Loading...
Улаанбаатар хотын агаарын бохирдлын тойм судалгаа
Зохиогч
Б.Өлзийхутаг
Г.Энхжаргал
Г.Жаргалсайхан
Он
2025 оны нэгдүгээр сарын 1
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
21
Issue
1
Start Page
263
End Page
266
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: ДЭМБ-ын тоо, баримтаар агаарын бохирдлын улмаас 2021 онд дэлхийн хэмжээнд 8.1 сая хүн нас барж байгаа бөгөөд 5 хүртэлх насны хүүхдүүдийг оролцуулан дэлхий нийтийн хүн амын нийт нас баралтын хоёр дох шалтгаан болж байна. Мөн агаарын бохирдол нь цус харвалт, уушгины архаг бөглөрөлт өвчин, уушигны хорт хавдар, астма, зэрэг олон өвчинд нөлөөлж улмаар нас баралтад хүргэж байна. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын агаар дахь РМ2.5 тоосонцрын хоногийн дундаж агууламж өвлийн улиралд 750 мкг/м3 хүртэл нэмэгдэж байгаа нь ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс даруй 50 дахин ихсэж дэлхийн хамгийн их бохирдолтой хотын тоонд орж байна. Агаарын бохирдол нь Монгол улс төдийгүй дэлхийн олон улс оронд нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал хэвээр байсаар байна. Агаарын ______________________ бохирдлын чиглэлээр хийгдсэн судалгаа, бүтээлүүдийг нэгтгэн дүгнэж, тоймлосон судалгаа хомс байгаа нь тус судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Монгол улсын төрийн өмчит их дээд сургуулиудын агаарын бохирдлын чиглэлээр хийгдсэн нэг сэдэвт бүтээлүүдийг тоймлон судалж, үр дүнг нэгтгэн дүгнэх. Арга, аргачлал: Агаарын бохирдлын чиглэлээр 2011-2024 онуудад магистр, докторын зэрэг хамгаалсан нэг сэдэвт бүтээлд системт тойм анализ хийв. Үр дүн: Магистр, доктор хамгаалсан бүтээлүүдийг тоймлон дүгнэвэл магистрын судалгааны нэг сэдэвт бүтээл 76.0% (п=19), докторын судалгааны нэг сэдэвт бүтээл 24.0% (п=6)-ийг эзэлж байна. Судлагдсан нийт бүтээлийн 36.0% (п=9) нь агаарын бохирдлын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг, харин 64.0% (п=16) нь бусад чиглэлээр судалсан байна. Агаар дах РМ2.5 тоосонцрын 2011-2024 оны хоорондох хоногийн дундаж агууламж Монгол улсын агаарын чанарын стандарт хэмжээнээс 16 дахин их, 11-р сараас 2-р саруудад бохирдол хамгийн өндөр, харин 7-р сард хамгийн бага агууламжтай байгааг зарим судалгааны дүнд дурдсан байна. Мөн зарим судалгааны үр дүнгээр нийслэлд сайжруулсан түлш хэрэглэж эхэлсэн үеэс агаар дах РМ2.5 тоосонцрын хэмжээ буурсан байна. Агаарын бохирдол амьсгал, зүрх судасны өвчлөлд нөлөөлөхөөс гадна хавдрын эрсдэлийг нэмэгдүүлж, ургийн жинг бууруулсан үр дүнгүүд тодорхойлогдсон байна. Дүгнэлт: Монгол улсын төрийн өмчийн их дээд сургуулиудын агаарын бохирдлын нэг сэдэвт бүтээлүүдийг авч үзэхэд ихэвчлэн агаарын бохирдлын агууламж, концентраци болон эрүүл мэндийн нөлөөллийг судалсан бөгөөд цаашид агаарын бохирдлыг бууруулах чиглэлийн судалгааг их дээд сургуулиудын хамтын ажиллагаа, манлайллын оролцоотойгоор хийж, шийдвэр гаргагчдад хүргэх шаардлагатай байна. Агаарын бохирдол РМ2.5 тоосонцор Магистр Докторын бүтээл
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/87
Эшлэл
Б.Өлзийхутаг, Г.Энхжаргал, Б.Буянтүшиг, Г.Жаргалсайхан, Х.Ээлин, Д.Өлзиймаа нар. Улаанбаатар хотын агаарын бохирдлын тойм судалгаа. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2025;21(1):263-266.
