А.Энх-Амар
Loading...
Товч нэр
А.Энх-Амар
Бүтэн нэр
Аюуш Энх-Амар
Латин нэр
Ayush Enkh-Amar
Эрдмийн цол
Дэд профессор
Боловсролын зэрэг
Доктор (Ph.D)
ORCID
12 results
Now showing 1 - 10 of 12
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Characteristics of Hospitals That Adopt Hospital Information Systems in Mongolia And Its Impact on Patient Safety and Quality of Care(Mongolian National University of Medical Sciences, 2018-06-25); ;Xinping ZhangObjectives: Our objective was to determine the relationship between the adoption of hospital information system (HIS) in Mongolian tertiary and secondary care hospitals and the hospital’s organizational & geographical characteristics, its impact on patient safety & quality of healthcare. Methods: This wasa cross sectional study involving the executive directors and 39 quality managersat 39 hospitals. Data werecollected using questionnaire to determine the adoption rate of HIS and their hospital’s organizational & geographical characteristics. Results: The adoption of HIS signifi cantly affected by hospital size, ownership type, health maintenance organization penetration, and hospital location (urban versus rural). The adoption of HIS was found to partially impactpatient safety and quality of healthcare outcomes. Conclusion: In terms of theoretical implications, this study confi rms that hospital organizational & geographical characteristics (structure) impact the adoption of HIS (process) which in turn affects healthcare outcomes (outcome). These fi nding validate Avedis Donabedian’s “Structure-Process-Outcome” model. The present fi ndings also confi rm that hospitals with these structural attributes adopted more technologies. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Коронавируст халдвар (COVID-19)-тай өвчтнөөс мэдрэлийн тогтолцооны шинжлэгдхүүн авах үеийн биоаюулгүй ажиллагаа(2021-06-10) ;О.Энхээ ;Chien-Chin Chen ;Д.Болортуяа ;О.Сарандэлгэр - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Академич Бямбажавын Рагчаагийн дотор өвчний онош зүй ба элэг судлалын салбарыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэр(2025-01-01) ;Д.Долгион ;Л.Тулгаа; ; Үндэслэл: Эмнэл зүйн анагаах ухааны хаан хэмээн зүй ёсоор нэрлэгддэг дотрын анагаах ухааныг Монгол Улсад үүсгэн хөгжүүлэхэд МУИС-ийн хүн эмнэлгийн факультетын анхны төгсөгчдийн нэг, анхны дотрын эмч, багш, дотрын эмгэг судлалын анхны аспирант, эрдэмтэн, анхны монгол декан, дотрын тэнхимийн анхны монгол эрхлэгч, анхны профессор, Монгол улсын хүний гавьяат эмч, Монгол улсын Шинжлэх Ухааны Академийн анхны сурвалжлагч гишүүн, анагаахын шинжлэх ухааны доктор, академич Б.Рагчаа жинтэй хувь нэмэр оруулсан билээ. Зорилго: Академич Бямбажавын Рагчаагийн бүтээлийн судалгааг хийснээр Дотор өвчний онош зүй ба болон элэг судлалын салбарыг үндэслэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг судлах, нийтэд түгээх. Арга, аргачлал: Судалгааг нэрт эрдэмтэн, академич Б.Рагчаагийн хэвлэн нийтлүүлсэн ном, сурах бичиг, эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл, архивын материал болон Б.