Loading...
Бодисын солилцооны хам шинж ба гиперферритинеми хоорондын хамаарлыг судалсан үр дүн
Он
2025 оны нэгдүгээр сарын 1
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
21
Issue
2
Start Page
30
End Page
35
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Гиперферритинеми гэдэг нь ийлдсэн дэх ферритиний Ферритин агууламж хэвийн утгаас нэмэгдэхийг хэлдэг бөгөөд дэлхийн хэмжээнд Таргалалт нийт хүн амын 5-25%-д тохиолддог. Элэгний төмрийн хэт ачааллын хам Гипергликеми шинж болон бодисын солилцооны хам шинж (БСХШ) нь хоорондоо хамааралтай бөгөөд энэ нь дэлхий дахинд өвчлөл болон нас баралтын чухал шалтгаануудын нэгд тооцогддог тул судлаачид дээрх хамаарлыг судлах шаардлагатай байна. Олон улсад болон Монгол улсад бодисын солилцооны хам шинж болон зарим эмгэгүүдийн үед төмрийн солилцоо алдагдаж, төмрийн ачаалалд хүргэж байгаа эсэхийг үнэлсэн нотолгоо хомс байна. Иймд бид гиперферритинеми ба БСХШ болон бусад хүчин зүйлсийн хамаарлыг судлахаар зорилоо. Арга, аргачлал: Судалгааг аналитик судалгааны агшингийн загвар ашиглан гүйцэтгэв. Судалгаанд хамруулах шалгуурыг хангасан 159 эрэгтэй хүний мэдээлэлд дүн шинжилгээ хийв. Судалгаанд оролцогчдоос асуумж судалгаа авч, бие махбодын хэмжилтүүдийг хийв. Судалгаанд оролцогчдын венийн цуснаас шинжилгээ авч өлөн үеийн глюкоз, триглицерид, нийт холестрин, ИНЛП, төмрийн түвшинг биохимийн бүрэн автомат анализатораар тодорхойлов. Судалгаанд оролцогчдын ферритиний түвшинг үнэлэхдээ Е И 8А аргыг ашиглан тодорхойлов ф К О 1п§1ттеп1§ ОтЪН, Оегтапу). Бид ийлдсийн ферритиний түвшин 400пд/т1-с дээш тохиолдолд гиперферртинеми гэж үзсэн. БСХШ-г тодорхойлохдоо “Н агтотгей 1” шалгуурыг ашигласан. Судалгааны гиперферритинеми болон хэвийн хоёр бүлэгт чанарын хувьсагч хоорондын ялгааг тооцохдоо Хи-квадрат тест болон Рт§Ъег Ехас1 тест, тоон хувьсагчийн дунджийн ялгааг тооцохдоо Мапп ^ЫШпеу ^ тест ашиглав. Судалгаанд оролцогчдын глюкозын түвшин, өөх тосны үзүүлэлтүүд ба ферритиний түвшин хооронд хамаарлыг үнэлэхдээ спеарманы корреляцийн шинжилгээг ашиглав. Үр дүн: Судалгаанд оролцогчдын 59 (37.1%) нь бодисын солилцооны хам шинжтэй, 33 (20.8%)-д гиперферритинеми тодорхойлогдов. Гиперферритинеми болох эрсдэлийг бодисын солилцооны хам шинжтэй байх нь 3.4 дахин, гипергликемитэй байх нь 3.7 дахин, хэвлийн таргалалттай байх нь 2.2 дахин нэмэгдүүлж байв. Дүгнэлт: Судалгаанд оролцсон эрэгтэй хүмүүсийн ферритиний түвшин өндөр байх нь бодисын солилцооны хам шинж болон түүний зарим үзүүлэлтүүдтэй (хэвлийн тойрог, гипергликеми) ач холбогдол бүхий хамааралтай үнэлэгдэв.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/95
Эшлэл
Б.Анхбаяр, Б.Чулуунбилэг, Ж.Амартайван, Д.Нямдорж, Э.Сарантуяа, Ш.Үүртуяа. Бодисын солилцооны хам шинж ба гиперферритинеми хоорондын хамаарлыг судалсан үр дүн. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2025;21(2):30-35.
