Loading...
Академич Бямбажавын Рагчаагийн дотор өвчний онош зүй ба элэг судлалын салбарыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэр
Зохиогч
Он
2025 оны нэгдүгээр сарын 1
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
21
Issue
2
Start Page
8
End Page
13
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Эмнэл зүйн анагаах ухааны хаан хэмээн зүй ёсоор нэрлэгддэг дотрын анагаах ухааныг Монгол Улсад үүсгэн хөгжүүлэхэд МУИС-ийн хүн эмнэлгийн факультетын анхны төгсөгчдийн нэг, анхны дотрын эмч, багш, дотрын эмгэг судлалын анхны аспирант, эрдэмтэн, анхны монгол декан, дотрын тэнхимийн анхны монгол эрхлэгч, анхны профессор, Монгол улсын хүний гавьяат эмч, Монгол улсын Шинжлэх Ухааны Академийн анхны сурвалжлагч гишүүн, анагаахын шинжлэх ухааны доктор, академич Б.Рагчаа жинтэй хувь нэмэр оруулсан билээ. Зорилго: Академич Бямбажавын Рагчаагийн бүтээлийн судалгааг хийснээр Дотор өвчний онош зүй ба болон элэг судлалын салбарыг үндэслэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг судлах, нийтэд түгээх. Арга, аргачлал: Судалгааг нэрт эрдэмтэн, академич Б.Рагчаагийн хэвлэн нийтлүүлсэн ном, сурах бичиг, эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл, архивын материал болон Б.Рагчаа багшийн тухай дурдсан ном, сонин, үе үеийн шавь нарын дурсамж яриа, бичвэрүүдийг түүвэрлэн, баримтын судалгааны аргаар дүн шинжилгээ хийлээ. Үр дүн: Академич Б.Рагчаа нь багшлах хугацаандаа 4000 орчим эмч мэргэжилтэн төгсгөн гаргаж, нийт 156 бүтээл туурвисан байна. Мөн өөрийн олон жилийн мэдлэг, чадвар, туршлага дээр үндэслэн, “Боткины өвчний эмнэл зүй” (1969), “Дотрын өвчний хам шинж” (1972) сурах бичгүүдийг бичсэнээрээ “Анхны Монгол сурах бичиг бичсэн” эрдэмтэн багш болж алдаршсан. Профессор Б.Рагчаа элэгний өвчний талаар бичсэн бүтээлүүдээ нэгтгэж дүгнэн 1977 онд “Боткины өвчний эмнэл зүй” гэдэг нэг сэдэвт зохиол бичиж анагаахын шинжлэх ухааны доктор (8сЛ)-ын зэргийг хамгаалжээ. Дүгнэлт: 1. Бямбажавын Рагчаа нь 1953 онд “Дотор өвчний онош зүйн’’ тэнхимийн анхны монгол эрхлэгчээр томилогдсоноос хойш 52 жил багшилж, 42 жил дотрын зөвлөхөөр ажилласан ба дотрын онош зүйн шинжлэх ухаанд чухал хувь нэмэр оруулсан нэрт эрдэмтэн байжээ. 2. Академич Б.Рагчаа нь вируст гепатитын судалгааг удирдан явуулж, “Боткины өвчний эмнэл зүй” нэг сэдэвт зохиол бичиж хэвлүүлэн АШУны докторын (1977) зэрэг хамгаалсан элэгний анхны мэргэжлийн эрдэмтэн судлаач багш юм.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/91
Эшлэл
Д.Долгион, Л.Тулгаа, Н.Бира, С.Бадамжав, А.Энх-Амар. Академич Бямбажавын Рагчаагийн дотор өвчний онош зүй ба элэг судлалын салбарыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэр. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2025;21(2):8-13.