Рагчаа багшийн тухай дурдсан ном, сонин, үе үеийн шавь нарын дурсамж яриа, бичвэрүүдийг түүвэрлэн, баримтын судалгааны аргаар дүн шинжилгээ хийлээ. Үр дүн: Академич Б.Рагчаа нь багшлах хугацаандаа 4000 орчим эмч мэргэжилтэн төгсгөн гаргаж, нийт 156 бүтээл туурвисан байна. Мөн өөрийн олон жилийн мэдлэг, чадвар, туршлага дээр үндэслэн, “Боткины өвчний эмнэл зүй” (1969), “Дотрын өвчний хам шинж” (1972) сурах бичгүүдийг бичсэнээрээ “Анхны Монгол сурах бичиг бичсэн” эрдэмтэн багш болж алдаршсан. Профессор Б.Рагчаа элэгний өвчний талаар бичсэн бүтээлүүдээ нэгтгэж дүгнэн 1977 онд “Боткины өвчний эмнэл зүй” гэдэг нэг сэдэвт зохиол бичиж анагаахын шинжлэх ухааны доктор (8сЛ)-ын зэргийг хамгаалжээ. Дүгнэлт: 1. Бямбажавын Рагчаа нь 1953 онд “Дотор өвчний онош зүйн’’ тэнхимийн анхны монгол эрхлэгчээр томилогдсоноос хойш 52 жил багшилж, 42 жил дотрын зөвлөхөөр ажилласан ба дотрын онош зүйн шинжлэх ухаанд чухал хувь нэмэр оруулсан нэрт эрдэмтэн байжээ. 2. Академич Б.Рагчаа нь вируст гепатитын судалгааг удирдан явуулж, “Боткины өвчний эмнэл зүй” нэг сэдэвт зохиол бичиж хэвлүүлэн АШУны докторын (1977) зэрэг хамгаалсан элэгний анхны мэргэжлийн эрдэмтэн судлаач багш юм. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Коронавируст халдвар (COVID-19)-ын үеийн элэгний эмгэгтэй холбоотой өвчлөлийн үед авах арга хэмжээ(2021-06-10) ;Б. Гантуяа; ; ; Н. Баярмаа. COVID-19 цар тахлын үеийн энэхүү зааварчилгаа нь нийт гастроэнтеролог болон мэргэшил олгох дамжааны суралцагсадад зориулагдсан. Энэхүү өгүүлэл нь Ковид-19 –ын халдвар оношлогдсон архаг болон цочмог элэгний үрэвсэлтэй өвчтөнд үзүүлэх тусламж үйлчилгээг сайжруулаж зорилгоор хийгдсэн эмч нарт боловсрол олгож буй бүтээл юм. Өгүүллийг АШУҮИС, АУС-ийн ХБЭС-ын Тэнхмийн багш нар боловсруулан гаргалаа. Элэгний архаг өвчтэй хүмүүсийн халдвар авах эрсдэл. Элэгний архаг өвчтэй өвчтөнүүд SARS-CoV-2-ийн халдварт илүү өртөмтгий байгаа эсэх нь тодорхойгүй байна. Гэвч цөсний болон элэгний хучуур эдийн эсүүдэд ангиотензин хувиргадаг фермент 2 рецептор байдаг тул элэг нь SARS-CoV-2-ийн халдварт өртөмтгий байж болно. SARS-CoV-2 вирус нь ACE2 рецептортой холбогдож, бай эрхтнээ гэмтээдэг1-3. Хүнд хэлбэрийн COVID-19 болон нас баралт. Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн мэдээллэснээр элэгний архаг өвчтэй эсвэл дархлаа дарангуйлагдсан өвчтөнүүдэд COVID19-ийн хүнд хэлбэрийг тусах эрсдэл өндөр байдаг гэж мэдэгдсэн ба энэ талын мэдээлэл судалгаа бага байна4. Ямар нэгэн шалтгаантай элэгний архаг өвчтэй өвчтнүүд. Урьдчилсан мэдээллээс үзэхэд элэгний өвчлөл нь COVID-19-тэй өвчтөнүүдийн хувьд муу үр дүн авчирч байна5-9. COVID-19 өвчтэй 2780 өвчтөнд хийсэн судалгаанд (элэгний архаг өвчтэй 250 өвчтнийг оролцуулсан) элэгний архаг өвчтэй өвчтөнүүдийн нас баралт элэгний өвчлөлгүй хүмүүстэй харьцуулахад харьцангуй өндөр байв ( [RR] 2.8, 95% CI 1.9-4.0)5. Элэгний архаг өвчтэй өвчтөнүүдийн дунд архины бус шалтгаант элэгний эмгэг (NAFLD) ба архины стеатогепатит (NASH) нь хамгийн түгээмэл шалтгаан юм. Мөн элэгний хатууралтай өвчтөнүүд элэгний өвчингүй бүлэгтэй харьцуулахад нас баралтын эрсдэл өндөр байсан (RR 4.6, 95% CI 2.6-8.3). Нас баралтын эрсдэл нь нас, арьсны өнгө, никотины хэрэглээ, биеийн жингийн индекс, - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Ходоодны хорт хавдар болон хавдрын бус тохиолдолд Хеликобактер пилори /Helicobacter pylori/-ийн хоруу чанарын генийг харьцуулсан судалгаа(2021-03-21); ;Х.