Loading...
Хот, хөдөөгийн 0-9 насны хүүхдийн гепатитийн В вирусийн халдвар, дархлаажуулалтын хамралтын судлах нь
Зохиогч
Он
2025 оны нэгдүгээр сарын 1
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
21
Issue
1
Start Page
185
End Page
190
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Монгол улсын хүн амын дунд элэгний хорт хавдрын өвчлөл сүүлийн жилүүдэд тасралтгүй өсөн нэмэгдэж уг хавдраас шалтгаалсан нас баралт тэргүүлэх байр эзэлсээр байгаа бөгөөд 100.000 хүн амд ногдох элэгний эст өмөнгийн шалтгаант нас баралтаар дэлхийд нэгдүгээр байранд байгаа нь дэлхийн дунджаас найм дахин их байгааг илтгэж байна. Манай орны хүн амын дунд ГВВ-ийн халдварын талаар хийгдсэн судалгаа шинжилгээний ажил цөөнгүй байдаг хэдий ч хүүхдийн дунд гепатитын В вирусийн эсрэг дархлаажуулалтын хамралтыг улсын хэмжээнд судалсан ажил хомс байгаа нь энхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Хот, хөдөөгийн 0-9 насны хүүхдүүдийн дундах гепатитийн В вирусийн эсрэг дархлаажуулалтын хамрагдалтыг нөлөөлж буй хүчин зүйлстэй уялдуулан судлах. Арга, аргачлал: Бид судалгаандаа үндэсний хэмжээний хүн амд суурилсан агшингийн загварыг ашигласан. Ингээд Үндэсний статистикийн хорооны 2019 оны хүн ам зүйн мэдээлэлд үндэслэн түүврийн харгалзах хэмжээг 0-9 насны 4500 хүүхэд гэж тооцов. Үр дүн: Бидний судалгаанд 0-9 насны нийт 5027 хүүхэд хамрагдсанаас 33.7% (п=1692) нь Улаанбаатар, 66.3% (п=3335) нь аймгуудаас тус хамрагдав. Судалгаанд хамрагдагсдыг хүйсийн хувьд авч үзвэл 50% нь (п=2552) хөвгүүд, 50% нь охид (п=2554) байв. Судалгаанд хамрагдагсдыг насаар нь авч үзвэл 1 настай 465 хүүхэд, 2 настай 530 хүүхэд, 5 хүртэлх насны нийт 2789 (55.5%) хүүхэд, 6-9 насны 45% (п=2238) нь хүүхдүүд байв. Дүгнэлт: Уг судалгаанд 0-9 насны нийт 5027 хүүхэд хамрагдсанаас 917 (18.2%) хүүхэд хепатитын эсрэг вакцинд хамрагдаагүй, 57 (1.1%) хүүхэд 1-р тунд, 235 (4.7%) хүүхэд 2-р тунд, 3818 (75.9%) хүүхэд бүрэн 1-3-р тунд тус тус хамрагдсан байна. Судалгаанд хамрагдагсдын хувьд нас болон оршин суугаа газраас хамааран хамрагдалт харьцангуй ялгаатай байсан ч хүйсийн хувьд мэдэгдэхүйц ялгаа ажиглагдаагүй. Дархлаажуулалтад бүрэн хамрагдаагүй хүүхдүүдийн хувь 18,2% байгаа нь цаашид гепатитын В вирусийн эсрэг болон тавт вакцинд хүүхэд бүрийг товлолын дагуу бүрэн хамруулах хэрвээ хоцорсон тохиолдолд нөхөн дархлаажуулалтад заавал хамруулдаг болох мөн бүртгэл мэдээллийг сайжруулах шаардлагатай байгааг харуулж байна.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/74
Эшлэл
М.Булганхишиг, Х.Сэр-Од, Ш.Оюу-Эрдэнэ, Ш.Шатар, Ч.Баттогтох, З.Гэрэлцэцэг нар. Хот, хөдөөгийн 0-9 насны хүүхдийн гепатитийн В вирусийн халдвар, дархлаажуулалтын хамралтын судлах нь. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2025;21(1):185-190.
