхлөгийн оройд IgA мөхлөгт хэлбэрээр гэрэлтэж харагдана. Эмнэлзүйд илэрсэн тууралтын барйлал, шинж чанар, лабораторийн ийлдэс судлалын шинжилгээ, арьсны эдийн, шууд дархан туяарах шинжилгээнүүдийн өөрчлөлтийг үндэслэн Герпес төст дерматит L13.0 (Дюрингийн дерматит) гэж оношлов. Бид 13 настай, эмэгтэй хүүхдэд сонгомол байрлалд толбо, гүвдрүү, цэврүүнцэрт тууралтаар илэрсэн дюрингийн дерматит өвчний тохиолдлыг ийлдэс судлалын болон шууд дархан туяарах аргаар оношилсон тохиолдлыг танилцуулж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Clinical features of Behcet's disease in Mongolia: a multicenter study(Springer Science and Business Media LLC, 2020-09); ;Jamyanjav, Baasankhuu; ; OBJECTIVE: The aim of the present study is to investigate the clinical features of patients with Behcet's disease (BD) in Mongolia. METHODS: Patients were identified and examined from six medical institutions in Mongolia from January 2015 to January 2019. BD was diagnosed according to the diagnostic criteria for BD established by the International Study Group. RESULTS: There were sixty-five patients (22 males and 43 females) recoded, the ratio of 1:1.95, with a marked female predominance. The age of disease onset was 22.2 ± 10.0 (mean ± SD), ranging from 11 to 66 years old. Oral aphthous ulcers, ocular lesions, skin lesions, genital ulcers, pathergy test positivity, articular lesions, superficial vasculitis, deep vein thrombosis, and epididymitis (male only) were observed in 100.0%, 63.1%, 81.5%, 89.2%, 7.7%, 86.2%, 32.3%, 4.6%, and 13.6% of the patients, respectively. The incidence of poor visual prognosis, ≤ 20/200, was significantly higher in males than in females (31.8 vs. 9.3%, incidence rate ratio 4.55 (95% CI 1.16-17.82), p < 0.05). The pathergy test was positive only in 7.7% of cases and only in female subjects. Nasal mucous ulcers were frequently seen in 55.4% of patients that may also be attributed to the environmental conditions of Mongolia. Headache was observed 76.9% of patients in this study. CONCLUSIONS: Clinical manifestations of BD in Mongolia are presented for the first time. The visual prognosis was significantly worse in males. Nasal mucous membrane ulcers and recurrent headaches were frequent among Mongolian patients with BD. Key Points • First results of the examination of the clinical features of Behcet's disease patients in Mongolia. • Nasal ulcerations and recurrent headaches are frequent symptoms in Mongolia Behcet's disease patients, potentially attributed to climate. • Male Behcet's disease patients in Mongolia have a significantly worse prognosis for eye-related complications and vision.Scopus© Citations 7