Оюунцэцэг; ; Үндэслэл: Дэлхий дахинд ходоодны хавдрын өвчлөл болон нас баралтаар CagPAIcytotoxin Монгол улс 1-р байранд орж байна1. Хеликобактер пилори (Hp) нь associated gene ходоодны хорт хавдар үүсгэх гол шалтгаан болдог. Өмнөх судалгаанаас pathogenicity island харахад хөгжиж буй орнууд тухайлбал Африкын улс орнууд, Энэтхэг, Хеликобактер пилори Бангладеш зэрэг улс орнуудтай адил Монголчуудын дунд Hp-ийн Ходоодны хавдар халдварын тархалт 70% байгаа нь тогтоогдсон2. Сонирхолтой нь Монгол улс дээрх хөгжиж буй орнуудад Hp-ийн халдварын тархалт өндөр хэдий ч ходоодны хорт хавдрын тохиолдлоор доогуурт ордог нь судлаачдын анхаарлыг ихээр татдаг. Үүнийг CagA хоруу чанарын генийн генотип болон CagA генийг эзэн эс рүү оруулах үүргийг гүйцэтгэдэг CagPAI иж бүрдлийн генүүдийн ялгаатай байдалтай холбон тайлбарладаг. Манай улсад Hp-ийн CagPAI иж бүрдлийн генүүдийн нарийвчилсан судалгаа хийгдээгүй байна. Зорилго: Ходоодны хорт хавдар ба хавдрын бус тохиолдлын үед Hp-ийн CagPAI иж бүрдлийн генүүдийг судлах. Арга аргачлал: Ходоодны биж хам шинж бүхий, 18 наснаас дээш Монгол улсын иргэнийг сайн дурын үндсэн дээр хамруулан ходоодны хавдар ба хавдрын бус тохиолдлуудад ходоодны дуран, ходоодны гистологи шинжилгээ, Хеликобактери пилорийн өсгөвөр, түүний удмын дарааллыг тогтоох агшингийн судалгааг хийж гүйцэтгэсэн. Ходоодны хорт хавдрын оношилгоог Лауренсийн ангилалаар тодорхойлон Hp-ийн халдварыг өсгөвөрлөсний дараа CagPAI иж бүрдлийн генүүдийг илрүүлж статистик боловсруулалт хийсэн. Үр дүн: Судалгаанд хамрагсдын дундаж нас 48 байсан ба хүйсийн харьцаа (эр:эм) 1:1 байв. Ходоодны хорт хавдаргүй 72.22% (n=39), хорт хавдар оношлогдсон 27.77% (n=15) тохиолдол байлаа. Hp-ийн CagPAI иж бүрдэл генийг тодорхойлоход хавдаргүй тохиолдолын 79.5% (n=31)-д CagPAI иж бүрдэл бүрэн байгаа нь тогтоогдсон бол хавдартай тохиолдолд 100% (n=15) илэрсэн (p>0.05) үзүүлэлттэй байлаа. Дүгнэлт: Ходоодны хорт хавдар оношлогдсон үйлчлүүлэгчдийн дунд тархсан Hp-ийн хоруу чанарын CagPAI иж бүрдлийн 26 генүүд бүгд тодорхойлогдож байгаа нь CagA онкоген уураг эзэн эсэд бүрэн нэвтрэн орох чадамжтай байгааг харуулж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Ходоодны хорт хавдрын тохиолдлыг эрт илрүүлэг шинжилгээгээр судалсан үр дүн(2024-01-28) ;Ж.Билгүүн; ;Ц.Сарантуяа ;Х.ОюунцэцэгҮндэслэл: Монгол улс ходоодны хорт хавдрын өвчлөл болон нас баралтын түвшнээрээ дэлхий дахинд тэргүүлсээр байна. Иймд 2022 оноос эхлэн Монгол улсад улаан хоолой ходоодны хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж хүн амын дунд ходоодны хорт хавдрын эрт илрүүлгийн түвшинг тодорхойлох олон төвт судалгааг хийсэн. Зорилго: Ходоодны хавдрын эрт болон хожуу үеийн илрүүлгийн үр дүн, эрт үеийн хавдрын илрүүлэлтийн түвшинг судлах. Арга, аргачлал: 2022 оны 5 дугаар сараас 2023 оны 5 дугаар сарын хооронд буюу 1 жилийн хугацаанд Монгол улсын 28 дурангийн төвд ходоодны дурангийн шинжилгээнд хамрагдсан хүмүүсийн доторх хорт