Loading...
Эрт илрүүлэгт хамрагдсан Монгол хүмүүсийн цусны улаан эс түүний нэмэлт үзүүлэлтүүдийг судалсан дүн
Он
2025 оны нэгдүгээр сарын 1
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
21
Issue
1
Start Page
219
End Page
224
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Цусны дэлгэрэнгүй шинжилгээ (ЦДШ) нь өвчнийг эрт илрүүлэх, оношлох, эмчлэх, эмчилгээний явцыг хянах, мөн эмчлүүлэгчийн ерөнхий эрүүл мэндийн байдлыг үнэлэхэд чухал ач холбогдолтой. Иймээс тухайн улс орны хүн ам зүйн онцлогт тохирсон цусны шинжилгээний лавлах утгыг тогтоох нь оношлогооны нарийвчлал, эмчилгээний үр дүнг сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Манай орны хувьд цусны шинжилгээний үзүүлэлтүүдийн лавлах утгыг нас, хүйс, биеийн жин, амьдралын чанараас хамааран тогтоосон судалгаа хомс байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: “Хүн амын нас, хүйс эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг шинжилгээ оношилгоо”-нд хамрагдсан хүн амаас эрүүл бүлгийг сонгон авч улаан эс, түүний нэмэлт үзүүлэлтүүдийн лавлах утгыг нас хүйс, биеийн жингийн индексээр уялдуулан тогтоох. Арга, аргачлал: Монгол улсын хэмжээнд 2022 оноос 2023 оны 5-р сар хүртлэх хугацаанд зохион байгуулсан “Хүн амын нас, хүйс эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг шинжилгээ оношилгоо”-нд хамрагдсан 18-аас дээш насны 7301 хүнд хийгдсэн цусны дэлгэрэнгүй шинжилгээн дэх улаан эс (КВС), гемоглобин (НСБ), гематокрит (НСТ), улаан эсийн дундаж эзэлхүүн (МСҮ), нэг улаан эсэд ноогдох гемоглобин (МСН), нэг улаан эсэд ноогдох гемоглобины концентраци (МСНС)-г нас, хүйс, биеийн жингийн индекстэй холбон судаллаа. Судалгааг 1ВМ 8Р88(20) программ ашиглаж үр дүнг тооцов. Р<0.05 үед статистик ач холбогдолтой гэж үзсэн. Үр дүн: Бидний судалгаанд 18-87 насны 7301 хүн хамрагдсан ба үүнээс 36.3% (2644) нь эрэгтэй, 63.7% (4657) эмэгтэй байв. Насны дундаж нь эрэгтэйд 30.23±0.22 жил, эмэгтэйд 35.11±0.15 жил байлаа. Үүнээс 18-30 насны эрэгтэй 1764, эмэгтэй 1774, 31-45 насны эрэгтэй 603, эмэгтэй 2069, 46-60 насны эрэгтэй 199, эмэгтэй 670, >61насны эрэгтэй 78, эмэгтэй 144 хүн байсан. 18-30 насны бүлгийн эрэгтэй, эмэгтэйд КВС, НОВ, М С^, МСНС, НСТ; 31-45 насны бүлгийн эрэгтэй, эмэгтэйд КВС, НОВ, МСН, МСНС, НСТ зэрэг үзүүлэлтүүд статистик ач холбогдол бүхий ялгаатай байсан бол 46-60 насны бүлгийн эрэгтэй, эмэгтэйд КВС, НОВ, НСТ статистик ач холбогдол бүхий ялгаатай харин 61-с дээш насны эрэгтэй эмэгтэй бүлэг хооронд зөвхөн КВС-ийн хувьд статистик ач холбогдол бүхий ялгаатай байлаа. Улаан эс түүний нэмэлт үзүүлэлтүүдийг БЖИ-тэй харьцуулан судлахад бүлэг хооронд статистик ач холбогдол бүхий ялгаа ажиглагдсангүй (р>0.05). Дүгнэлт: Нийт хүн амыг эрт илрүүлэгт хамруулснаар монгол хүмүүсийн цусны улаан эс түүний нэмэлт үзүүлэлтүүдийн лавлах утгыг тогтоох боломж нээгдсэн бөгөөд цаашид газарзүйн байрлал, генетикийн онцлог, хүрээлэн буй орчны нөлөөлөлтэй уялдуулан судлах шаардлагатай байна.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/80
Эшлэл
Т.Урангоо, А.Отгонбат, О.Пүрэвжал. Эрт илрүүлэгт хамрагдсан Монгол хүмүүсийн цусны улаан эс түүний нэмэлт үзүүлэлтүүдийг судалсан дүн. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2025;21(1):219-224.
Түлхүүр үг
