Loading...
Арьсны өвчин судлалын үндэсний төвийн мэс заслын эдэд хийсэн эмгэг судлалын дүн шинжилгээ
Зохиогч
Он
2026 оны дөрөвдүгээр сарын 28
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
22
Issue
4
Start Page
23
End Page
27
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Арьсны эд судлалын шинжилгээ нь арьсны өвчний оношилгоонд чухал ач холбогдолтой бөгөөд Монгол Улсад мэс заслаар авсан эдэд арьсны эдийн шинжилгээний мэдээлэл хязгаарлагдмал хэвээр байна. Зорилго: Арьсны Өвчин Судлалын Үндэсний Төвийн амбулаторид үйлчлүүлж буй өвчтөнүүдийн мэс ажилбараар авсан эдийн шинжилгээний хариунд үндэслэн хортой болон хоргүй хавдрын оношийг бүлэглэн гаргах, мэс заслын ирмэг чөлөөлөгдсөн эсэхийг тодорхойлох, мөн эдгээр өвчний нас, хүйсийн тархалтыг үнэлэх. Арга, аргачлал: АӨСҮТ-ийн амбулаториор 2023 оны 1-р сараас 2026 оны 3-р сар хүртэлх хугацаанд мэс заслаар авсан эдийн шинжилгээний бүртгэлийн дэвтрээс түүвэрлэн авч хасагдах шалгуураар 4 тохиолдлыг хасаж, эцсийн байдлаар 357 тохиолдлыг сонгон, ретроспектив судалгааны аргаар Microsoft Excel программыг ашиглан дүн шинжилгээ хийв. Судалгаанд өвчтөнүүдийн нас, хүйс, онош, мэс заслын ирмэгийн чөлөөлөлт (чөлөөтэй эсвэл чөлөөгүй) зэрэг үзүүлэлтүүдийг цуглуулан шинжилсэн. Эдийн оношийг хортой болон хоргүй хавдар гэж ангилсан. Ангиллын хувьсагчдын хоорондын хамаарлыг үнэлэхэд хи-квадрат (Chi-square) тестийг ашиглаж, статистикийн ач холбогдлын түвшинг p<0.05 гэж тогтоов. Үр дүн: Судалгаанд нийт 357 өвчтөн хамрагдсанаас 135 (37.8%) нь эрэгтэй, 222 (62.2%) нь эмэгтэй байсан бөгөөд дундаж нас 41.8 жил байв. Насны бүлгээр авч үзэхэд хамгийн их хувийг 20–39 насны бүлэг эзэлж, нийт өвчтөнүүдийн 39.5%-ийг бүрдүүлсэн. Эдийн шинжилгээний дүнгээр 326 тохиолдол (91.32%) хоргүй, 31 тохиолдол (8.68%) хортой хавдар гэж оношлогдсон. Хоргүй хавдарт “Мэнгэний эсийн хавдар” 56 тохиолдол (15%) бүртгэгдсэн. Хортой хавдарын хувьд “Суурь эсийн хавдар” хамгийн их зонхилж байв. Нас ахих тусам хортой хавдрын тохиолдол мэдэгдэхүйц нэмэгдсэн нь статистикийн хувьд ач холбогдолтой байсан (p<0.001). 60 ба түүнээс дээш насны бүлэгт хорт хавдар илрэх эрсдэл өндөр байгааг OR = 8.19, 95% CI: 3.79–17.69 гэж тооцов. Мэс заслын ирмэгийн үнэлгээнд арьсны хорт хавдар нь хоргүй эмгэгүүдтэй харьцуулахад ирмэг чөлөөгүй байх нь илүү өндөр хувьтай байв. Дүгнэлт: Монгол Улсад цаашид арьсны хортой болон хоргүй хавдрын тархалтын онцлогийг илүү нарийвчлан судлах шаардлагатай ба оношилгоо, эмчилгээний чанарыг сайжруулах, бодлого боловсруулахад хувь нэмэр оруулна гэж үзэж байна.
Background: Histopathological examination of skin tissue plays an important role in the diagnosis of dermatological diseases; however, data on surgically excised skin specimens remain limited in Mongolia. Aim: To classify benign and malignant tumors based on histopathological findings of surgically excised skin tissue specimens, determine surgical margin status, and evaluate the age and sex distribution of these conditions. Materials and Methods: This retrospective observational study was conducted using data on surgically excised tissue specimens collected in the outpatient department of the National Dermatology Center between January 2023 and March 2026. A total of 361 patients were identified. Four cases with indeterminate histopathological diagnoses were excluded, leaving 357 patients for final analysis. Data on age, sex, diagnosis, and surgical margin status were collected and analyzed on Microsoft Excel programm. Histopathological diagnoses were classified as benign or malignant tumors. Associations between categorical variables were assessed using the chi-square test, with statistical significance set at p < 0.05. Results: Among 357 patients, 135 (37.8%) were male and 222 (62.2%) were female, with a mean age of 41.8 years. The 20–39-year age group accounted for the largest proportion of cases (39.5%). Histopathological examination showed that 326 cases (91.32%) were benign and 31 cases (8.68%) were malignant. Among benign tumors, melanocytic nevus was the most common diagnosis, while basal cell carcinoma was the most common malignant tumor. The frequency of malignant tumors increased significantly with age (p < 0.001). Patients aged ≥60 years had significantly higher odds of malignancy compared with younger patients (OR = 8.19, 95% CI: 3.79–17.69). Malignant lesions were significantly more likely to have positive (involved) surgical margins than benign lesions. Conclusion: Most surgically excised skin tissue specimens were benign; however, the likelihood of malignancy increased significantly with age. Surgical margin assessment is clinically important for improving prognosis, reducing the risk of recurrence, and guiding treatment management.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/9
Эшлэл
Э.Дэлгэрзаяа, Э.Насанжаргал, Ж.Энхжаргал, Ц.Дашдолгор, Г.Шинэжаргал, Д.Сүхболд нар. Арьсны өвчин судлалын үндэсний төвийн мэс заслын эдэд хийсэн эмгэг судлалын дүн шинжилгээ. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2026;22(4):23-27.