хавдрын урьдал эмгэг (бага түвшинт дисплази, эсийн атип) болон хорт хавдар (өндөр түвшинт дисплази, аденокарцинома, сигнет эсийн хорт хавдар гэх мэт)-ыг илрүүлэх зорилгоор олон төвт ретроспектив судалгааг хийсэн. (Улаанбаатар хотын 9 дүүрэг, 21 аймгийн дурангийн төвүүд). Энэхүү судалгааны үндсэн үр дүн нь эрт илрүүлэлтийн түвшинг тодорхойлох (эндоскопийн шинжилгээнд хамрагдсан хүмүүсийн эерэг тохиолдлын эзлэх хувь), хорт хавдрын төрөл, түүний дотор түүний урьдал өвчний шинж чанарыг тодорхойлох явдал байв. Үр дүн: Бидний судалгаанд 2022 оны 5 дугаар сараас 2023 оны 5 дугаар сар хүртэл нийт 67634 хүн хамрагдсанаас дурангийн шинжилгээгээр 402 буюу нийт хүмүүсийн 0.5% нь ходоодны хорт хавдартай гэж оношлогдсон байна. Ходоодны хорт хавдрын эрт үе шатанд өвчлөгсдийн эзлэх хувь 56.9% байна. Дүгнэлт: 1. Ходоодны хавдрын бус өөрчлөлтийн хувьд эдийн шинжилгээнд бага түвшинт дисплази өөрчлөлт давамгай илэрч байна 2. Ходоод-улаан хоолойн хорт хавдраас урьдчилан сэргийлэх үндэсний хөтөлбөрийг эхлүүлсэн нь ходоодны хорт хавдрыг эрт үед нь илрүүлэх, эмчлэх боломжийг тогтоосноор ходоодны хорт хавдрын шалтгаант нас баралтыг бууруулах ач холбогдолтой байгаа нь уг хөтөлбөрийг тасралтгүй хэрэгжүүлэх шаардлагатайг харуулж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Насанд хүрэгчдийн дундах целиак өвчний онцлог, оношилгооны асуудлыг судлах нь(2020-05-01) ;Б.Оюунбилэг; үндэслэл: Целиак өвчин нь (Celiac disease) удамшлын гаралтай нийтлэг өвчний нэг бөгөөд ойролцоогоор дэлхийн нийт хүн амын 1%-д нь тохиолдож байна1. Сүүлийн жилүүдэд целиак өвчин дэлхий дахинаа түгээмэл болж байгаа бөгөөд тархалт нь өнгөрсөн 20 жилийн турш эрс нэмэгдсээр байгаа юм. Энэхүү өвчний шинэ тохиолдлын тоо нь оношилгооны хэрэгсэл сайжрахын хэрээр улам нэмэгдэж, уг өвчний өндөр эрсдэлтэй хүмүүст скрининг шинжилгээ хийснээр улам ихсэх хандлагатай болж байна. Бид энэхүү судалгааг тохиолдол хяналтын, агшингийн судалгааны загварыг ашиглан гүйцэтгэж байна. Судалгааг 2019 оны 12 дугаар сараас 2020 оны 12 дугаар сарын 1-ний хооронд хийж гүйцэтгэж байгаа болно. Зорилго: Насанд хүрэгчдийн дундах Целиаки өвчний оношилгооны зарим асуудлыг судлах. Судалгааны хэрэглэгдэхүүн ба арга зүй: Бид энэхүү судалгааг эмнэлэгт суурилсан аналитик судалгааны агшингийн загвараар хийнэ. Монгол-Японы сургалтын эмнэлгийн дуран, дотрын тасагт хандсан целиаки өвчтэй хүмүүсийг судалгаанд хамруулан 2019 оны 12 сараас -2020 оны 12 сарын 01 хооронд судалгааг хийж гүйцэтгэнэ. үр дүн: Судалгаанд нийт 63 хүн лаброраторийн шинжилгээнд, түүнээс 18 хүнд асуумж авч Шинжилгээ өгсөн хүний ерөнхий шинж байдал, Нийт 63 хүний насны үзүүлэлтэнд статистик боловсруулалт хийхэд 0-18 насны хүүхдүүд (36) 55.4%, 19-39 идэр насныхан (11) 16.9%, 40-59 хижээл насны (11) 16.9%, 60-79 өтөл нас (3) 4.6%-д тохиолдсон байв. Нийт лабораторийн шинжилгээ өгсөн 63 хүнээс 27 буюу 41.5% нь gliadin эерэг, 4 буюу 6.2%-д ASCA эерэг, 12 буюу 18.5%-д tTG эерэг, 9 буюу 13.8%-д PCA эерэг, 1 буюу 1.5%-д IF эерэг гарсан байв. Хүйсны байдал болон лабораторийн үзүүлэлт хоорондох хамаарлыг судлах үед ASCA p<0.05 (p=0.042), tTG p<0.05 (p=0.012) тул хүйс нь ASCA болон tTG үзүүлэлттэй хамааралтай байсан.Насны бүлэг болон лабораторийн хоорондох хамаарлыг судлах үед PCA p<0.05 (p=0.017), IF p<0.01 (p=0.000) тул нас нь PCA болон IF үзүүлэлттэй хамааралтай байсан. Дүгнэлт: Шинжилгээ өгсөн хүмүүсийн 41.5%-д gliadin эерэг, 18.5%-д tTG эерэг гарсан байв.Судалгаанд хамрагдсан хүмүүст түгээмэл илэрсэн шинж тэмдэг бол суулгалт 72.2%, жин бууралт 61.1%, гэдэс дүүрэлт 55.6%-д илэрсэн байлаа. Өмнө нь глютен агуулсан хүнсний бүтээгдэхүүн хэрэглэдэг байсан, бусад хүнсэнд харшлын урвал илэрдэг байсан хүн 38.9% байлаа. Лабораторийн үзүүлэлт дотроос ASCA болон tTG нь хүйсны байдалтай хамааралтай бол PCA болон IF үзүүлэлт нь насны бүлгээс хамаарсан. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Hepatitis C Virus Infection in Mongolia: Updated Provincial Data on Prevalence, Genotype Distribution, and Age-Specific Risk Factors(MDPI AG, 2025-12); ;Baatarzorigt, Myagmarjaltsan ;Otgon, Munkhtuya; (1) Background: Mongolia has historically reported one of the highest hepatitis C virus (HCV) prevalence rates globally, with past national estimates exceeding 15%, making HCV infection a major public health priority. This study aimed to assess the prevalence, genotype distribution, and risk factors of HCV infection among residents of Arkhangai Province. (2) Methods: This population-based cross-sectional study was conducted in 2022 including 2304 individuals aged 0-80 years. Serum samples were tested for anti-HCV antibodies using ELISA and for HCV RNA using PCR. Positive samples were genotyped, and demographic and exposure data were analyzed using logistic regression to identify independent risk factors. (3) Results: The prevalence of anti-HCV antibodies was 12.0%, and HCV RNA positivity was 7.16%. Infection increased significantly with age (p < 0.001) and was higher among females (14.6%) than males (8.4%). Genotype 1b predominated (98.2%), followed by 1a (1.2%) and 2 (0.6%). Several exposures showed strong associations with HCV infection in univariate analysis, including cupping therapy (OR 2.37, 95% CI 1.71-3.28), shared razor use (OR 2.39, 95% CI 1.59-3.60), cosmetic procedures (OR 1.70, 95% CI 1.11-2.45), and unsafe injections (OR 2.06, 95% CI 1.40-3.02). In multivariable analysis, four exposures remained independently associated with HCV infection: cupping therapy (adjusted OR 1.89, 95% CI 1.32-2.70), shared razor use (adjusted OR 1.98, 95% CI 1.24-2.89), cosmetic procedures (adjusted OR 1.62, 95% CI 1.39-2.24), and unsafe injections (adjusted OR 1.84, 95% CI 1.19-2.83). (4) Conclusions: HCV infection remains prevalent, particularly among older adults and women. Genotype 1b continues to predominate, indicating that the viral genetic distribution has remained largely unchanged over the past decade. Continued education, safe injection practices, and regulation of traditional and cosmetic procedures are essential to reduce HCV transmission and support Mongolia's elimination goals. These findings highlight the need for comprehensive prevention strategies addressing both unsafe traditional/medical practices and the rapidly expanding cosmetic and aesthetic service sector.
